Newsroom
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
33.33%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
33.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
HR Фото мэдээ
- 2014 / 02 / 14
Захирлуудад зориулсан “ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА”-ын сургалт амжилттай боллоо
Монголын Хүний Нөөцийн Институтээс энэ сарын 10-14-ний хооронд тав хоногийн хугацаатай “Удирдлагын хүний нөөцийн сургалт” буюу захирлуудад зориулсан сургалтыг “Чингис хаан” зочид буудалд амжилттай зохион байгууллаа. 

“Удирдлагын хүний нөөц” захирлуудын сургалт нь хувь хүний суурь чадамж, удирдахуйн авьяас, мэдрэмж, мэдлэг, туршлагаараа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг захирлуудыг олон улсын түвшинд амжилтаа үнэлүүлэх үнэ цэнэтэй УДИРДАГЧ болж өсөхөд нь дэмжиж сэдэлжүүлэх, шинэ гарааных нь тулах хүч болох зорилготойгоор уламжлал болон зохион байгуулагддаг сургалт юм. 

Энэ удаагийн сургалтад нийт топ 40 гаруй байгууллага, алба нэгжийн захирлууд оролцсон бөгөөд найман илтгэгч багш хүний нөөцийн салбарт тулгамдаж буй арван чухал сэдвээр лекц тавьж, ярилцлага өрнүүлж байлаа. Үүнээс “Скайтел” группийн гүйцэтгэх захирал Д.Болорын “Эрхэм зорилго, үнэт зүйлс, алсын хараа ач холбогдол”, МХНИ-ийн ерөнхий захирал Д.Бартанбаатарын “Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлага”, “Гэрэг” эрх зүйн төвийн захирал Н.Цогжавхлангийн “Байгууллагын соёл ба ёс зүйн зөв хандлагууд”, МХНИ-ийн Австрали эксперт Мэттю Гознигийн “Хүний нөөцийн тоглоомжуулалтын шинэ арга зүй” сэдэвт илтгэлүүд сонсогчдын анхаарлыг илүүтэй татаж байсныг дурдах нь зүйтэй болов уу. 

Сургалтын үр ашгийг тоогоор үнэлж болдоггүй шиг энэхүү сургалт өндөр ач холбогдолтой, үр өгөөжтэй сургалт болсныг захирлууд цохон тэмдэглэж байсан юм.
Захирлуудад зориулсан “ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА”-ын сургалт амжилттай боллоо
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 05 / 27
Хүний нөөцийн удирдлагын мэргэшүүлэх MHRI Level-III ахисан түвшний сургалтын суралцагчид хөтөлбөрөө амжилттай дүүргэж, сертификатаа гардан авлаа.
MHRI Corporate Training хөтөлбөрийн хүрээнд MSEL | Эрчим хүчний компанийн хамт олонд зориулан “Харилцаа, хандлагын багц сургалт” зохион байгууллаа.
- 2026 / 05 / 27
Хүний нөөцийн удирдлагын мэргэшүүлэх MHRI Level-II үндсэн сургалтын суралцагчид хөтөлбөрөө амжилттай дүүргэж, сертификатаа гардан авлаа.
- 2026 / 05 / 27
-2025 / 07 / 16
Corporate training: 27 жилийн түүхт Сор кашимер ХХК | Харилцагчийн үйлчилгээ (Багц сургалт) сургалт зохион байгууллаа.
-2025 / 01 / 03
Incentive tour гэдэг нь ажилчид, бизнес түншүүд эсвэл үйлчлүүлэгчдэд урам зориг өгөх, тэдний гүйцэтгэлийг үнэлэх зорилгоор зохион байгуулдаг аялал юм.
-2024 / 12 / 15
"HRD KOREA 2024 Conference & Expo"-д Монгол Улсын тэргүүлэгч ААН-дын төлөөллүүдийн хамтаар (MHR Team) оролцож туршлага судлаж, сургалтанд хамрагдлаа
HR Фото