ШИНЭ БҮХНИЙ ЭХЛЭЛ Хүндэт хүний нөөцийн мэргэжилтнүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хурдацтай хөгжиж байгаа нийгмийн хөгжил биднээс илүү их хичээл чармайлт илүү их хурдыг шаардах болжээ.Монголын Хүний Нөөцийн Институт хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн удирдлагын шинэ, шинэ арга барил, олон улсын мэргэжилтнүүдийн ололт амжилт, туршлагыг өргөн хүрээтэй, шуурхай хүргэх зорилгоор “HUMAN CAPITAL” сэтгүүлийг тогтмол эрхэлэн гаргаж байгаа хэдий ч улиралд хоёр дугаар гарч буй сэтгүүлийн хэвлэгдэх давтамж нь гишүүд дэмжигчидын маань эрэлт хүсэлтийг бүрэн дүүрэн хангахгүй байсан тул бид өнгөрөгч хугацаанд HUMAN CAPITAL + (online) сэтгүүлийг гаргаж байсан бөгөөд өдгөө энэ онлайн сэтгүүлийн шинэ хувилбарыг “HR TODAY” сонин хэлбэрээр тогтмол хүргүүлэхээр болж байна.Сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь бизнесийн ертөнцийн шинэ соргог мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд орших юм. Уншигч та ч гэсэн бодол санаа, хүсэлтээ “HR TODAY” долоо хоног тутмын сониндоо илгээгээрэй.Хүндэтгэсэн
Монголын Хүний Нөөцийн Институт
Ерөнхий захирал: Д.Бартанбаатар
HR TODAY ОНЛАЙН СОНИН ТАТАЖ АВАХ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |