- 2012 / 04 / 27
CV. Бяцхан заль гаргаж бусдаас ялгарах арга
CV бөглөх стандарт дүрмүүд ажлын зар бүхий сайт болгон дээр л байгаа, таны өрсөлдөгчид ихэнх нь тэдгээр дүрмүүдийг л дагаг, харин та стандарт дүрмээр хязгаарлагдаж ямар ч нүүр царайгүй CV хийгээд яах юм бэ? Дүрэмнээс жаахан гажихад болохгүй юм байхгүй шүү дээ. Гэхдээ хэмжээ хязгаартай гажихгүй бол горьгүй, хэтрүүлчихвэл “гажиг” амьтан байна гээд таныг ярилцлаганд ч урихгүй.
1. Хамгийн чухал зүйл. Та ажилтан нь болохыг хүсээд байгаа компанийхаа тухай аль болох их мэдээлэл цуглуулахыг хичээ, боломжтой бүх аргаар: интернет, үйлчлүүлэгч байдлаар очиж ажиглах, компаний ажилтнуудтай яриа дэлгэх гээд янз бүрээр мэдээлэл цуглуул. Мэдээлэл хэзээ ч илүүдэхгүй. Магадгүй, та тийш орохыг хүсэхээ болихоор зүйл олж мэдэж ч магад, тэгвэл хэрэггүй юманд цагаа үрээгүйдээ баярлах болно. Эсвэл, эсрэгээр, тийшээ ажилд орох хүсэл чинь улам бэхжин оргилож болно, тэгвэл танд бас л сайн: ярилцлаганд ороход энэ оргилуун хүсэл чинь таны талд л ажиллах болно. Ямар ч байсан, компаний үйл ажиллагаа болон ялангуяа гадны хүний нүднээс нуухыг хичээж байгаа зүйлүүдийг нь анхааралдаа авч ажиглана, жижиг зүйл гэж энд байхгүй, бүгдийг анзаар, танд хэрэг болно. Олж мэдсэн бүх зүйлээ бушуухан бичиж тэмдэглээд аваарай, дараа нь цэгцэлж дүн шинжилгээ хийн системчилэх хэрэгтэй болно.
2. Ихэнхи, CV – гээ зөв хийх зөвөлгөө бүхий нийтлэлүүдэд CV – тэйгээ хамт зургаа явуулж хэрэггүй гэж зөвлөдөг. Харин та эсрэгээр нь хийчих, гэхдээ фото зураг гэдэг бол ихээхэн эмзэг зүйл гэдгийг л санах хэрэгтэй: зураг маш их тус болж ч чаддаг, маш их гай болж ч чаддаг. Юун түрүүнд анхаарах зүйл бол - фото зургийн хэмжээ жижиг байх ёстой, тэгэхгүй бол таны явуулсан мэйл спам руу ороод хэн ч олж үзэхгүй байх аюултай. Зураг чинь хүний нөөцийн мэргэжилтний нүдэнд дасал болсон цээж зураг байх бөгөөд – одоо ноу – хау! – тухайн компаний ажилтнуудын хувцаслалтын стильтэй ижил хувцастайгаар зургаа авахуулаарай. Та тэдний хувцаслалтын стилийг мэдээлэл цуглуулах шатандаа олоод мэдчихсэн байгаа шүү дээ?
3. Өөрийнхөө яльгүй сул талуудыг заавал бичээрэй. Ингэснээр та өөрийгөө тувтан магтаад биччихсэн өрсөлдөгч нараасаа ялгараад ирэх бөгөөд та шударга хүн болж харагдана, танд итгэх итгэл эрс нэмэгдээд ирнэ. Гэхдээ энэ яльгүй сул талуудыг чинь хэд нугалаад нөхчих давуу талуудаа зэрэгцүүлэн дурьдаарай.
4. Өөрийнхөө сонирхдог зүйл хобби, сэтгэлд дотно байдаг зүйлсийн тухай маш богинохоноор дурьдахад зүгээр. Хэрэв таны хобби ажил олгогчийн хоббитой давхцаж байвал бүр догь. Тэдний сонирхдог зүйлийг та мэдчихсэн байгаа.
5. Хэзээ ч бичиж болохгүй хоёр зүйл: урьд ажиллаж байсан газраасаа гарсан шалтгаанаа дурьдахдаа хэзээ ч сөрөг зүйл бичиж болохгүй. Мөн хэр удаан ажил хайж байгаагаа бичиж болохгүй.
6. Хэрэв та өөрийнхөө хийсэн зүйл, гаргасан амжилтаа жаахан дөвийлгөөд биччихсэн бол (бүгд л ингэдэг) “Та хэрхэн үүнийг хийж чадсан бэ?” гэх асуултанд хариу бэлдээрэй, ярилцлаганд ороход чинь заавал ингэж асууна. Хэрэв та хүн үнэмшихээр хариулт урьдчилан бэлдэж чадах бол гаргасан амжилтаа нэлээд нэмчихэж болно, энэ нь таныг бусдаас бас ялгаруулаад ирнэ. Хамгийн гол нь, дараа нь, ажилд орсныхоо дараа тэр “гаргасан амжилтуудаа” батлах чадвартай байх хэрэгтэй.
7. Эцсийн зүйл. Хэрэв танд удирдах албан тушаалд ажилладаг танил байгаа бол (ямар ч “жижиг” дарга байж болно) түүндээ заавал CV – гээ үзүүлж шүүмжлүүлээрэй. Тэр хүний шүүмжлэл - зөвөлгөө нь үнэлж баршгүй байж ч магад. Хэрэв та хэд хэдэн танил даргатай бол бүгдээрэнд нь үзүүлж зөвөлгөө авахыг хичээгээрэй.
Танд амжилт хүсье!
Орчуулсан Ё. Одончимэг
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих
-2021 / 07 / 21
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, хянах, сайжруулах, байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх
-2021 / 07 / 21
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Бараа бүтээгдэхүүний таниулах сурталчилгаа хийх, харилцагчийн судалгаа гаргах, харилцагчийн тоог нэмэгдүүлэх. Борлуулалтын суваг нээх
-2021 / 03 / 12
Мэргэжилдээ дуртай, цаашид өсөж хөгжих хүсэл эрмэлзэлтэй, багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, эерэг хандлагатай залуусыг ажилд урьж байна.