Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.94%
Гишүүдийн булан
- 2011 / 05 / 03
Бизнес төлөвлөгөө

Бизнес тєлєвлєгєє нь бизнесийн хэмжээнээс хамаарах хашир хэрсvv аж ахуй эрхлэгч болгоны хийдэг алхам юм. Бизнес тєлєвлєгєє олон янзын хэлбэртэй байдаг. Номын сан, дэлгvvрvvдэд бизнес тєлєвлєгєєний загварууд бvхий ном байдаг. Бизнес эхэлж буй олон аж ахуй эрхлэгчид бизнес тєлєвлєгєєгєє бичих дургvй байдгийг мэдэх хэрэгтэй.

Тиймээс доорх тєлєвлєгєєний хэсэг бvрийг хийхийг зєвлєж байна. Яагаад бизнес тєлєвлєгєє хийдэг вэ? “Таны бизнес амжилттай байгаа vед боломжтой бол ємч хєрєнгє худалдан авах талаар бод.” Таны бизнес тєлєвлєгєє олон талаар ашигтай байна.

Энэхvv vнэт хэрэгслийг алгасахгvй байх зарим шалтгааныг энд дурдав.
  • Юуны ємнє энэ нь холбогдох мэдээлэл, шинжилгээг ашиглан таны зорилгыг тодорхойлж, тодруулна.
  • Та зээлдvvлэгч, хєрєнгє оруулагч, банк зэрэг чухал хувь хvн байгууллагатай харилцахдаа vvнийг єєрийгєє ойлгуулах хэрэгсэл болгон ашиглаж болно.
  • Хvмvvсээс, vvний дотор танд vнэлж баршгvй зєвлєлгєєг vнэгvй єгч чадах, таны эхлэх гэж буй бизнесийн салбарын хvмvvсээс санал, зєвлєгєє хvсэхдээ энэ тєлєвлєгєєг ашиглаж болно. Олон аж ахуй эрхлэгчид цаг, ажил хэмнэж єгч чадах мэргэжилтний санал бодлыг авахгvйгээр єєрийнхєєрєє зvтгэдэг. Энэ нь амьдралд шаардлагагvй бэрхшээлvvдийг vvсгэдэг.
  • Таны бизнес тєлєвлєгєє таны тєлєвлєлтийн явц дахь алдаа дутагдлыг илрvvлж чадна. Бизнес тєлєвлєгєє хийхдээ юунаас зайлсхийх хэрэгтэй вэ? Хэтийн, ирээдvйн тєлєвлєлтєд зарим ухаалаг хязгаарлалт тавь. (Хэтийн гэдэг нь нэг жилээс илvv хугацааг хэлнэ.) Ойрын зорилгоо баримтлах нь илvv сайн бєгєєд бизнесийн явцад тєлєвлєгєєгєє єєрчил. Хэтийн тєлєвлєлт утгагvй болох нь олонтаа, учир нь таны бизнесийн Мєн чанар анхны ойлголтоосоо єєр болж болдог. Єєдрєг vзлээс зайлсхий. Vнэн хэрэгтээ єєдрєг vзлийг багасгахын тулд шаардагдах капитал, цаг хугацаа, борлуулалт, ашгийг урьдчилан тооцохдоо багаар тооц. Цєєхєн бизнес тєлєвлєгєє хэр их мєнгє, цаг хугацаа шаардагдахыг зєв урьдчилан тооцсон байдаг. Таны бизнест бэрхшээл тохиолдох vед ямар стратеги баримтлахаа бичих хэрэгтэй. Асуудлыг тайлбарлахдаа энгийн хэллэг хэрэглэ. Уншиж ойлгоход хялбар болго. Бизнесийнхээ євєрмєц шинж буюу патентжуулсан нээлтэнд ч бvv найд. Сайн нээлттэй бизнес эхэлсэн хvмvvс дандаа амжилт олдоггvй, харин сайн эдийн засагтай бол амжилт олдог. Таны тєлєвлєгєєндєє засаж оруулж болох зарим сэдвийг энд дурдав
  • Эрхэм зорилгын мэдэгдэл: Энэ нь танай бизнесийн зорилго, зорилтын товч тойм юм.
  • Хvмvvс: Таны амжилтын хамгийн чухал бvрэлдэхvvн хэсэг бол та єєрєє юм. Та урьд ємнєх туршлагаа шинэ бизнестээ хэрхэн хэрэглэх талаар тєвлєрєн бич. Єєрийнхєє болон энэ бизнесийг эхлэхэд оролцох хvн бvрийн товч намтрыг бэлд.
  • Баримтанд тулгуурла. Хэтрvvлгээс зайлсхий. Таны бизнес тєлєвлєгєєний энэхvv хэсгийг зээлдvvлэгч, хєрєнгє оруулагч, борлуулагч зэрэг тантай холбоотой хvмvvс маш анхааралтай унших болно. Гэхдээ та єєрєє хийж чадахгvй зvйлээ хийж чадна гэж болохгvй. Хэрэв танд нэг гол vvргээ гvйцэтгэх чадвар байхгvй бол vvнийг бизнес тєлєвлєгєєндєє оруул. Жишээ нь хэрэв та ажилтнуудыг сургах чадваргvй бол, энэхvv дутагдлаа яаж нєхєхєє тайлбарла. Та тєлєвлєгєєндєє тvнш нэмж оруулах буюу танд байхгvй чадварыг хангах гол ажилтнуудыг хєлслєхєєр тєлєвлєж болно. Оруулахаар тєлєвлєж буй бvх удирдах хvмvvсийн намтрыг оруул.
  • Танай бизнесийн танилцуулга: Хийх гэж буй бизнесээ тодорхойл. Мєн vvнийгээ хэрхэн тєлєвлєж байгаагаа тодорхойл. Та vйлчлэх гэж буй зах зээлдээ тєвлєрєхийг хичээ.
  • Эдийн засгийн vнэлгээ Танай бизнесийн орох гэж байгаа эдийн засгийн орчны бvрэн vнэлгээг оруул. Бизнес тєлєвлєгєєндєє ашиглах гэж байгаа тохируулагч агентлагууд болон хvн ам зvйн мэдээ танай бизнестэй ямар холбоотойг тайлбарла. Тохиромжтой бол орон нутгийн тєлєвлєлтийн хэлтсvvдэд байдаг хvн ам зvйн судалгаа болон хvмvvсийн хєл хєдєлгєєний талаархи мэдээллийг оруул.
  • Мєнгєн гvйлгээний тайлан Танд шаардагдах капиталыг нэгтгэсэн нэг жилийн мєнгєн гvйлгээг оруул. Ямар бэрхшээл гарах, асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тєлєвлєж байгаа тухай дvгнэлтээ оруул.
  • Маркетингийн тєлєвлєгєє, єргєжvvлэх тєлєвлєгєєгєє оруул.
  • Жижиг бизнесийн удирдлага зэрэг танд хэрэг болох засгийн газрын вэбсайт руу орж vз. Энэ вэбсайтын гол хуудсан дээр “Нєєц” гэсэн хэсэг рvv ор. Сайн бизнес тєлєвлєгєє хийх зургаан алхам Бизнес эхэлж буй аж ахуй эрхлэгчид бизнес тєлєвлєгєє бичихдээ бэрхшээлтэй тулгардаг. Энэ хичээл танд олон талаар тусална, Тиймээс энэхvv тєлєвлєлтийн аргачлалыг бvv алгас!

Vvнийг хялбарчлахын тулд сайн тєлєвлєгєє гаргахад тань туслах зургаан алхмыг энд дурдав:

  1. Єєрийн бизнесийн vндсэн ойлголтыг тодорхойл.
  2. Таны бизнесийн ойлголтын хэрэгжих боломж, онцгой шинжийн талаар олж чадах бvх мэдээллийг цуглуул.
  3. Эмхэтгэн нэгтгэсэн мэдээлэл дээрээ vндэслэн ойлголтоо тодорхойлж тодруул.
  4. Бизнесийнхээ онцгой шинжийг тоймло. “Юу, хаана, яагаад, яаж” гэсэн хандлага хэрэглэх нь ашигтай.
  5. Тєлєвлєгєєгєє анхаарал татах хэлбэрт оруулбал, танд тєвлєрєх, мєн чанарыг ойлгоход туслах тєдийгvй, таны хувьд маш чухал бизнесийн харилцаанд ашиглах vнэт хэрэгсэл болно.
  6. Таны тєлєвлєгєєнд бизнесийг амжилттай болгоход шаардлагатай дараахь хvчин зvйлс орсон эсэхийг шалга
  • Эрvvл бизнесийн ойлголт Аж ахуй эрхлэгчдийн хийдэг хамгийн тvгээмэл ганц алдаа бол эхлэхдээ зєв бизнес сонгодоггvйд оршино. Хэтийн бизнесийнхээ талаар мэдэж авах хамгийн сайн арга бол єєрийн бизнесээ эхлэхээс ємнє энэ салбартаа єєр компанид ажиллах явдал юм. Сайн бизнесийн тухай таны ойлголт, бодит байдлын хооронд их зєрєє байж болно.
  • Зах зээлээ ойлгохОйлголтоо турших нэг сайн арга бол эхлэхээсээ ємнє бvтээгдэхvvн буюу vйлчилгээгээ борлуулж турших явдал юм. Та єєрийгєє дэлхий даяар цаасан шувуу нисгэгчдийн тєсєєллийг эзэмдэх гайхамшигт цаасан шувуутай гэж бодож байна уу? Тэгвэл та эхлээд хэдийг гараараа хийгээд борлуулах гээд vз.
  • Эрvvл, єсєж буй тогтвортой салбарНисэх онгоц, автомашин зэрэг бvх vеийн агуу их нээлтvvдийн зарим нь эдгээр агуу дэвшлийг ашиглахыг оролдсон олон хvнд эдийн засгийн vр ашгаа єгєєгvй гэдгийг сана. Жишээ нь Вилбер Райт анхны онгоцыг нисгэснээс хойших бvх агаарын тээврийн хуримтлагдсан ашиг тэгээс бага юм. (Агаарын тээврийн алдагдал ашгаасаа их байсаар ирсэн.) Амжилт олохын тулд хvн тєрєлхтний хувьд агуу их нээлт буюу дэвшлийг авчирсан бизнес олох шаардлагагvй, харин агуу их эдийн засагтай бизнесийг олсон хvмvvс л амжилтанд хvрдэг.
  • Чадварлаг менежментЄєрийн дуртай, бахархдаг, ёс зvйн сайн чанартай, таны чадварыг нєхєх, танаас ухаантай хvмvvсийг хай. Танд байхгvй чадварыг эзэмшсэн хvмvvсийг ажилд авахаар тєлєвлє. Єєрийн євєрмєц чадварыг тодорхойлж, таны сул талыг давуу тал болгох єєр хvмvvсийг хай.
  • Чадварлаг санхvvгийн хяналтТа нягтлан бодох бvртгэл, компьютерийн програм хангамж, мєнгєн гvйлгээний менежментээр мэргэжих нь ямар чухлыг сvvлд олж мэдэх болно. Ихэнх аж ахуйн эрхлэгчид нягтлан бодох бvртгэлийн боловсрол мэргэжилгvй байдаг бєгєєд эдгээр чадварыг сурахын тулд сургуульд дахин явах ёстой болдог. Та оноо хэрхэн єгдгийг нь мэдэхгvй байж, тоглоомын бооцоонд хамаг мєнгєє тавих уу? Хvмvvс бизнест vргэлж ийм алдаа гаргадаг.
  • Бизнесийн тууштай чиглэлХэрэв та тусгай бvтээгдэхvvн буюу vйлчилгээний талаар бодож байгаа бол мэргэжлийн хvмvvс мэргэжлийн бус хvмvvсээс хавьгvй илvv ажилладгийг олж мэднэ. Та єєрийн сайн хийдэг зvйл дээр тєвлєрснєєр бага vнэтэй хэн нэгэнтэй єрсєлдєх шаардлагагvй болно.
эх сурвалж: Business times
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/23-10/11) #B434 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/16-10/04) #B433 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 09 / 28
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #432 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/09/09-09/27) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/21_240927
HR Фото