Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Гишүүдийн булан
- 2012 / 09 / 22
Social network ашигладаггүй бол ажилд авахгүй.
Тэрбээр эхний шүүх хурлын үеэр чив чимээгүй сууж, улсын хамгаалагч түүний өмнөөс хариулж байсан. Тэр ч бүү хэл түүнийг чухам хэн болохыг мэдэхэд интернэт ч тус болж чадсангүй нь дэлхийн бараг ихэнх хүн интернэтэд өөрийн ул мөрийг үлдээж байгаа энэ эрин үед хачирхалтай л юм. Яг одоогийн мэдээллээс үзэхэд алуурчин Холмс «Фэйсбүүк», «Твиттер»-ийн идэвхтэй хэрэглэгч байгаагүй аж. Тэрбээр «You­Tube» портал дээр хоёр аккаунттай, өдөр тутмын цөөн хэдэн форум, танилцах сайтад бүртгэлтэй байсан гэнэ.

Ерөнхийдөө энэ залууг нийгэм даяар анзаараагүй, сэжиглээгүй өнгөрсөн гэхэд болно. Тэрбээр хийх гэж буй үйлдлээ интернэтэд сануулаагүй төдийгүй ухаангүй уран зөгнөлийнхөө талаар юу ч дурсаагүй аж. Өмнө нь оюутан байсан, өдгөө 24 настай энэ америк эр сүлжээнд холбогдож, фото зургаа солилцож, сэтгэл санааны байдлаа бусадтай хуваалцдаггүй байв. Ийм зүйл ховорхон тохиолддог болохоор зарим хүнийг сэжиглэхэд хүргэжээ.

Сэтгэл зүйч Ришар Беланже болон түүний хамт олны үзэж буйгаар сүл­жээнд холбогдохгүй байх нь томоохон асуудалтайг илтгэдэг гэнэ. Тэд өнгөрсөн жил нийтэлсэн нэгэн судалгаандаа онлайн сүлжээнд бараг ордоггүй, эсвэл огт ашигладаггүй залуус сэтгэл гутрал болон сэтгэцийн бусад эмгэгтэй байдаг гэж бичжээ. Түүнтэй адил нийгмийн сүлжээг хэт их ашигладаг хүмүүс ч энэ ангилалд багтдаг байна. Гэхдээ өдөрт дээд тал нь хоёр цагийг онлайн сүлжээнд өнгөрөөдөг хүмүүс үүнд ордоггүй аж.

Америкийн зарим Боловсон хүчний хэлтэс үүнтэй холбогдуулан, ажил хайгчдаас интернэтийн сүл­жээнд хэрхэн холбогддогийг судалдаг болжээ. Хэрвээ сүлжээнд холбогддоггүй бол ямар нэгэн юм нууж байна гэж үзээд ажилд авахгүй. Тэгвэл Германд боловсон хүчнүүдийн 70-80 хувь нь ажил хайгчдын сүлжээн дэх мэдээллийг үздэг гэж Ханноверийн сэтгэл зүйч Кристоф Меллер тэмдэглэжээ.

Фейсбүүк, Твиттерийн хэрэглэгчид шальдар бульдар зураг, хувийн мэдээллээ бүх хүнд тарааж болохгүй гэдгийг сайн мэднэ. Гэхдээ бүгдийг нуух нь ч сэжиг төрүүлж болзошгүй аж. Энэ талаар Меллер «Интернэт бол амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Сүлжээний найзуудынхаа тусламжтайгаар хүмүүс эерэг сэтгэгдэлтэй болж, бүгдийг эергээр хүлээн авдаг» гэжээ.Гэхдээ бодит холбоо тогтоож, сүлжээний ертөнцөд хэт их донтоогүй үед ийм байх боломжтой гэж тэрбээр үзэж байна.

Харин сүлжээнд орохгүй байх нь сэжигтэй асуудал гэдэгтэй Меллер санал нэгдэхгүй байна. Тэрбээр «Интернэтэд суухгүй байна гэдэг нь сэтгэцийн асуудалтайн нотолгоо биш» гэжээ. Гэсэн ч Аврорагийн алан хядагч бол нийгмийн сүлжээнээс зугтаасан цорын ганц гэмт хэрэгтэн биш юм. Норвегид жилийн өмнө олон хүний амийг хөнөөсөн алуурчин Андерс Брейвик л гэхэд гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө бүх дэлхийг хэрсэн сүлжээнд бараг ордоггүй байсан. Тэрбээр Холмсын адил цөөн хэсэг форумд л бүртгэлтэй байсан бөгөөд өөрийгөө бусдаас нуудаг бай­жээ.

Магадгүй энэ бүхэн судлаач, шинжээчдэд маш чухал зүйл байж болох юм. Холмс бол «Фэйсбүүк» сүлжээнд төдийгүй бодит амьдралд ч найз нөхөд, танилгүй нэгэн билээ.

Medee.mn
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 12 / 14
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын ахисан шатны мэргэшүүлэх, эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн (24/12/03-12/14) #A044 элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-A) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B440 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B439 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
-2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/21-11/08) #B438 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
HR Фото