Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.94%
Гишүүдийн булан
- 2011 / 06 / 12
Х.Баттулга: Эдийн засгийн тусгаар тогтнол бидэнд алга байна
-Та Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчла­лын багт оролцсон. Ма­найхан ОХУ-тай бензин шатахууны хомсдлыг шийдэх тал дээр  тодор­хой шийдэлд хүрч  ча­дав уу?
-Шатахууны хомс­долд орсон нөхцөл бай­дал нэг зүйлийг тод ха­рууллаа. 1990 онд тус­гаар тогтнолоо баталгаа­жуул­сан  гээд байсан маань дутуу байжээ. Эдийн засгийн тусгаар тогтнол алга байна. Эдийн засаг, бизнесийн цус, тэжээл болсон ди­зель түлш, бензин шата­хуунаараа нэг улсаас 100 хувь хараат байна гэдэг тусгаар тогтнолыг шууд хэврэгшүүлж байгаа хүчин зүйл.   Шууд л ажил, амьдралд нь нөлөөлж байгаа биз дээ. Яахав гал унтраах маягаар жаал шатахуун авахаар то­хир­сон байх. Гээд энэ бол асуудлыг нэг мөр шийд­чихэж байгаа хэрэг биш.
-"Орос ах"-аас ха­маа­ралтай хэвээрээ л байна гэж үү?
-Энэ бол тэднээс гэ­хээ­сээ илүүтэй биднээс, өөрсдөөс маань хамаарч байгаа зүйл л дээ. Бид өөрсдөө шатахууны ха­маар­лаас гарах, энэ сал­барт Оросын ноёрхлоос ангижрах талаар юу ч хийгээгүй байгаатай л холбоотой. Айлчлалаар очоод их л том, том юм ярих гэдэг. Ярьж байгаа юм нь "80 мянган тонн дизель түлш өгөөч". Орос орны хувьд бидний яриад байгаа хэмжээ бол зүгээр л дусал. Дусагнах төдий зүйлийг ажил хариуцсан хүн нь очоод шийдэж ча­дахгүй. Заавал төрийн өндөр хэмжээний айлч­ла­лын үеэр ийм зүйл ярихад хүргэнэ гэдэг бид­ний ямар арчаагүй бай­гааг, ямар жи­жигхэн бай­гааг л илтгэсэн хэрэг. Бид ямар ч стратеги төлөв­лөгөөгүй, бэлтгэлгүй, өнөө л бэлэнчлэх, амарч­лах, назгай байдлаараа өдий хүрснийхээ шанг хүртлээ.
-Шатахууны хамаарлаас га­рах гарцыг нь юу гэж бодож байна?
-Бодох, шийдэх, хийх л хэрэг­тэй. Сингапур жишээ нь, Малайз, Индонез гэдэг хоёр улсаас цэвэр усны маш их хамааралтай байсан.  Гэтэл бодлого боловсруулж, эрж хайж, судалж, туршиж байгаад асуудлаа бүрэн шийдсэн. Цэвэр усны хамаарлаас гаргах шийдлийг хийсэн хүндээ бараг л баатар цол өгөх шахуу юм болсон. Ердөө л цэвэр усыг их хэмжээгээр гаргаж авах технологийг гаргасан. Нуу­цаар, тэгээд л толгойны өвч­нөөсөө цэвэрхэн ангижирч. Ма­найх­тай адил Киргиз гэж улс бай­на. Оро­соос шатахууны бүрэн хамаа­ралтай. Оросууд шатахуун өгөхөө болиход л тэнд үнийн хөөрөгдөл бий болоод,  тэр нь хувьсгалд хөтөлсөн, саяхан шүү дээ.
-Янз бүрийн боломжууд зөн­дөө байгаа биз дээ. Яагаад боломж бололцоог эрж хайх­гүй, ашиглахгүй өдий хүрсэн юм бол?
-Боломж хангалттай байгаа. Хувийн хэвшлийнхэн бол энэ асуудлаар зөндөө бодож, ярьдаг байсан.  Үе, үеийн Засгийн газрууд мөрөөддөг байсан л сэдэв. Яри­хаас хэтэрдэггүй зуршлаа өөрч­лөөд, бодитой ажил хийж эхлэх болсны дохио. "Өртөг өндөр" гэдэг ганц шалтгаар өдий хүртэл гацаа­сан. Үнэ өртгөөс илүү аюулгүй байдал, найдвартай хангалт гэж чухал юм байдгийг саяын явдал сайн ойлгуулсан байх.
-Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүн ямархуу болов?
-За даа, ер нь нэг "иймэрхүү" л үр дүнтэй боллоо ш дээ. Миний бодлоор бол ОХУ, Монгол хоёр улс цоо шинэ шатанд, шинэ хэл­бэрээр ажиллах боломжтой юм болов уу гэсэн бодолтой ирсэн. Шатахууны тухай бол дээр ярь­чихлаа.
-"Иймэрхүү" гэдэг нь юу гэ­сэн утга вэ?
-"Эдийн засгийн тусгаар тогт­нол байхгүй" гэдгийг ойлгуулсан, "ярьдаг сэдэв маань жижигхэн,  боддог хийдэг маань бүр жижигхэн" гэдгийг л ойлгуулсан гэхүү дээ. Хүлээж авч байгаа тал бидний ярьж, боддог тэр хэмжээнд тохи­руулж харьцана ш дээ. Айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байгаа хү­мүүс, Гадаад яамны ажиллаж байгаа царай ч бас нэг тиймэрхүү. Жишээ нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн асуудал байна. Бид нарт л том санагдавч, нарийндаа тийм том асуудал биш ш дээ. "Бид 51 хувиа эзэмшмээр байна, 1949 оны гэрээ маань ерөнхийдөө хуу­чирчихлаа, зах зээлийнх нь шаард­лагад нийцүүлье" гэсэн юм л яри­лаа. Илүү гарч, холыг харсан юм ярьсангүй дээ.
-Бид яаж том сэтгэх, харил­цах ёстой вэ?
-"Өөрсдийнхөө бодит нөхцөл байдал, давуу талаа яаж зуун хувь ашиглах вэ" гэдэгтээ санаа тавьж, зөв гаргаж тавих л асуудал юм.  Аль тавиад онд манай улс үнэхээр дорой, хүнд байдалтай байхдаа төмөр замтай болж, тэр нь хөгжлийг чирч ирсэн. Тэр үедээ бол том бодлого, том шийдэл байсан. Гэтэл одоо тэрнээсээ хэтрэхгүй юм яриад байлгүй, хөгжлийн шинэ түвшний бодлого, амбицаа тод илэрхийлэх хэрэгтэй. Одоо бид оросуудтай харьцахдаа 1990-ээд оны өмнөх шигээ харилцаад, тэр үеийнх ши­гээ санаад байгаа.  "Брат" гээд л. . .  Ах байхаа боль­чихсоныг мэд­рэхгүй, ах гэж харь­цаад л ... Гэтэл өнөөх нь үнэ өртөг, ашиг сонирхлоо яриад, цэвэр наймааны харьцаа гаргаж байгаа шүү дээ. Цаг өөр болсон. Харил­цаа ч өөрчлөгдөх ёстой.
-Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр, Шинэ төмөр зам, Зуун мянган айлын орон сууц, Сумдын автозамын сүлжээ, Хурдны зам төс­лүүд ямар шатандаа яваа талаар ярих уу?
-2008 оны сонгуулиар хоёр нам Оюу толгой, Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруул­на гэж амласан. Уул уурхайгаа хөдөл­гөөнд оруулж 2.7 сая иргэд­дээ хувь, хишиг өгөхөөр ярьсан. Хам­тарсан засаг байгуулсан гол утга учир энд л байсан. Уг нь энэ хоёр ордын ашиглалтыг зэрэг эхлүүлэх ёстой байсан. Харам­салтай нь Оюу толгойг түрүүлээд явуулчихлаа. Тавантолгойн ор­дын ашиглалт хоцорч яригдах болсон нь шулуу­хан хэ­лэхэд Ухаа худагтай хол­боотой л доо.
Ухаа худагийг том Тавантолгойн ор­доос өрсөж эхлүү­лэх сонир­холт­нууд лобби, нөлөө ихтэй байж чад­сан. Тэгээд л том Тавантолгойн төсөл хоцор­чих­сон. Ингэхгүй бол Ухаа худагийн хувьцаа үнэд орохгүй байсан шиг байгаа юм.
Уг нь том Таван­тол­гойн уурхай эхэлж, Оюу­толгой­тойгоо цуг хөдөл­гөөнд орсон бол нэгэн зэрэг ахиухан ор­лого орж ирнэ ээ дээ. Бөөн орж ирэх мөнгөөр нь дэд бүтцээ хөгжүүлэх, орон сууц­жуулах, төмөр зам, сумдын авто­замын сүлжээ гээд тулгамдсан асууд­луудыг ший­дье, бодитой ажил болгоё гэсэн санаагаар дээрх төслүүдийг өнгөр­сөн жил УИХ-аар оруулж батал­сан юм. 1950, 1960-аад оны үед оро­суудын хийсэн бодлоготой дүйцэхүйц бодлогыг 2008 сонгуу­лиар  байгуу­лагдсан УИХ  баталсан ухаантай юм л даа, уг нь.
-Тэгээд бүтээн байгуулалтын том төслүүдийн явц ямар бай­на?
-Том ч гэж дээ. Бид нар л ажил хийж үзээгүй болохоороо том гэж яриад байгаа болохоос хийдэг, бүтээдэг улсуудын хувьд бол жижиг­хэн төслүүд ш дээ. Дэлхийн II дайнд ялагдсан Герман улс халагдсан цэргүүдээ  орон сууц, авто зам гээд дэд бүтцийн бүтээн байгуулалтад шууд оруулж байж. Дөрөв, таван жил байлдаж, дог­шир­сон хүмүүсийг зү­гээр суулгаж болохгүй ш дээ. Оросууд ч бас дайнд явсан цэргүүдээрээ сүйрсэн Сталинградыг босгуулж, Сибирийн төмөр замыг тавиулжээ. Одоо Монгол Улс ийм олон ажилгүй хүмүүсийнхээ хүчийг бүтээн бай­гуулалтанд чиглүүлчихэд л болох биш үү. Төслүүд ямартай ч тооцоо судалгаа нь хийгдээд, ТЭЗҮ-үүд нь гараад явж байна.
-Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гэж гар­сан. Өмнөх бодлогоос юугаа­раа ялгаатай юм бэ?
-Өмнө нь Төмөр замын талаарх төрийн бодлого гэж байгаагүй юм. 2007 онд л Төмөр замын хууль шинээр батлагдсан. Төмөр замын бодлого гэж яагаад гаргасан гэхээр стратегийн ордууд төвлөрсөн говийн бүсийн төмөр зам зөвхөн Хятад руу чиглэсэн, түүхий эд зөөх барим­жаатай байх юм бол хараат болох аюул нүүрлэсэн. Хөрш орон­той харилцааны хүндрэл гарлаа гэхэд саяын дизель түлшний хомс­дол шиг л болгохгүйн үүднээс альтер­натив хувилбар дэвшүүлсэн хэрэг. Үүнийг маань ард түмэн дэмжсэн, УИХ баталсан. Шинэ төмөр зам баригдаад, үйл ажил­лагаа нь жигдрэхээр амьдрал ахуйд нь нөлөөлөөд монголчууд илүү сайн ойлгох байх аа.
-Төмөр замын шинэ шугамын санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байхад ажлаа эхэлчихсэн явах юм?
-Тодорхойгүй гэдэг ташаа мэ­дээ­лэл. Таван толгойн тендерт оролцож байгаа олон улсын  то­моо­хон компаниуд шинэ төмөр замд хөрөнгө оруулахаа эхэлж амласан. Ерөнхийдөө ТЭЗҮ нь 2009 оноос урьдчилсан байдлаар гарчихсан. ТЭЗҮ-ийн дагуу эхний хоёр, гурван сардаа санхүүжилтээ гаргачих Монголын туршлагатай, чадвартай компаниудыг ажилд нь оруулаад бүтээн байгуулалтыг эхлүүлчихсэн. Цаг хугацаатай уралдах хэрэгцээ байна. Нөгөө талаар олон улсын тендер зар­лахаар бас л "гадны компаниуд хамаг ажлыг авна" гэсэн бол­гоомж­лол бас байгаа л даа.

ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ ГЭЖ БАЙМААР САНАГДДАГ

-Таван толгойн төслийн ол­борлогчийг тодруулах ажлын хэсэгт та орсон байхаа. Ямар шалгуур үзүүлэлтийг голлож байгаа вэ?
-Таван толгойн тендер дээр гол нь Монгол Улсад илүү өгөөжтэй байх компани орох, шинэ төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт илүүтэй анхаарч, хө­рөнгө оруулах сонирхол зэрэг нөхцөлүүдийг түлхүү харна.  

-Монгол нефть ол­борлогч орон, гэтэл шатахууны үйлд­вэр өдий болтол баригдаагүй. Учир нь юунд байдаг юм бол?
-Бодлого байхгүй байна. Уг нь хоёр, гурван ч компани ТЭЗҮ-ээ хийчихсэн, хөрөнгө оруулалт бэлэн байхад чиглэлийнх нь яам  зөв­шөөрөл өгөхгүй байгаа. Аль 1947 онд Чойбалсан Зүүн­баянд биеэ­рээ очиж, нефть бо­ловсруулах үйлдвэр бариулсан байх юм. Одоо Зүүнбаянгийн нефтийг Хятад руу түүхийгээр нь зөөсөөр л байгаа. Там­сагбу­лагийн нефтийг бас л хятадууд шууд цааш нь зөөж бай­гаа. Тэр нефтийг манайхан бага гээд голонгуй ярьж, боловсруу­лахаас татгалзаад байгаа. Хятад 1.4 тэр­бум хүнтэй байж бага гэж гололгүй зөөж байхад 2.7 сая хүнтэй Мон­голын удирдагчид "ба­га" гээд голоод суугааг ойлгоход бэрх. Үндэсний эрх ашиг гэж бай­маар  санагддаг.
-Ярианыхаа сэдвийг өөр­чилье. Жүдогийн холбооны ерөнхийлөгч нь та. Жүдогийн холбоо 21 дэд ерөнхий­лөгч­тэй байдаг нь ямар учиртай юм бэ?
-Би тамирчин байсан. Социа­лизмын үед олимпийн аваргатай болчих гээд хэд хэдэн удаа дөхөөд чадаагүй. 2006 онд би Жүдо бө­хийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдоод, багш нартайгаа, та­мир­чидтайгаа зөвлөлдсөн. Тэгээд 2008 онд олимпийн аварга тө­рүүлнэ гэж зорилго тавьсан. 2006 онд Түвшинбаяр бас шигшээ багт орсон. Түүнийг би Женко клубтээ авсан. 2008 оныг онцолсон нь хоёр шалтгаантай. Нэгд, Бээжингийн тэнгэрт Монголын далбааг ман­дуулж, тусгаар улсаа илүү тод тунхаглах. Нөгөө нь Монголд ийм ойрхон олимп мөд болохгүй гэж бодсоных. 1988 онд Сөүлийн олимп бидэнд хамгийн ойрхон нь болсон. Олимпийн наадам Европ, Америкт голдуу болдог. Тамирчин хүнд зовлон их. Цаг агаар, хоол унд, цагийн зөрүү гээд. Бээжин ойр, цагийн зөрүүгүй, хөгжөөн дэмжиг­чид олон очих зэрэг нь боломж болж харагдсан л даа. Тэр 21 дэд ерөнхийлөгч гэдгийн хувьд аймаг бүрт бөх сонирхож байсан, барил­даж байсан хүнээр дэд ерөнхий­лөгч тавиад "Чи энэ орон нутгаасаа сайн бөх төрүүл" гээд даалгачихаж байгаа юм.  Дэд ерөнхийлөгч нар  хариуцсан нутгийнхаа тамирчдын хоол, унааны  зардлыг даадаг. Сайн бөх явж явж хөдөөнөөс л их төрдөг шүү дээ.
-Та Жүдогийн холбоондоо хувиасаа нэлээд зардал гар­гадаг шинжтэй юм аа?
-Тэгэхээс яахав. Өнгөрсөн олим­пийн өмнө гэхэд л нэг жилд дунджаар хоёр тэрбум орчим төг­рөг гаргаж байсан. Одоо бол жил­дээ тэрбум гаруй төгрөг гаргаж байна.
-Та бөхчүүдтэй бэлтгэл хий­нэ биз?
-Аа, жаахан бэлтгэл энэ тэр хийнэ ээ, хийнэ. Бөхчүүдээ ойроос харах, ойлгоход тустай байдаг юм.
-Ингэхэд та Улаанбаатар хо­тод төрсөн үү?
-Тийм. Яасан, би тийм хөдөө царайтай харагдаад байна уу?
-Үгүй таны аав, ээж Баян­хонгорынх гэхээр л . . .
- Аав, ээж хоёр маань хотод орж ирээд комбинатад амьдарч байхад нь би төрсөн юм билээ. Дараа нь 1966 оны их үерээр манайх Яармаг руу нүүсэн юм.
-Цонжин болдог дахь Чин­гэсийн хөшөөт цогцолборыг яагаад байгуулсан юм бэ?
-"Ардын хувьсгалын 30 жилийн ойг яаж тэмдэглэв" гэсэн чинь урд уулын ард соёмбо тэмдэг нэг үлд­лээ, уудаг цайны аяганы бөөрөнд нэг үзэгдлээ, улаан тамхины хайр­цаг дээр бас нэг харагдах шив гээд дууссан гэдэг шиг Их Монгол Улсын 800 жилийн ой гээд бөх барилдаж, сум харваад, морь уралдуулж, хуур тоглоод л өнгөрөөчихгүй юмсан гээд. Нэгдмэл улс, төрт ёсныхоо 800 жилийн ойг тэмдэг­лэчих улс дэлхий дээр цөөхөн байдаг. Их ойд зориулсан үлдэц­тэй зүйл хийе гэж Дүрслэх урла­гийн сургуулийн хэ­дэн найзтай­гаа яриад л хийсэн юм.  Энэ ойн жилд төрсөн 45000 хүүх­дэд үнэгүй хувьцаа тараасан бай­гаа, энэ чинь бас л ховор тохиолдол шүү дээ.
-"Түмэн хишигтэн" гэж бас баахан хөшөө барих гэж байгаа гэсэн?
- Чингэс хааны ялалтын нууц нь "Түмэн хишигтэн" гэх шилдэг цэр­гүүдэд нь байсан гээд бүгд мэднэ ш дээ. Тэрийг хөшөөнд мөнхөлье л гэсэн санаа.
-Өөрийнхөө дүрийг арван мян­ган цэргийн хөшөөнд мөнх­лөх сонирхолтой хүн хэр их байх юм ?
-Дөнгөж эхэлж байгаа төсөл. Одоогоор 200-гаад хүн захиал­гаа өгөөд байна гэсэн. Гадныхан их хандах юм. Интернэтээр захиалгаа өгч байна.
-Манай улстөрчдөөс сана­лаа ирүүлсэн үү?
-Улстөрчид, бизнесмэнүү­дээс их цөөхөн хүн оролцож байгаа.
-Яагаад?
-Мэдэхгүй, та нар л сайн мэдэх байх.
-Цонжин болдогт бас нэг со­нирхолтой бүтээл тавигд­жээ. Дэлхий дээрх хамгийн том гутал. Тэрийг таны охин бүтээсэн гэлүү?
-Тийм. Охин дизайны ангид сурдаг. Ээж нь үндэсний хувцас  оёдог. Багаасаа бүтээх, хийх зүйлд ойр байсан болохоор тэр юм уу санаа гаргаад л хийсэн. Сингапур явахад нь би бэлэг дурсгалын зүйл гээд нэг жижиг монгол гутал өгч явуулсан юм. "Тэрийг томоор хийе" гээд л зургаан найзтайгаа  нийлж,  дипломын ажлаа болгосон юм. Хүүхдүүд маань их бие даасан улс. Мэдээж би санхүүгийнх нь асууд­лыг шийдэж өгсөн л дөө.
-Гиннесийн номд орж бай­гаа гэж сонссон?
-Өргөдөл гаргаад, шаардаг­дах материалыг нь бүрдүүлээд явж байгаа гэсэн. Номд арай ороогүй байгаа.
"ЖЕНКО"-Г БИ ЯНЗ БҮРЭЭР Л ТАЙЛБАРЛАЖ ХЭЛДЭГ ЮМ
-Таныг "Женко" гэж дуудахыг нэлээд сонссон юм байна. "За­галмайлсан эцэг" киног үзээд компанийнхаа нэрийг өгсөн гэдэг үнэн үү?  
-"Женко" гэж нэрийг би их олон тайлбарласан даа. Асуух бүрт нь янз бүрээр л тайлбарлаж хэлдэг юм. "женский кофт", "женерал компани" гэж ч байлаа. Бүр нохой­ны нэр гэж хүртэл хэлчихдэг юм.  Үнэндээ бол наяад оны сүүлээр Москвад "Загал­майлсан эцэг" киног үзээд санаа авсан талтай. Гэхдээ энийгээ хүмүүст огт хэлддэггүй ш дээ.
-Өө тийм үү, Баабар  бич­чихсэн байсан ш дээ. ..
- Тийм үү, юу гэж байх юм ?
-"Загалмайлсан эцэг" кинонд гардаг Женко олив ойл ком­пани гээд . . .
- Аан. . .
-Та МоАХ болон МоАХ фрак­цийн тэргүүн. Нам доторх фракц болсноо албан ёсоор зарласан. Танайх хэр хүчтэй фракц юм бэ дээ?
-МоАХ бол Монголын ардчил­сан хувьсгалын эцэг байгууллага. Хорь гаруй жил нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн хүчирхэг байгууллага. МоАХ улс төрийн идэвх­тэй үйл ажилла­гаа явуулсаар байгаа. Телевиз, өдөр тутмын сонинтой. Маш идэвх­тэй гишүүдтэй. Ардчилсан намын ҮЗХ-д нэлээд олон гишүүнтэй том фракц шүү. Намын бодлогыг то­дор­хойлох, үйл ажиллагааг хэрэг­жүүлэхэд идэвхтэй, нөлөөтэй оролц­дог тийм л фракц.
-Танай нам олон фракц, бү­лэглэлтэй. МоАХ фракц тэ­дэн дундаа хэр том бэ?
-"Том" гэдгийг гишүүдийн тоо­гоор биш намын бодлого, шийд­вэрт нө­лөөл­­өх чадамжаар хэмжвэл том шүү.
-"Алтан гадас"-аас хүчтэй байж чадах уу?
-Мэдэхгүй юм. Чи заавал тэгж, харьцуулж, уралдуулмаар байна уу?, Яахав цаг хугацаа харуулах л байлгүй.
-Сонгуулийн хууль дээр та ямар байр суурьтай байна?
-Мажоритар тогтолцоо нь өргөн уудам нутагтай, сийрэг суурь­шилтай улсад тохиромжтой гэсэн бодол бий. Намын олонхи юу гэж үзэж байгааг бас харъя гэж бодож байна.
-Таныг олон сайхан машинтай гэх юм билээ. Сайхан унаа таны хобби юу?
-Хобби байсан юм. Одоо бол тийм юм байхгүй ээ.
-Хэдэн машинтай вэ?
-Мэдэхгүй ээ, хүүхдүүдийн нэр дээр л голдуу байгаа  байх.
-Машиныхаа тоог хэлэхгүй юм уу?
-4, 5 гайгүй машин бий. Гадны зочид ирэхэд нүүр улайхгүй байх хэдэн машин бий.
-Таны анхны машин ямар маркийнх  байв?
-600 долларын үнэтэй Лада машин.
-Бизнес хийгээд л авсан уу?
-Бизнес ч юу байхав дээ, тэр үед ганзаганд яваад л авсан.
-Яг одоо ямар машин унаж байгаа вэ?
-Lexus
-Та өөрөө жолооддоггүй бай­хаа. Жолоочтой яваа ха­рагд­даг.
-Тийм, ойрхон газар бол алх­чих­даг. Тэр нь амар ш дээ.
-Алхаж явахад тань хүмүүс таньж байна уу?
-Танихгүй л байна лээ.
-Та өдөр бүр бэлтгэл хийдэг уу?
-Өглөө босоод гүйнэ.

ХУРДНЫ МОРЬ УНАЖ, ХАМГИЙН СҮҮЛД ОРЖ ИЧЭЭД....
-Таныг "Би хор биш хоол үйлд­вэрлэдэг" гэж ярьдаг гэсэн, тийм үү?
-Үнэндээ бол спирт, архитай холбоотой явсан үе бий. Олон жилийн өмнө "17 чингэлэг спирт" гээд л бөөн асуудал үүсч байсан. Тэрнээс хойш манай­ханд энэ зо­хихгүй юм байна гэж ойлгоод холд­сон.
-Манайхан гэж хэн бэ?
-Манай компа­нийнхан. Тэгээд л хүнсний үйлд­вэрлэл эрхэлсэн. Тэрийгээ л "хор биш хоол" гэж ярьдаг ухааны юм.
-Бага насны дурсамж, сэт­гэлдээ тод үлд­сэн сайхан үеийнхээ талаар манай уншиг­чидтай хуваал­цаач...
-Миний бага нас . . . Гэр хорооллын хүүхэд ямар байдаг тийм л байсан.
-Зодоонч байсан уу?
-Үгүй үгүй. Айлын хүүхдүүдтэй бага сага муудалцах үе гаралгүй яахав. Айхтар зодоонч бол байгаа­гүй. Дүүтэйгээ архины шил цуг­луулж зардаг байлаа. Тэр үед архины шил үнэтэй байсан байхгүй юу. Гуравдугаар ангид орох үеэс ээж, аав намайг хөдөө явуулчихдаг болсон. "Ажил сургана" гээд хөдөл­мөрийн баатар Жанар гэж Баян­хонгор аймгийн Баян-Өндөр сумын малчин айл руу явуулна. Дол­дугаар анги хүртлээ тэднийд зуны амралтаараа мал малладаг бай­сан.  Тэнд их ажил сурсаан.
-Хөдөө очоод хурдны морь унаж байв уу?
-Баянхонгорын Баян-Өндөр сумын наадамд нэг удаа унаад баян ходоод болсон.
 -Баян ходоод . . .  Шагналаа авсан уу?
-Аваагүй ээ. Ичсэндээ бариа луу биш өөр тийшээ явчихгүй юу (инээв)
-Дахиж хурдны морь унаагүй юу?
-Тийм.
-Удам судар, аав, ээжийнхээ тухай яриач..
-Аав, ээж Баянхонгорын гаралтай хүмүүс. Аав минь бурхан болсон. Малчин байгаад цэрэгт явсан гэдгийн. Цэрэгт их л удаан алба хаасан санагдаж байна. Ээж минь одоо Яармагтаа байдгийн. Саяхан нэг сонинд ярилцлага өгсөн байна лээ. Аав, ээж хоёр минь өнчин хүмүүс. Удам судраа айхтар нарийн мэддэггүй ш дээ.
-Эхээс хэдүүлээ вэ?
-Гурвуулаа. Эгч, дүүтэй.
-Таны бизнесийг авч яваа найдвартай дотны хүмүүс байгаа юу?
-УИХ-д орохоос өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүс минь байгаа. Дүү маань л голлож авч явна даа.
-Та өөрийгөө "улстөрч" бол­сон гэж үздэг үү?
-За даа, үгүй дээ. Тодорхой амжилт гаргаагүй юм чинь.
-Одоо байгаа чинь амжилт биш үү. Ямар амжилт гар­гавал өөрийгөө улстөрч гэх юм бэ?
-Хүмүүст хүлээн зөвшөө­рөгдө­хөөрөө л "улс төрч болжээ" гэж бодно ш дээ.
-Хүмүүс таныг аль хэдийнээ хүлээн зөвшөөрсөн биш үү?
-Мэдэхгүй ээ.
-Монголд хүлээн зөвшөө­рөгд­сөн улстөрчид хэн юм бэ, тэгвэл?
-Бат-Үүл, Элбэгээ хоёр  бол хүлээн зөвшөөрөгдсөн ш дээ.
-МАН-д тийм хүн байхгүй гэж үү?
-С.Баяр л байх даа, арай нэг том хардаг нь. Н.Энхбаярыг олон жил том албан тушаалуудыг хаш­сан гайгүй юм байх гэж бодсон чинь сая нэлээд бужигнууллаа. Арай биш ээ.
-Улс төрийн карьерын хувьд хаана хүрье гэж бодож бай­на?
-Хүрэх газраа хүрсэн гэж бодож байна. Хариуцсан ажил явахгүй л байна ш дээ. Ажил явахгүй байна гэдэг чинь чадахгүй л гэсэн үг биз дээ.
-100 хувь танаас шалтгаа­лаагүй байлгүй дээ. Таныг ээлжийн амралтаа аваагүй удаж байгаа гэж сонссон. Энэ зун амрах уу?
-Тэр чухал асуудал биш байна аа.
-Чухал ш дээ. Ядаж л сайдын ажлын албаныхан чинь таныг амрахгүй бол адилхан ажил­лаад  ядрах биш үү?
-Өвөл амраанаа тэгвэл.
-Зун ажлаа хийх нь ээ?
-Манай ажил чинь зун л оволз­дог. Тэр үед нь амраад сууж төвдөхгүй л байна.
-Шатахуунаас болоод замын ажил бүгд зогсчихсон уу?
-Мэдээж, бага зэрэг зогсолт гарсан, компаниуд алдагдалд орно шүү дээ. Бас л бидний л арчаа­гүйнх. Шатахуунаа өөрсдөө үйлд­вэрлэхгүй бол хэзээ ч зогсож мэдэх эрсдэл байсаар л байх болно. Замын ажил зогсох бол юу ч биш, энэ байтугай юм ч байж болно. Би түрүүнд Киргиз гэж хэлсэн. Хийе бүтээе гэсэн сэтгэл л байх хэрэгтэй..
-Хүн бүрт л сэтгэл зүрх бай­гаа.
-Байгаа бол аль хэдийнээ шата­хууны үйлдвэр баригдчихсан л байх байсан.
-Ирэх сонгуулиар Ардчилсан нам ялагдвал яах вэ?
-Ард түмэн мэднэ шүү дээ.
-Хамтарсан засаг  гээд ингээд л хамтраад байх нь зөв үү?
-Том ажлуудаа хийнэ гэж бод­вол хамтрах л ёстой. Чадахгүй бол хамтрах хэрэг юун. Ажил амжуулах гэж л нийлсэн ухаантай юм ш дээ,  уг нь.
-Хамтарсан засаг наад зах нь  шатахууны хангалтыг ший­дэж чадахгүй л байна ш дээ.
-Шийдчих байлгүй дээ. Дандаа л гадаадад айхтар сургууль төгс­сөн, мэдлэг чадвар нь дэндчихсэн, боловсрол өндөрдсөн гэсэн улсууд байгаад байдаг ш дээ.
-Боловсрол гэснээс та бо­ловсролынхоо талаар үнэ­нээр нь зарласан нь сайн имиж болох шиг болсон?
-Хэн зарласан гэж?
-Хэн гэж юу гэсэн үг юм. Та л байхгүй юу. Танилцуулга дээрээ бичсэн биз дээ?
-Тэгвэл бичсэн гэж хэл л дээ. Зарлах гэдэг өөр утга. Хүн намтраа үнэнээр нь л бичих ёстой биз дээ.
-Тэр чинь зарлаж байгаа л хэрэг биз дээ?
-Тусгай дунд боловсрол гэж явдаг ш дээ. (инээв) Үнэндээ дүрс­лэх урлагийн дунд сургууль чинь их өөр шүү. Би бол дотроо дээд сургуулиас дутахгүй их зүйл тэнд сурсан гэж боддог. Зураач хүн юмыг олон талаас нь харж, зөв үнэлж, бодитой шийдвэр гаргаж сурдаг. Багш нарын маань ач юм даа.
-Өмд оёдог хэвээрээ юу?
-Одоо тийм зав, гол нь хэрэгцээ байхгүй. Өмд оёх амархан ш дээ.

УЛС ТӨРИЙН ХУВЬД, ЭХЛЭЭД ХУУРТАГДАЖ ЯВСАН, ДАРАА НЬ ХУУРАХ АЖИЛД НЬ ОРОЛЦСООН ГЭДЭГ ШИГ Л....
-Таны хобби юу юм бэ?
-Хобби гэж юм бараг байхгүй болчихлоо доо, улс төрд орсноос хойш.
-Ер нь бол байсан уу. Машин тэрэг гээд л?
-Байлгүй яахав. Машин тэрэг бол ч залуу насны л юм. Кино  үзэх дуртай.
-Жишээ нь ямар кино үзэх дуртай вэ?
-Драм энэ тэрд бол дуртай. "Цогт тайж", "Сэрэлт"  хэзээ ч хуучирдаггүй сайхан кинонууд.
-Дэлхийд алдаршсан  ямар кинонуудад дуртай вэ?
-Мартчихаж.
-Та тийм ч нээлттэй хүн биш юмаа?
-Хөөрхий, хамаг байдгаараа нээлттэй байна ш дээ.
-Улс төрийн хор най­руу­лал­цаж байгаа биз дээ?
-"Энэ хүүхнүүд үү" кинон дээр "Эхлээд ч хууртагдаж явсаан. Да­раа нь хууралцах ажилд нь оролц­соон"  гэдэг шиг л юм.
-Та нийтлэл бичдэг үү, эсвэл бичүүлдэг юм уу. Нэг удаа "Санаагаа хэлээд би­чүүл­дэг" гэж ярьсан санагдана.
-Би санаагаа өгдөг. Хуучны кинонуудаас санаа аваад хоо­рондоо яриад  бичдэг юм. Хуучны кинонуудын ёгт утгууд лут шүү дээ. Тэр үеийн Улс төрийн товчооны цензурыг давж гарна гэдэг бол их ухаан юм даа. Хүмүүс тэрийг ерөөсөө мэддэггүй. Ванган, Жиг­жид гуай... тэр хүмүүс "аймаар" агуу байсан л байхгүй юу.
-Ойрд бичих санаа байна уу?
-Өөрсдийгөө муулах санаа бол их байна даа.
-Зурж байгаа юу?
-Хааяадаа жаахан юм са­раач­на аа.
-Таны зураг ямар төрөлд нь багтах вэ?
-Зураасан зураг.
-Хэвлэлээр таныг гэр бүлийн чинь талаар янз бүрийн юм бичдэг.  Хүмүүс ч ярьдаг. Олны уг ортой гэдэг байх аа?
-Энэ тийм чухал уу?
-Чухал биш гэхэд со­нир­хол­той ш дээ?
-Яах юм бэ, хувийн амьдралаа дэлгэж. Хэвлэлд гарсан хэмжээгээр нь л ойлгочих. Хэвлэлийнхэн   ажлаа хийж байгаа  нь тэр юм байлгүй.
-Би ч гэсэн ажлаа хийгээд л танаас асууж байгаа юм.
- ...
-Таныг олигархи гэх нь бий?
-Саяын Гал үндэстнийхний судалгаанд би ороогүй байна лээ ш дээ. /инээв/. Сонгодог утгаараа олигархи Монголд байхгүй ээ.  Нэг байгаа. Баянхонгорын гаралтай нэг нөхөр. Тодорхой улстөрчдийг хөлсөлчихсөн, байнга тэжээж, тэтгэж, ашиглаж байдаг.
-Та нутгийнхаа тэр нөхөртэй байнга  сөргөлдөх юм аа?
-Тэгж л хараад, яриад байгаа болохоос надтай, надгүй улс орон гэж байгаа. Улс гэж байгаа цагт нийтийн эрх ашигт нийцсэн бод­лого, түүний дагуу стратеги байх ёстой. Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг нэгдүгээрт эрэмблэх зарчмыг хаана ч хэзээ ч орхигдуулж болохгүй байх аа..

-Ярилцлага  өгсөн танд баярлалаа.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/23-10/11) #B434 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/16-10/04) #B433 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 09 / 28
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #432 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/09/09-09/27) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/21_240927
HR Фото