Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.94%
Гишүүдийн булан
- 2011 / 05 / 26
Дональд Трамп: Ялагч шиг сэтгэ
-Манай нэвтрүүлэгт оролцож байгаад баяртай байна. Яагаад ийм ном бичих болов?
-Олон жилийн өмнө нэвтрүүлэгт чинь оролцож байсан юм байна. Тэр үед "Art of the Deal" номоо гаргасан байж. Бизнесийн ертөнц дэх хамгийн их хувь борлогдсон ном болсон. Түүнээс хойш өөр өөр олон ч ном бичиж. Бүгд бестселлер болсон. Өнөөгийн ийм хүнд хэцүү цаг үеийн талаар ном бичээч гэж их олон хүн надаас хүссэн юм. Сонирхолтой зүйлүүдийн нэг байсаар байсан.

Хорвоо ертөнц гэдэг хоосон, улс орон ч мөн адил. Харин тэд намайг ном бичээч гэсэн. Ларри, бидний туулж өнгөрүүлж буй энэ хүндхэн өдрүүд, тулгарч буй тэр хэцүүхэн асуудлууд, мөнгө хэрхэн олох вэ, хэрхэн аз жаргалтай, сэтгэл хангалуун байх вэ гэх мэт олон талаар бид ярилцсан. Мөнгө олж байгаа үедээ л би жаргалтай байдаг учраас энэ талаар бодох, ярилцахад сайхан байдаг.

-Тэгэхээр ухаантай хүмүүс ийм үед л мөнгө хийх хэрэгтэй гэж та хэлэх гээд байна уу?
-Энэ бол ухаантай хүмүүсийн үе. Энэ бол хөрөнгө оруулагчдын үе. Над шиг хүмүүст зориулсан үе. Магадгүй чам шиг хүмүүст, Ларри. Яагаад гэвэл чамайг гайхалтай сайн хөрөнгө оруулагч гэдгийг би мэднэ.

-Энэ хямралыг та хэрхэн үнэлж дүгнэж байна?
-Хэрэв мөнгөөр банкуудыг жаахан ч гэсэн тэтгээгүй сэн бол бид энэхүү хямралын хоёр дахь нь шатанд одоо байх байсан, Ларри. Хоёр дахь өмнөхөөсөө илүү хүчтэй байх байсан. Тиймээс мөнгийг банк руу хийх ажил цорын ганц зөв зүйл болсон. Гэхдээ тэд хэт ихийг цацаж байсан. Тэрбум тэрбумаар нь цацаж байсан, банкууд руу.

Асуудлын гол нь банкнууд чинь мөнгө зээлүүлэхийн төлөө биш юм. Хэрэв та гэрээ хэлэлцээр хийхийг, шинэ байр авахыг, эсвэл хийх хэрэгтэй гэснээ хийхийг хүсч байгаа бол банк гэдэг мөнгө зээлдүүлэх ёстой юм биш. Тиймээс татвар төлөгчид банкуудыг эргээд хөл дээр нь босгохын тулд тэдгээр банкиндаа эргүүлээд тэрбум тэрбум долларыг хийдэг. Энэ чинь ичгүүртэй хэрэг. Банк гэдэг тоглоом анхнаасаа л ингэж тоглогдохоор зохиогдоогүй юм.

-Ийм хүндхэн үед шинэ байшин авахад тун ойрхон байгаа тийм залуус яг л ялагч шиг сэтгэх цаг уу?
-Тиймээ. Энэ бол ялагч шиг л сэтгэх цаг. Нэг жишээ хэлье. Тэр байшин түгжээтэй байна. Та банк руу явна. Магадгүй та хэлэлцэж чадна. Үгүй ч байж магад. Гэхдээ л та өөр нэг байшин авах тал дээр аль нэг банктай тохиролцож чадна. Тэр бол одоо амьдарч байгаагаас чинь илүү сайхан байна. Банкуудад энэ мэтчилэн олон боломж байдаг. Тиймээс энэ бол зүгээр суух цаг биш. Гадагшаа гарах цаг. Гарч тохиролцоо хийх, одоо амьдарч байгаагаасаа илүү том, тохилог, сайхан байр авах цаг. Зөвхөн банк танд 100 хувийн баталгаа гаргаж өгөхгүйг эс тооцвол шүү дээ. Хэрэв та өөрөө л юу хийж байгаагаа сайн мэдэж байвал өмнөхөөс чинь илүү амьдрал таныг хүлээж байна. Үүний тухай л би номондоо маш эрч хүчтэйгээр ярилцсан юм.

-Маш олон гайхалтай сэдвүүд байдаг. Тэдний нэг нь Барак Обама. Үнэндээ №1 сэдэв бол "Барак Обамагийн сонгууль өөр ертөнц рүү хөтөлж байна" гэх. Энэ талаархи таны бодол?
-Тэр надад маш их таалагддаг. Тэр үнэхээр шургуу ажиллаж байна гэж би боддог. Дэлхий дахинд бидний нэр хүндийг дахин сэргээхээр чармайж байна. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нэр хүндээ их алдсан. Өнгөрсөн засгийн газар үнэхээр аймшигтай байсан. Жинхэнэ сүйрэл. Харин одоо дэлхий дахин бидэн рүү өөрөөр харж байна. Өмнө нь хардаг байсан тэр зуршлаасаа өөрөөр. Тэрбээр үнэхээр муу тооны хөзрүүдийг гартаа атгасан байгаа гэж би боддог. Обама үнэхээр хүндхэн байдлыг хүлээж авсан гэж би хэлэх гээд байгаа юм. Гэхдээ би түүний хийж байгаа бүхнийг хүлээж зөвшөөрдөг гэж хэлэх гээгүй байна. Банк, санхүүгийн салбарт хийж байгаа зүйлийг нь би дэмжиж байна. Тэднийг санхүүжүүлсэн эсвэл үндэснийх болгосон ч бай хамаагүй, банкны системийг аврах, цааш явуулах нь зайлшгүй хэрэгтэй. Үүнээс гадна би үүнийг хүлээн зөвшөөрч байна гэдэгтээ өөртөө итгэлтэй бус байгаа. Яагаад гэвэл би санаа зовж байна. Ялангуяа, үнийн өсөлтийн тухайд. Хэрэв ийм их мөнгийг авч, эдийн засгийг сэргээх гэж байна хэмээн цацаад байвал ирэх хоёр жилийн хугацаанд юу л болох бол доо гэж сэтгэл зовниж байна.

-Ерөнхийлөгчид та ямар зөвлөгөө өгөх сөн бол? Түүнийг буруу зүйл хийж байна, гэвч буруу гэж бодохгүй байна гэж хэлчихмээр ямар нэгэн бодол танд байдаг уу?
-Түүний хийж байгаа нь ч, хийхгүй байгаа зүйл нь ч эдийн засаг, улс орны талаар ярьж байгаа нь гэж боддог.
Эдийн засаг гэдэг өөрөө сэтгэлзүйн зүйл. Хэрэв хүмүүс банкууд сул дорой гэж бодвол улс орон ч гэсэн сул дорой болно гэсэн үг. Одоогийн асуудал бол банкууд сул дорой байна. Бид бүгд мэдэж байгаа. Тэд мөнгө зээлэхгүй байна. Харин одоо ерөнхийлөгч банкнуудыг урагш явах, мөнгө зээлж эхлэхэд л түлхэц өгөх хэрэгтэй.

-Тэрбээр нэр хүндээ хэрхэн хадгалж чадаж байна вэ?
-Ерөнхийлөгч хувь хүний гайхалтай шинж чанартай гэж би боддог. Гайхалтай уран илтгэгч. Хүмүүсийг итгүүлэгч нэгэн. Нөгөө талаас халаагаа өгсөн хүнээс тэс өөр хүн. Энэ л хүмүүст хамгийн их нөлөөлсөн байх. Харин хамгийн гунигтай нь тэрбээр зүгээр л сайн ажил хийж чадахгүй байна. Тэрбээр гайхалтай зүйлийг хийх ёстой. Сайн ажиллалаа ч улс оронд тэр нь бас хангалтгүй байна. Энэ чинь манайх ямар хөөрхийлөлтэй улс орон болчихсон байгааг харуулж байгаа юм.

-Та түүнийг ялагч гэж хэлэх үү?
-Тэгэлгүй яахав. Тэр бол ялагч. Тэрбээр ямар нэгэн гайхалтай зүйлсийг хийсэн. Анх хүмүүс түүнд боломж олгоогүй. Гэвч тэрбээр ялсан.

-Та номондоо айдсыг санаа зовох, асуудал шийдвэрлэх боломжуудтай эсрэгцүүлэн бичдэг. Харин одоо ихэнх хүмүүс эдийн засгийн тухайд айж байна. Ийм нөхцөл байдалд айх гэдэг хортой зүйл үү. Эсвэл бодит байдал уу?
-Энэ бол бодит гэж хэлэх байна, Ларри. Хүмүүс айж байна. Тэд айсан. Тэд ажилгүй болж байна. Гэр орноо ч бас алдаж байна. Үнэндээ бидний мэдэх айх гэдэг үг бодит юм. Айж байхад буруудна гэж огт байхгүй. Гэхдээ ямар нэгэн юм хийх хэрэгтэй. Энэ тухай л би номондоо бичсэн. Гар. Зөв газартаа оч. Хаана илүү сайн ажил олголт байна тэнд оч. Улс оронд маань байгаа тодорхой байршлуудыг би харж байна. Хананы цаагуур толгойгоо нуугаад байгаа тийм муу бизнесүүдийг ч харж байна.

Үүний тухай номондоо ярилцсан. "Ялагч" гэдэг үг сонирхолтой. Ялагч гэдэг мэдлэггүйгээр цааш явдаггүй юм. Тиймээс мэдлэг маш чухал.

-Энэ эдийн засгийн байдал танд хэрхэн нөлөөлж байна?
-Тэгэхээр би азтай хүн. Их олон ажил дуусгасан. Үүнийгээ аз гээд байгаа юм. Номондоо хэлэлцсэн өөр нэг зүйл маань энэ "аз" гэдэг үг. Танд бага ч гэсэн аз байх хэрэгтэй.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/23-10/11) #B434 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/16-10/04) #B433 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 09 / 28
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #432 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/09/09-09/27) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/21_240927
HR Фото