Гишүүнчлэл
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
20.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
10.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
10.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
10.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
10.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
40.00%
Гишүүдийн булан
- 2012 / 06 / 29
Оюутны ширээнээс гарсан залуус байгууллагын соёлд амархан дасдаг

Боловсрол
• Кантербюригийн Кент их сургуулийн Улс төр судлалын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй.
• Британийн сэтгэл зүйн нийгэмлэгийн  хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн өвчтэй хувь хүмүүсийн сэтгэл судлаач болон Хай Макберийн сертификаттай
Ажлын туршлага:
1976- 1986  Бртитанийн авто техник үйлдвэрлэлийн салбарын дарга
1986-1991 Финландын Томас интернэшнл компанийн захирал
1991-1993 Херон мотор группын зөвлөх
1993-2005 Хүний нөөц болон менежментийн зөвлөх
2006-2007 Олон улсын их сургууль болон Хартфорд институтын илтгэгч
2007 оноос Talk talk English сургалтын төвийн ерөнхий  захирал

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ярилцаж суугаа танд талархалаа илэрхийлье. Таныг Англи улсад хүний нөөцийн чиглэлээр 30 гаруй жил ажилласан энэ чиглэлээр мэргэшсэн  хүн гэдгийг сонсоод тантай уулзаж, монголын хүний нөөцийн мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөхийг зорьсон юм.
Баярлалаа.
Human resourse managment  буюу хүний нөөцийн менежментийн үүсэл хөгжлийг  Англиас гаралтай гэж ярьдаг.  Та хэдийгээр сүүлийн зургаан жил гаруйн хугацаанд Монгол улсад ажиллаж амьдарч байгаа ч хүний нөөцийн хөрс бий болсон  нутгийн хүн. Тиймээс Монгол Улсын хүний нөөцийн хөгжлийг Англи улсынхтай харьцуулахад ололттой болон дутагдалтай тал нь юу байдаг вэ.
Их британид бүх компаниуд  хүний нөөцийн менежментийг үнэлдэг гэж хэлэхгүй. Нэгдүгээрт англи монгол хоёрыг  харьцуулахад  адилхан зүйлс хүний нөөцийн чиглэлд байдаг. Ялангуяа сүүлийн үед Монголд хүний нөөцийн талаар зөв  бодлого барьж  ажиллаж байгаа компаниуд олон байна. 
Гэхдээ л ихэнх  жижиг болон дунд түвшний үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй   байгууллагуудад дутагдалтай зүйл ажиглагддаг. 
Англи Улсад  хүний нөөц хоёр чиглэлд өндөр хөгжсөн.  Нэгдүгээрт  хүний нөөцийн талаар маш их  түүхтэй, энэ  чиглэлээр асар их туршлагатай орон.  Энэ утгаараа  human resourse чиглэл нь боловсронгуй болсон гэж хэлж болно. Хоёрдугаарт: хүний нөөцтэй холбоотой хуулийн зохицуулалт нь маш тодорхой энэ чиглэлийн хуулийн сектор хүчтэй хөгжсөн байдаг. Энэ хоёр бол маш чухал зүйлс юм.
Монголд уул уурхайн болон томоохон компаниуд орж ирээд хүний нөөцийн менежмент хүчтэй орж ирлээ. Хүн гэдэг зүйлийг удирдахад тухайн улс орны зан төлөв нөлөөлдөг. Монгол хүмүүсийн үндсэн характер таны мэдэх өөр бусад улс оронтой харьцуулахад ямар түвшинд байдаг  бол?
Ер нь хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс юуны түрүүнд  хүмүүсийн ялгаа гэдэг зүйлийг огт харж болохгүй. Бүгдээрээ л адилхан хүмүүс. Харин соёл зан заншил, ажилдаа хандах хандлага нь өөр өөр байж болох юм. Герман хүмүүс шударга бүтээмжийг шаардаж ажилладаг. Гэтэл Япон хүмүүс дарга ажилтны ялгаа  өндөртэй. Харин Америкчууд харьцангуй чөлөөтэй. Дарга ч байна уу ажилтан ч байна уу хамаагүй. Англид бол  ажилчид нь хийж буй ажлаа үнэлүүлэх дуртай байдаг гэх мэтийн ялгаатай зүйлс их бий. Ерөнхийдөө хүний нөөц гэдэг бол 4 үндсэн зүйл дээр тулгуурлаж явдаг.
• Хүнээ сонгох ямар ажлын байран дээр ямар хүнийг сонгох вэ гэх мэт
• Тухайн сонгосон хүнээ тэр ажлын байран дээр хадгалах. Идэвхижүүлэх
• Идэвхижүүлэлт нь тухайн ажилтан ямар түвшний ажил хийж байгаагаас шалтгаалж өөр өөр байна. Доод түвшний хүмүүсийн орчныг сайн бүрдүүлэх ёстой. Дундаас дээш түвшний хүмүүстэй бол ирээдүйг нь сайн харах хэрэгтэй.
• Ажлын бүтээмжийн үнэлгээг сайн харах ёстой байдаг.


Үргэжлэлийг HUMAN CAPITAL 2012.04  - с хүлээн авна уу.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 06 / 01
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #474BC элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-II) түвшний сертификат олгосугай.
MHRI Level-III | Ахисан шатны мэргэшүүлэх хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн #A053 элсэлтийн (2026/05/12-25 (Танхимын анги) төгсөгчдөд Advanced Level сертификат олгосугай.
- 2026 / 06 / 01
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #473C (21 хоног - Танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-II) түвшний сертификат олгосугай.
- 2026 / 05 / 20
-2026 / 06 / 01
MHRI Level-III | Ахисан шатны мэргэшүүлэх хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн #A052 элсэлтийн (2026/04/07-04/18 (Танхимын анги) төгсөгчдөд Advanced Level сертификат олгосугай.
-2026 / 05 / 20
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #472ABC (21 хоног - Танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-II) түвшний сертификат олгосугай.
-2026 / 05 / 20
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #B471A (21 хоног - Танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-II) түвшний сертификат олгосугай.
HR Фото