Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.32%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
10.77%
Мэдүүштэй
- 2012 / 03 / 11
Алдартнуудын ТОП 10 хөгийн үхэл
I.          Хэт инээдтэй зүйл сонсож харахаараа бид “элэг хөшч үхлээ” гэдэг. Тэгвэр Грекийн философчид яг ийм зүйл тохиолджээ. Тэрбээр архи “хулгайлж уусан” илжиг нь жимс идэх гэж онхолдон унаж, босч нэг үзэн үйлээ үзэж байхыг харж инээсээр байгаад үхсэн гэнэ.

II.       Алдарт “Jack Daniel’s” вискиний “эцэг” Жек Дэниел сейфнийхээ нууц кодыг мартчихаад их л уурсан төмөр сейфээ өшиглөж байгаа хөлийнхөө хурууг хугалжээ. Гэмтэл авснаас хойш зургаан хоногийн дараа Жек цусанд нь халдвар орсны улмаас нас барсан гэнэ. Вискигээ уугаад согтчихоогүй л байсан байгаа даа.

III.        Зуны аагим халуунд зайрмаг идэх сайхан шүү. Хэтрүүлвэл аюултай. Хоолой өвдөхөөс өгсүүлээд амиа ч алдаж болно. АНУ-ын XII Ерөнхийлөгч Закари Тейлор 1850 оны долдугаар сарын дөрөвний бүгчим халуун өдөр хэтэрхий их зайрмаг идэснээс болоод ходоод нь шингээж чадалгүй тав хоногийн дараа таалал төгсчээ. Харамсалтай л юм,  Закари ердөө 16 сар л зөөлөн сэнтийд заларан шүү дээ.

IV.       Хувийн мөрдөх товчоог анхлан үндэслэсэн Алан Пинкертон бас л азгүй нэгэн. Замаар хурдан алхалж явахдаа хэлээ хазчихаж. Бид хэлээ хазаж л байдаг тоймтой юм болдоггүй шүү дээ. Гэтэл алдарт мөрдөгчийн азгүй өдөр байж хэл нь амандаа багтахгүй болтол хавдан нас баржээ.

V.      1960-аад онд ихэд алдаршин ялангуяа 70-аад онд диско урсгалын гол төлөөлөгчдийн нэг гэгдэж байсан Францын дуучин Клод Франсуа 1978 оны гуравдугаар сарын хоёрны өдөр телевизийн шоунд оролцох ёстой байлаа. Тогтсон цагтаа ирээгүй түүнийг бүгд хайн эрэл сурал болов. Гэтэл Клодыг нас барсан тухай бүхнийг цочоосон мэдээ иржээ. Тэрбээр дүүрэн устай ваннан дотор зогсон, шатсан лампыг солих гэж нойтон гараараа үзэж тарсан байгаа юм. Гэвч энэ оролдлого физикийн анхан шатны мэдлэггүй дуучны үхлээр төгсөв.

VI.    1970-аад онд хөнгөн алхаагаар гүйх спортын төрлийг алдаршуулсан “Гүйлтийн тухай ном” хэмээх бестселлерийн зохиолч Жим Фикс хачирхалтай нь энэ гүйлтийнхээ үеэр зүрхний дутагдалд орж таалал төгсчээ.

VII.      Америкийн алдарт илбэчин асан Гарри Гудини шүтэн бишрэгчдээ гэдсэн тус газраа цохиулсныхаа дараа нас барсан гэдэг. Тэрбээр ямар ч өвдөлт мэдрэхгүй, гайхамшгийг харуулна хэмээгээд хүмүүст өөрийгөө цохиж болно хэмээн зөвшөөрчээ. Үнэхээр гайхамшиг үйлчлээгүй юу, эсвэл Гарри тухайн үед бие махбодио цохилтонд бэлдэж чадаагүй юу, ямартай ч тэрбээр дотор гэмтлээс болж эмнэлэгт нас барсан юм.

VIII.       Францын хааны захиалгаар хөгжим зохиодог байсан XVII зууны үеийн хөгжмийн зохиолч Жан-Батист Люлли ажилдаа хэт үнэнчийн улмаас амиа алджээ. Нэгэн удаа ээлжит концертын бэлтгэлийн үеэр хөгжимчдийн сургуулилт санаанд нь нийцээгүй Люлли ихэд бухимдан таягаараа шал нүдэхдээ хөлөө цохи гэмтээж, цусандаа халдвар авсны улмаас нас баржээ. Тухайн үед анагаах ухаан сайтар хөгжөөгүйн илрэл биз, хоёр ч суутан үл ялиг гэмтэл аваад л нас барсан байхыг бодоход.

IX.       XVI зууны үеийн нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн, философч Фрэнсис Бэкон гэнэн ч гэмээр онолынхоо улмаас амиа алджээ. Махыг шинээр нь хадгалахын тулд давсны оронд цас хэрэглэж болох юм байна гэсэн “мэргэн” санаа толгойд нь харван орж, түүнийгээ шалгахаар зумалсан тахиа барин хөхөө өвлийн хүйтэнд гадаа зогссон байгаа юм. Харамсалтай нь тахиа хөлдсөнгүй, харин Бэкон өөрөө осгожээ.

X.        Исаак Ньютоныг дэлхийн таталцлын хуулийг нээхэд тусалсан судалгааны “эцэг” болох XVI зууны үеийн одон оронч Тихо Браге бие засах газар оролгүй, хэт их тэвчсэнээс болж зуурдаар амиа алджээ. Тухайн үед найр дуусахаас өмнө ширээнээс босох нь гэрийн эздийг аймшигтайгаар доромжилж байгаад тооцдог байв. Браге тун соёлтой нэгэн байсан тул ширээнээс босох зөвшөөрөл авч зүрхэлсэнгүй. Хэт соёлтой зангаасаа болж өөрөө л хохиров. Давсаг нь хагарч, 11 өдөр зовж шаналсны эцэст одон оронч тэнгэрт хальжээ.

Бэлтгэсэн: Б. Мөнхцэцэг

Эх сурвалж: Цэг.мн

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2012 / 05 / 06
Сайн сайхан гэр бүл байхын тулд бас чамгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн гэр бүлийн мөрдөх дүрмийг Болгарын сэтгэл судлаачид, сексологичдын хамтарсан багийн удаан хугацааны томоохон судалгааныхаа үндсэн дээр боловсруулсан байна. Энэ нийтлэлийг та хоёр зэрэгцэн суугаад уншаарай.
  • Дэлхийд жил бүр эвдэрсэн юмуу хуучирсан 40 мянган тонн гар утас, түүний зай хог дээр хаягддаг байна.
  • Одоо дэлхийд 580 сая хүн Интернэт хэрэглэж байгаа бөгөөд тэдний тоо жил бүр 4 хувиар нэмэгддэг ажээ.
- 2012 / 04 / 27
"Та өөрийгөө үгүйсгэснээр жинхэнэ үгүйсгэл бий болдог.” Үгүйсгэгдэх болов уу? Хэн нэгэн намайг няцаах болов уу гэж айдаг учраас бид үйлдэл хийхээсээ эмээдэг. Гэхдээ хэдий айдсаа дараад үйлдэл хийсэн ч гэсэн мөн адил намайг няцаах болов уу?  намайг голох болов уу? гэж боддог. Хэн нэгэн таныг няцааж, үгүйсгэлээ гэж бодоход та түүнийг хэрхэн өөр дээрээ хүлээж авч байна вэ гэдэг маш чухал. Та өөртөө юу гэж хэлж байна вэ?
- 2012 / 01 / 20
-2012 / 01 / 10

Нэг 9-д яах вэ Нил утаа болно
Хоёр 9-д яах вэ Хор нь улам ихдэнэ
Гурван 9-д яах вэ Гамшгийн хэмжээнд хүрнэ
Дөрвөн 9-д яах вэ Дөрвөн зүг харагдахаа болино
-2011 / 12 / 12

Хүн бүхний биенд байдаг зарим бодисууд: Бүтэн 5 бассейн ариусгаж болох хэмжээний Хлор байдаг, 20.000 шүдэнзний толгой хийж болох хэмжээний фосфор, 10 ширхэг саван хийж болох өөх, бүхэл бүтэн артиллерийг дэлбэлж болох хэмжээний глицерин агуулагддаг юм байна. Гэхдээ энэ нь байгаа бүх бодисууд мэдээжийн хэрэг биш юм, зөвхөн эхлэл нь.
-2011 / 12 / 01
Та зорилготой юу? Та зорилгоо хэрхэн тодорхойлдог вэ? Зорилго хүнийг амжилтанд хүргэдэг гол хүчин зүйл гэдэг. Зорилгогүй хүн салхины аясаар хөдлөх цаас адил байдаг ч гэж хэлдэг. Гэхдээ зорилго тавина гэдэг нь зөвхөн тэгнэ, ингэнэ гэж хэлэх бус, харин яагаад тухайн зүйлийг зорилгоо болгох болсоноо мэддэг, хэрхэн зорилгодоо хүрэх, зорилгодоо хүрэхийн тулд яах ёстой гээд бүх зүйл тодорхой болгох ёстой байдаг байна. Гэтэл хүмүүс зорилгыг зөвхөн толгойдоо бодож явах ёстой зүйл мэтээр боддог. Гэтэл зорилгыг зөвхөн бодож явах нь хий хоосон мөрөөдөл л болон хувирдаг. Тэгвэл зорилгоо биелэшгүй мөрөөдөл болгохыг хүсэхгүй байвал та дараах зөвлөгөөг уншаад үзээрэй.
HR Фото