Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Гишүүдийн булан
- 2011 / 09 / 16
Та хэдэн төгрөгийн цалин авдагаа мэддэг үү?
Иймд Таны цалингаас юуны татвар, шимтгэлд ямар хэмжээгээр суутгал хийдгийг дараахь хялбархан жишээн дээр тайлбарлая.

Нэгэн компанид хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан Булганы нэг сарын үндсэн цалин 80.000 төгрөг бөгөөд мөн тэрээр компаниас гаргасан журмын дагуу үндсэн цалингийнхаа 5 хувьтай тэнцэх хэмжээний “ажилласан жилийн нэмэгдэл”, мөн үндсэн цалингийнхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний “ур чадварын нэмэгдэл” болон хоол унааны 10.000 төгрөгний олговор авдаг. Эндээс тооцоолж үзвэл ажилтан Булганы нэг сарын цалин хөлс (үндсэн цалин, нэмэгдэл, хоол, унааны олговор бүгд нийлээд) нийтдээ  102.000 төгрөг болж байна. Энэ тохиолдолд ажилтан Булган нэг сард гар дээрээ яг хэдэн төгрөгийн цалин авахыг хамтдаа тооцож үзье.
А.Нийгмийн даатгалын шимтгэлд:
“Нийгмийн даатгалын тухай хууль”-д  заасны дагуу ажилтан Булган нэг сарын 102.000 төгрөгний цалингаасаа тэтгэврийн даатгалын шимтгэлд 5.5 хувь, тэтгэмжийн даатгалын шимтгэлд 1 хувь, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд 0.5 хувь, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 3 хувь, (тэтгэврийн даатгалын шимтгэл, тэтгэмжийн даатгалын шимтгэл, ажилгүйдлийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл бүгд нийлээд) нийтдээ 10 хувийн шимтгэл төлөх ёстой. Эндээс тооцоолж үзвэл ажилтан Булганы нэг сарын 102.000 төгрөгний цалингаас нийгмийн даатгалын шимтгэлд (102.000 төгрөгний 10 хувь нь 10.200 төгрөг болж байна.) 10.200 төгрөгийг суутгаж авна.
Б.Хувь хүний орлогын албан татварт:
“Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу ажилтан Булган нь 10 хувийг хувь хүний орлогын албан татвар төлөх үүрэгтэй. “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д цалин хөлс, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж болон тэдгээртэй адилтгах орлого (хоол, унаа, түлш, байрны үнийн хөнгөлөлтийн орлогод мөн хувь хүний орлогын албан татвар ногдуулахаар заасан)-оос  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээс хувь хүний орлогын албан татвар ногдуулахаар заасан байдаг.
Мөн “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу хувь хүний орлогын жилийн албан татвараас 84.000 төгрөгийн, сарын татвараас 7.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг. Тэгвэл ажилтан Булган нэг сарын цалингаасаа хүн амын орлогын албан татварт хэдэн төгрөг төлөхийг тооцоолж үзье. Булганы нэг сарын цалин 102.000 төгрөгөөс эхлээд нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 10.200 төгрөгийг хасахаар 91.800 төгрөг болно.

Ингэхээр ажилтан Булган 91.800 төгрөгөөсөө 10 хувийг хувь хүний орлогын албан татварт 9.180 төгрөг төлөхөөр байгаа боловч “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу Булганд 7.000 төгрөгний татварын хөнгөлөлт үзүүлэхээр заасныг хасвал Булган энэ сард 2.180 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт төлнө.
Энэ бүгдийн эцэст Булган нэг сарын 102.000 төгрөгний цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэлд 10.200 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 2.180 төгрөг, хоёулаа нийлээд 12.380 төгрөгийг татвар, шимтгэлд төлж байна.

Ингэхээр Булган нэг сард бүх татвар, шимтгэлээ суутгуулаад яг гар дээрээ 89.620 төгрөг авна.
Ойлгомжтой тайлбарлахын тулд энд бид харьцангуй хялбарчилсан жишээ авсан болохыг анхаарах хэрэгтэй. Та өөрийн цалинг тооцож үзэхдээ ажиллаж буй газрын тань ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалаад дээр дурдсанаас илүү олон төрлийн нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговор, хөнгөлөлт авдаг бол  түүнийгээ мөн оруулан тооцох ёстой юм.
         


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 12 / 14
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын ахисан шатны мэргэшүүлэх, эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн (24/12/03-12/14) #A044 элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-A) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B440 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B439 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
-2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/21-11/08) #B438 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
HR Фото