- 2012 / 05 / 06
Стресс тайлах жор
Ходоод гэдэсний үйл ажиллагаа хямарч, хоолны шингэц муудах, хоолонд дургүй болох, дотор муухайрах, цусны эргэлт муудах, толгой өвдөх, биеийн дархлаа сулрах зэрэг хамрын ханиаднаас эхлээд элдвийн өвчинд баригдаж эхлэнэ. Та өвчнөө өчнөөн эм тариагаар бөмбөгдөөд эмчлээд л байдаг, өвчтэй хэвээрээ л. Үнэн хэрэгтээ та өвчнийхөө дөнгөж илэрсэн шинж тэмдэг, зовиуртай нь л тэмцээд байгаагаас бус, үндсэн шалтгааныг нь олж, үүр уурхайг нь устгахгүй байна шүү дээ. Стресс үүсэх, стрессэнд орох шалтгаан, түүний явц зэрэг нь хүн бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд стрессийг эмчлэх нийтлэг, ганц, төгс арга хараахан бий болоогүй байна. Гэхдээ стресснээс гарах, стрессийг эмчлэх энгийн хэдэн жорыг танд толилуулъя.
Шалтгааныг устга
Бид танаас боломжгүй зүйлийг хийхийг шаардахгүй. Шалтгааныг устгахын тулд жишээ нь та ажлаасаа болж, их стрессэнд ордог гэвэл, таныг таарамж муутай даргыгаа “буудаж”, ааш муутай нарийн бичгийнх нь амыг “скочд” гэхгүй.
Та ажил дээрээ
* Өрөөнийхөө хамгийн дуу чимээ багатай, зайдуу буланд ширээгээ тавьчих.
* Өөрийн хүч, толгой хүрэхгүй ажлаас татгалзаж, “үгүй” гэж хэлж сур.
* Онцын хэрэггүй л бол телевизээр гарч байгаа бүхнийг үзэх гэж өөрийгөө бүү албад.
* Үнэхээр ажил чинь таалагддаггүй бол ажлаасаа гар.
* Бусдын өмнөөс өөрөө өөртөө хариуцлага бүү хүлээлгэ.
* Хийж амжаагүй, чадаагүй зүйлийнхээ төлөө өөрийгөө бүү шийтгэ. Амжина.
Хамгийн гол нь та эрүүл, сэтгэл санаа өөдрөг байх ёстой. Тэгсэн цагт бусад нь аяндаа болно.
Сайн хоолло
Бие махбодод хэрэгцээт эрдэс бодис, амин дэмээр баялаг янз бүрийн, чанартай, илчлэгтэй хоол унд хэрэглэ. Өлсөх, их идэхийг цээрлэ. Жимс ногоо, шоколад, мөхөөлдөс зэрэг нь таны туйлдаж ядарсан мэдрэлийг сэргээх болно.
Амарч цэнгэхээс бүү татгалз
Караокед орох, хотоос гадагш салхинд гарах, бааранд суух зэргийн найз нөхдийнхөө урилганд та “Явах уу, байх уу…” хэмээн эргэлзэж, шийдэж ядан байна уу? Хэрвээ эргэлзэж байвал, та заавал яв. Та үнэхээр л хүсээгүй бол эргэлзэхгүй байсан шүү дээ. Тэнд танд арай л өөр байх болно.
Амарсан шиг амарч сур
Та үнэхээр амарсан шиг амрахыг хүсэж байвал, гар утсаа салгаад, бүхнээс дайжиж, ажил төрөл, ар гэртэй холбоотой бүхий л проблемуудыг толгойноосоо бүрмөсөн авч хая. Та удахгүй эргээд л тэдэн дээр очно шүү дээ.
* Спорт танхимд хөлсөө гартал, штанг, гантиль өргө. Багаа бүрдүүлээд, сагс, волейбол, биллъярд, өөрийнхөө чаддаг төрлөөр мөрийтэй ч хамаагүй тогло.
* Ямар ч тэнхээгүй болтлоо сексд.
* Үхтэлээ дурла.
* Сэтгэл хөдөлгөм мелодрам, өөрийн эрхгүй нударга зангидам боевик эсвэл шар үс бостол жихүүцэх аймшгийн кино үз гэх мэтчилэн өөрийнхөө чадах, дуртай бүхнээ улайран хий.
Өөрийгөө арчил
Гадаад төрхөө өөрчлөх нь хүнд урам зориг хайрлаж, дахин төрсөн мэт сэтгэгдэл төрүүлдэг.
* Үснийхээ засалтыг өөрчил.
* Шинэ хувцас худалдаж ав.
* Өрөөнийхөө тавилгуудын байрыг өөрчил.
* Бүх биендээ массаж хийлгэ.
* Үнэртэй усаа соль.
Хамгийн гол нь амьдралд хайртай байж, амьдралын сайн сайхныг мэдэрч, баярлаж хөөрч чаддаг бай.
Өөрийгөө хайрла. Шинэ өглөө бүрийг өөрийгөө магтахаас эхэл. Таныг гайхалтай үйл явдлуудаар дүүрэн, гэрэл гэгээтэй, сайхан амьдрал хүлээж байна. Урагшаа!
Сэтгэлзүйч эмч, докторант С. Наранцэцэг
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих
- 2012 / 04 / 27
“Таныг халлаа” гэсэн гомдмоор, уйлмаар, уурламаар үгийг дарга тань танд
хэллээ. Даргынхаа өрөөнөөс гарахаар босгыг нь давах гэж байхдаа та аль
хэдийн хамаг бие тань хөшчихсөн, эсвэл салганаад ирэх. Энэ тохиолдолд
эмэгтэй хүн хамгийн түрүүнд цурхиртал уйлмаар болдог, харин эрэгтэй хүн
хэн нэгэнтэй үзэлцмээр санагдана. Өрөөндөө ороод тамхиа ширээн дээрээсээ
шүүрэн авч, гадагш гүйн гарна. Тамхиа асаах гэтэл гар салганаад, ядаж
байхад асаагуур асч өгөхгүй... Хэн нэгэнд зэвүүн үг хэлж дотроо
онгойлгомоор санагдан хэл загатнаад тэсэшгүй...

Ая тухыг эрхэмлэснээс үүдэх нь Ая тухыг эрхэмлэснээс үүдэх залхуурал нь
дотроо өөр хэлбэрүүдтэй. Жишээлбэл Дорно дахины орнуудад залхуурал нь
тааваараа наран дор сууж, цай уух мэтээр өдөр хоногуудыг өнгөрөөхийг гол
төлөв хэлдэг бол, Баруунд залхуурал нь гол төлөв хурд, яарангуй
байдлаар илэрдэг байна. Өөрөөр хэлбэл хүмүүс нэг юмнаас нөгөө руу буюу
биеийн тамирын заалнаас ажил руу, тэндээсээ бар луу, тэндээсээ элдэв
аялалд, тэндээсээ элдэв янзын курс дамжаа руу, тэгээд гал тогоо, гэрийн
саад, клуб руу гэх мэт цаг наргүй яарсан байдлаар илрэнэ. Бид ая тух,
амар амьдралыг л хайн ийш тийшээ яарна. Энэ хоёр хэлбэрийн аль нь ч
байлаа гэсэн ер нь энэ хэлбэрийн залхуурал нь бэрхшээлээс шантрах,
өөрийгөө ойлгохоос зугатаах, эвгүй байдалд орохоос зайлсхийх, зовлонгүй
амьдрал л хүсэх зэргээс үүсдэг. Өөрөөсөө болон өөрийн бодит амьдралаасаа
зугатаахыг хүснэ. Тав тухтай байдлыг бид залхуурлаар олж авахыг хичээх
боловч энэ тав тухтай байдалдаа хэзээ ч сэтгэл ханаж чаддаггүй.
“Залхуурал сэтгэл татам харагдаж болох боловч ажил сэтгэл ханамжийг өгдөг юм.” Анн Франк
- 2012 / 02 / 20

Та дараах асуултад хариулахдаа "тийм ", "үгүй" гэсэн хариултыг өгнө үү.
Хэрэв "тийм" бол 1 оноо, харин "үгүй" бол 0 гэсэн оноог өгөөрэй.
- 2011 / 12 / 06