| |
Бэлдэх зүйлс |
Тайлбар
|
1
|
Гадаад паспорт, виз |
Гадаад паспортаа алдаж гээгдүүлэхээс сэргийлэн хуулбарыг ил авч явах.
Жич: Паспортын шаардлага хангасан цээж зургаа авч явахад илүүдэхгүй.
Түүнчлэн онлайн хэлбэрээр өөрийн бүх мэдээллийг хадгалж байх нь хэрэг
болдог. |
| 2 |
Билет (тийз), Захиалгын дугаар (reservation number)
|
Явах ирэх өдөр, хүчинтэй хугацааг нь сайн нягталж үзээд алга болохоос урьдчилан сэргийлж нэг хувь хувилаад авч явах |
| 3 |
Монгол мөнгө |
Нисэх буудал руу явах, буцаж гэртээ ирэх |
| 4 |
Тухайн газрын мөнгөн дэвсгэрт |
Гар цайлгах мөнгө, дэлгүүрээс юм худалдаж авах, бусад хувийн зүйлд зарцуулах мөнгө |
| 5 |
Кредит карт |
Гадаадад ашиглах боломжтой олон улсын карт. Ямар нэгэн худалтаа хийхэд хэрэглэх |
| 6 |
Аялагчийн даатгалын дэвтэр |
Группээр аялж байгаа тохиолдолд бэлдэхгүй байсан ч болох ч, хувиараа аялж байгаа тохиолдолд аваад явсан нь дээр. |
| 7 |
Олон улсын оюутны үнэмлэх |
Аялагч та хөнгөлөлт эдлэх боломжтой байж ч магадгүй учраас аваад явахад илүүдэхгүй л болов уу. |
| 8 |
Олон улсын жолооны үнэмлэх |
Түрээсийн машинаар аялахаар төлөвлөж буй хүмүүс жолооны үнэмлэхээ авах хэрэгтэй |
| 9 |
Нөөц зураг |
Гадаад паспорт алга болохоос сэргийлж зураг 2-3 ширхэг илүү авах |
| 10 |
Жижиг тооны машин |
Дэлгүүрээс ямар нэгэн зүйл худалдаж авахад валют солиход хэрэгтэй |
| 11 |
Олон улсын ярианы карт |
Монгол руу яаралтай залгах шаардлагатай бол олон улсын ярианы карт бэлдэх нь зүйтэй. |
| 12 |
Жижиг цүнх |
Том цүнхнээсээ салангад биедээ авч явах шаардлагатай зүйлсээ хийх |
| 13 |
Тэмдэглэлийн дэвтэр |
Гадаад паспорт, аяллын тасалбарын дугаар, картны дугаар, тухайн
газрын чухал гэсэн байгууллагын дугаар мөн тухайн газраас мэдэж авсан
хэрэгтэй гэсэн мэдээллээ тэмдэглэх |
| 14 |
Камер, Зургийн аппарат |
Хангалтай хэмжээний мэмори карт, зай, ус нэвтэрдэггүй хайрцаг бэлдэх. |
| 15 |
Оо сойз |
Гадаадад байхгүй тохиолдол их байдаг болохоор аваад явсан нь зүгээр. |
| 16 |
Алчуур саван |
Зочид буудалд хонож байгаа тохиолдолд хэрэггүй боловч бусад тохиолдолд хэрэгтэй. |
| 17 |
Малгай /нүдний шил |
Халуун оронд аялж байгаа бол заавал авч явах хэрэгтэй зүйлийн нэг. |
| 18 |
Усны хувцас |
Усан бассейнд орох, далайд аялахад хэрэгтэй. |
| 19 |
Нарны тос |
Халуун орон руу явж байгаа тохиолдолд гарцаагүй хэрэгтэй ч тухайн газар орноос худалдан авч болно |
| 20 |
Хөлд эвтэйхэн гутал |
Аяллаар явахад удаан явган алхах үе байх тул хөлд эвтэйхэн гутал өмсөх хэрэгтэй. |
| 21 |
Сандаал |
Халуун орон болон далайн эргээр аялах үед пүүзнээс илүү эвтэйхэн байх болно. |
| 22 |
Гар шүхэр |
Бороо орох, эсвэл борооны улирлын үед аялж байгаа бол биедээ авч явахад эвтэйхэн, жижиг эвхэгддэг шүхэр байвал сайн. |
| 23 |
Сахлын машин |
Зочид буудалд нэг удаагийн сахлын татуурга байдаг ч, байнгын хэрэглээний зүйлээ биедээ авч явахад илүүдэхгүй. |
| 24 |
Цамц, өмд |
Эвтэйхэн төдийгүй аяллын хугацаанд тохирохыг бэлдэх хэрэгтэй. |
| 25 |
Хүрэм |
Эйр кондишнтэй машин, онгоцон дотор, мөн бороо орох үед, шөнөдөө
агаарын хэм өөрчлөгдөх үед өмсөхөд эвтэйхэн, хөнгөн байвал сайн. |
| 26 |
Дотуур хувцас |
Зочид буудалдаа угааж болох учраас хэд хэдэн ээлжийг авч явах боломжтой. |
| 27 |
Ариун цэврийн хэрэглэл |
Тухайн газраас авахад амаргүй, дээрээс нь үнэтэй байдаг учраас урьдаас бэлдсэн нь дээр. |
| 28 |
Анхны тусламжийн зүйлс |
Өвчин намдаах эм, хоол шингээх эм, толгойны эм, ханиадны эм, даралтны эм, 1 удаагийн шархны лент зэргийг бэлдэж авч яваарай. |
| 29 |
Бэлэг дурсгалын зүйл |
Өөрийн орны соёлыг таниулан сурталчлах жижиг дурсгалын зүйл авч явахад илүүдэхгүй. |
| 30 |
Электрон толь бичиг, ярианы дэвтэр |
Ганц нэгээрээ явж байгаа тохиолдолд хэрэгтэй. Жижиг хэмжээтэй байх тусмаа сайн. |