Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Гишүүдийн булан
- 2012 / 05 / 06
Дасан зохицохуйн тухай
”ДАСАН ЗОХИЦОХУЙН ГАЙХАМШИГ БА АЮУЛ”

          Хүмүүн төрөлхтөн олон сая жил амьдран тэмцэж явахдаа оршин амьдарч буй дэлхий ертөнцийнхөө тодорхой зохицолт шүтэн барилдлагат үйлэнд байнгад дасан зохицсоор ирсэн билээ. Энэхүү дасан зохицохуй нь хүн төрөлхтөнд нийтлэг шинжтэй төдийгүй тухайн нэг тив, улс орны уул ус, газар нутгийн тогтоц, байгаль цаг уурын өөрчлөлт, идэж уух болон эрхлэн буй аж ахуй зэрэг эргэн тойронд буй тодорхой зүйлээсээ шалтгаалж бусдаас ялгарах өвөрмөц дасан зохицох ёс ч бий ажээ.
 
Дасан зохицохуйн зарим үзэгдэл нь олон зуун мянган жилийн явцад бий болж байхад зарим нэг нь ердөө хэдхэн жилийн дотор бүрэлдэн тогтдог байна. Тухайлбал газар зүйн тогтоц дүрсийн үүслээс хамааралтай дасан зохицохуй болсон европ хүмүүсийн шар үс, шонхор хамар, өндөр бие төрх болоод ази зүгийн хүмүүсийн хар үс, навтгар хамар, намхан нуруу болоод үе удам дамжин дагаж ирсэн монголчуудын янз бүрийн зан заншил нь хэдэн зуун мянган жилийн үйл явцад тогтоно. Тийм зүй тогтлыг хэн ч хэзээ ч өөрчилж үл болох билээ. Ерөөс дасан зохицохуйн үзэгдэл нь ерөнхийдөө “Дарвинизмын онол”-той утга ойролцоо юм.

          Дарвинизмын онолоор бол дүрсийн үүсэл нь олон сая жилийн шалгарлын үндсэн дээр бий болдог хэмээсэн бол дасан зохицохуй нь бол гадаад орчны нөлөөнөөс бүрэн хамаардаг гэж үзнэ. Хүний гадаад орчинтой харьцдаг таван мэдрэхүй нь зарим зүйлд маш хурдан хугацаанд дасан зохицодог болохыг бид өдөр тутмын үйл ажиллагаагаараа мэдэх билээ. Энэ мэт ойлгомжтой зүйлийг орхин дасан зохицохуйн зарим нэг үзэгдэл нь нийгэм, улс үндэстний өвөрмөц онцлогт нөлөөлдөг тухай өгүүлсү.

          Монгол-Оросын найрамдалын үйл явцыг харуулсан манай үеийн уран зохиолуудаас үзэхэд 1920-1930-аад оны үед Орос орноос ирсэн цай, бөс даавуу, чихэр жимсийг голж янз бүрээр эсэргүүцэж хуучин хэрэглэж сурсан Хятад бараагаа үгүйлж буйг өгүүлсэн зүйл олонтоо таардаг. Гэтэл өнөөдөр хүн бүр Орос цайгаа санаж, чанартай эдэлгээ сайтай орос даалимба, бакаалан гутлаа сураглацгаадаг боллоо. Энэ нь оросын бараа чанартайгаас гадна бид олон арван жил хэргэлэж дассаных билээ. Тун удахгүй энэ бүгдээ мартаж өөр зүйлд дасан зохицох болно.

 Энэ мэт дасан зохицохуй  хуулиар монголчууд бид чанаргүй болоод зарим талаар хүнд хор болох хятад бараа архи, тамхи, чихэр жимс, гурил будаанд өөрт мэдэгдэлгүйгээр хүнийг эзэмддэг дасан зохицохуйн үзэгдэлд орвол хэзээ ч харамсаж үл барах барьцаанд орж болзошгүйг анхаарагтун. Хүнсний бүтээгдэхүүнээрээ дэлхийн зах зээлд нэр хүнд муутай хятадын архи, пиво, ундаа, чихэр жимсийг зарим нэг пүүс, хоршоолол эх орондоо ихээр оруулж байгаа нь түр зуурын шинж бүхий сайн талтай ч ирээдүйд улс үндэстэнд эл үзэгдэл дасан зохицох аюултайг санууштай.

          Энэ мэт биеийн мэдрэл таашаалын дасан зохицохуйн үзэгдлийг арилган тасалж өөрчилж болдгийг олон улсын түүхэн амьдрал олонтоо үзүүлсэн төдийгүй хүн өөрөө ч гэсэн тэвчиж чаддаг байна. Тухайлбал: олон жил ханилан бие биеийнхээ сэтгэл зүрх, ааш занд дасан ижилсэж хэд гурван хоногоор нэг нь өөр газар явахад санан үгүйлж бие биеийнхээ гарын цай хоолонд дассан ахмад настангууд нэгийгээ хорвоогийн жам ёсоор халин өнгөрөхөд дагаад үхдэггүй бизээ. Арилган цээрлэж болох дасан зохицохуйн үзэгдэл байхын зэрэгцээ арилгая гэвээс маш их цаг хугацаа, хүч хөрөнгө зарах дасан зохицох үзэгдэл ч байдаг.

          Хүний оюун сэтгэхүйн нэг гол мэдрэмж болсон харааны дасан зохицолт нь хүний үзэл бодолд маш их нөлөөтэй байдаг бололтой. Бидний эргэн тойрон орос маягийн байшин сав, уншдаг ном маань крилл үсэг зэрэг үзэх харах бүхэн маань орос орон мэт болчихсон болохоор гадаадынхан манай нийслэлд ирээд оросын нэгэн сууринд ирсэн мэт ойлголт төрдөгөөр барахгүй нэг өдөр Оросууд биднийг эзлэн авахад монгол хүмүүс зочирдохгүй болтол дасан зохицожээ. Монгол хүн орос улсад очиход аягүй бол өөр оронд очсон мэт сэтгэгдэл төрөхгүй ч байж мэднэ.

 Тэгвэл монголыг уруудаж доройтоход ихээхэн үүрэг гүйцэтгэсээр ирсэн хятадууд өөрсдийн онцлог зүйлд (ялангуяа хүний хараа, сонор хоёрт) дасан зохицуулахыг аль эртнээс оролдсоор ирсэн билээ. Энд тэндхийн гуанз ресторанд хятад хийцийн хаалга, саравч чимэглэл дэнлүү хийгээд зогсохгүй хаа сайгүй хятад аялгуу хөгжим, үсэг бичиг тааралдах боллоо. Энэ нь монголчуудын нүд, чих бүхнийг хятад юманд дасан зохицоочихвол нэг өдөр бөөн хужаа ирэхэд ердийн үзэгдэл мэт санагдах болно гэсэн далд бодлого цаана нь байхыг ч хэн байг гэхэв. Хятадууд эрт цагаас монголчуудыг эрхэндээ оруулахын тулд дасан зохицохуйн “Таван урхи” гэгч бодлогыг явуулаад дийлээгүй байтал харин өнөөдөр тэр аргаа бидний гараар хийж байгааг юу гэлтэй. “Хүйсэнд нь үр, хөрсөнд нь тариа цацна” гэсэн удаашруулсан ажиллагаатай атомын бөмбөг мэт аюултай бодлого байдгийг мартаж үл болно.

Шарнууд овогт Дондогжалын Мөнх-Очир

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 12 / 14
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын ахисан шатны мэргэшүүлэх, эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн (24/12/03-12/14) #A044 элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-A) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B440 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B439 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
-2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/21-11/08) #B438 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
HR Фото