Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Гишүүдийн булан
- 2011 / 07 / 04
Бэрхшээл ба боломж
Харин түүнийгээ ашиглаж хөрөнгө болгох тал дээр чармайхгүй, идэвхгүй байна гэсэнд оршиж байсан. Нэг ёсондоо Монголчилвоос бүтэн оффисын барилга багтчихаар хашаанд ганц гэрээр амьдарч байгаа “Долоон буудал”-ын Доржийг суугаа газраа бүртгүүлээд үл хөдлөх хөрөнгийн баталгаатай болж, түүнийгээ эдийн засгийн эргэлтэнд оруул гэсэн үг байв.
…Тиймээ, Дорж шиг хүмүүс өнөөдөр Монголд хэдэн зуун мянгаараа бий. Уг нь төр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гаргаж газар өмчлүүлэх эрхийг иргэддээ олгочихсон юм. Уг хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтаар иргэн бүрт 0,07 га газрыг (700 м2) өмчлүүлэх эрхийг өгсөн. Ингэснээр өмнө нь малтай байсан иргэд малаа хувьчилж авсан шиг, орон сууцтай нь сууцаа өмчилж авсантай адил Монгол Улсын иргэн бүгд “газар”-тай болсон юм. Энэ үгийг яагаад хашилтанд хийв гэхээр иргэд маань газар өмчлөх эрхтэй болсон хэдий ч түүнийгээ баталгаажуулж хараахан чадаагүй байгааг хэлж байгаа юм.
Нэг ёсондоо иргэд өмчлөх эрхтэй газраа өөрийн болгож чадаагүй, тэр газартаа эзэн суугаагүй байна гэсэн үг. Нийслэлчүүдийн дөнгөж 10 хүрэхгүй хувь нь газраа өмчилж авсан мэдээ бий. Ноён Сотогийн хэлсэнчлэн манайхан ийнхүү газраа баталгаажуулж чадаагүй байгаагаас 7 тэрбум ам.долларын хөрөнгө ямар ч бүртгэлгүй, тиймээс эзэнгүй, үхмэл байдалтай байсаар байна. Энэ бол ноолуур боловсруулах таван үйлдвэр барьчихаар мөнгө. Ийм их хэмжээний хөрөнгийг яагаад ашиглаж чадахгүй байна вэ?
…Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас ирсэн Хүрэлбаатарынх хотын нэгэн гэр хороололд төвхнөөд удаагүй. Хэдэн малаа өнгөрсөн өвлийн зуднаар барсан тэднийх хот бараадахаас аргагүй болсон юм. Хууль ёсоор бол эднийх хотод шилжиж ирлээ ч гэсэн 0,07 га-гаа эзэмших эрхтэй учир хашаа хатгасан газраа өмчилж авах бүрэн боломжтой. Гэтэл Хүрэлбаатарт өнөөдөр тийм нөхцөл үнэндээ үгүй байна. Яасан бэ гэхээр эднийх бэлэн буух газаргүй учир гэрээ цахилгаан дамжуулах под станцын хажууд барьчихаж. Хашаа хатгах газар олдсон нь тэр.
Тиймээс (тэдний буусан харьяа нутаг нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо юм) дүүргийнхээ газрын албанд ч хандаж чадахгүйд хүрэв. Оршиж байсан сумаасаа газар авъя гэхээр нэгэнтээ хот хүрээ ороод ирчихсэн, нутгаасаа холдчихсон учир тийшээ явж бичиг цаас болно гэдэг бөөн зардал. Ийм бэрхшээл зөвхөн эднийхээр зогсохгүй. Хүрэлбаатарынх шиг айл нийслэлд жилд дор хаяаж арван мянгаар нэмэгдэж ирж байгаа гэсэн тоо баримт бий. Хотод шилжин ирж суурьшигчдад ийм бэрхшээл байдаг бол нийслэлийн иргэнд ч мөн адил зовлон бий.
Сүхбаатар дүүргийн иргэн Ёндонжамц орон сууцанд амьдардаг ч гэсэн өдрөөс өдөрт өсөн эрийн цээнд хүрч байгаа хоёр хүүдээ өрх тусгаарлахад нь “хэрэг болох” газар өмчлүүлэхээр дүүргийнхээ Газрын албанд хандаад бүтэн жил тойрч байна. Өөрийнх нь харьяа дүүрэгт өмчлүүлэх газар дууссан, нөөц газар байхгүй гэдгээр Газрын албаныхан түүний амыг хаасаар өдий хүрэв. Сонгинохайрхан болон Хан-Уул зэрэг бусад дүүрэгт газар авч болно гэх боловч тухайн дүүргийн албаныхан одоогоор өмчлүүлэх газар гараагүй байна гэдэг.
Эсвэл хаа байгаа 22-ын товчооны ойролцоо газар олдож магадгүй гэдэг. Ийнхүү Ёндонжамцынх хуулиар олгогдох ёстой газартайгаа болох гэж гурван дүүргийн Газрын албаны үүдийг сахиж сууна. Нэг дүүрэг дээр долоо хоног өнгөрөөж сахидаг “ажилтай” тул сүүлдээ эднийхэн халширчээ. Энэ бол Газар өмчлүүлэх хууль амьдрал дээр хэрэгждэггүйн нэг хүндрэл. Уг нь эднийх газартай болчихвол сургууль төгсөж байгаа хүү нь зээлээр ч хамаагүй хөл дүүжлэх унаатай болчих санаатай. Ажилгүй суугаа нэг хүү нь эхнэртэйгээ нийлээд дэлгүүр ажиллуулах ухаантай гэж гэрийн эзэн ярьж сууна.
Нэг ёсондоо хөдлөх хөрөнгө, бизнестэй больё гэхэд газраа эргэлтэнд оруулж түүгээрээ амьдрах боломжтой боловч үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй байна. Тэгвэл таван ам бүлтэй Заяагийнх хөөцөлдсөөр байгаад газар өмчлөх гэрчилгээ авч, газраа улсад бүртгүүлчихээд байна. Үүний үр дүнд хашааныхаа газар, дээр нь өвлийн байшингаа барьцаалж “Хас” банкнаас ЖДҮ эрхлэх, сарын нэг хувийн хүүтэйгээр таван сая төгрөгийн зээл авчээ. Түүгээрээ хөлдөөгч авч, орон сууцны подваль түрээслэн банш, бууз хийх жижигхэн цех ажиллуулж байна. Хийсэн бууз, баншаа уутлаж дэлгүүрүүдээр борлуулдаг болсон. Хөдөөнөөс ирсэн хоёр ч охиныг ажилд авч. Заяаг ийнхүү бизнес хийхэд тавын таван хүүхдээ тэжээх амьдралын нөхцөл байдал түлхсэн ч энэ бүхний эх үүсвэр нь өмчилж авсан газар нь юм.
Тэрээр газар, байшин маань нийлээд үндсэн дүнгээр 20, банкны зээлд хамрагдах үнийн дүнгээр 10 гаруй сая төгрөг болсон. Гэвч банк надад таван сая төгрөгийн зээл олгосон. Бага нь бага.
Гэхдээ чамлахаар чанга атга гэдгээр бизнесээ аажмаар эхлэж л байна. Одоо надад банш, бууз аа дэлгүүрт гэсгээлгүй хүргэчихдэг хөргүүртэй жижигхэн машин худалдаад авчихвал бизнес маань арай өргөжих гээд байна хэмээн ярьж сууна. Газар өмчлөлтэй холбоотой 2-3 иргэний амьдралыг харахад ийнхүү бэрхшээл, боломж хоёр хосолж байна. Иргэд хуулиар олгогдсон газраа өмчилж баталгаатай болоход чөдөр тушаа болоод байгаа нь хэн бэ гэдэг нь дээрх байдлаас харагдаж байна.

Б.Болд
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 12 / 14
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын ахисан шатны мэргэшүүлэх, эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн (24/12/03-12/14) #A044 элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-A) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B440 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B439 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
-2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/21-11/08) #B438 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
HR Фото