Монголын Хүний Нөөцийн Институт шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. “Ажиллах хүчний ур чадвар”-ын сургалт буюуWorkforce Skill Training (WST) хөтөлбөр нь байгууллагад ажиллаж байгаа болон шинэ ажилтнуудыг байгууллага, хамт олонтой дасан зохицож хүлээн зөвшөөрөгдөх, өөрийн мэдлэг мэргэшлийг бүрэн дайчлах чадвар бүхий өөриймсөг зөв ажилтны ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх тогтолцоо юм.Workforce Skill Training (WST) хөтөлбөр нь олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, хөдөлмөрийн зах зээл дээрх хүний нөөцийн зөв бодлого, зөв хүнийг дэмжигч ажил олгогч нарт чиглэсэн бөгөөд байгууллагын бүх түвшинд зориулагдсан энэхүү хөтөлбөр нь ажлын процесс, хөдөлмөр эрхлэлтийн ёс зүй болон ажлын байрны үндсэн хэрэгцээг хангахуйц ур чадварыг ажилтанд олгоно. Сургалтыг амжилттай дүүргэсэн төгсөгчдөд CRC (Career Readiness Certificate) сертификатыг олгоно.Workforce Skill Training (WST) хөтөлбөрт танай байгууллага хамрагдсанаар хүний нөөцийн оновчтой бүрдүүлэлт хийх, дотоод сургалтын хэрэгцээг хангах мөн сайн ажиллагсдаа дахин инженерчлэх (re-engineering) боломжийг бүрдүүлнэ.
Өнөөгийн нийгэм байгууллага бүрийг зөвхөн “Сайн ажилтан” бус бүр “Шилдэг ажилтан”-тай байхыг шаардаж байна. Танай байгууллагад шилдэг ажилтан шаардлагатай байгаа бол таны ажлын ачааллыг хөнгөвчилж,ажилтнуудын тань бүтээмжийг нэмэгдүүлэхэд бид туслая.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |