Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
16.67%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
8.33%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
8.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
16.67%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
8.33%
Ур чадварын дутагдал — Skills Gap
8.33%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
HR Фото мэдээ
- 2014 / 10 / 06
“HR UPDATE” 2014
Монголын хүний нөөцийн институтээс уламжлал болгон гурав дахь жилдээ зохион байгуулж буй “HR UPDATE-2014” гишүүд дэмжигчдийн уулзалт зөвлөгөөн энэ сарын 4-нд МҮЭСТО-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн үйл ажиллагаа нь дэлхий нийтийн хүний нөөцийн чиг хандлага, манай улсын байгууллага аж ахуйн нэгжийн хөрсөн дээр хэрхэн бууж байгаа талаар болон хүний нөөцийн өнөөгийн шинэчлэл, хүний нөөцийн менежерийн ёс зүй, ур чадварыг сайжруулах сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Монголын хүний нөөцийн салбарт хүчин зүтгэж буй менежерүүд, ялангуяа шинэ залуу боловсон хүчнүүдийг мэргэжлийн мэдээ мэдээллээр хангах, улам илүү чадавхижуулах, дэмжих зорилгын хүрээнд МХНИ-ээс үнэ төлбөргүй зохион байгуулдгаараа онцлогтой юм. “HR UPDATE 2014” зөвлөгөөнд нийт 150 гаруй гишүүд дэмжигчид оролцсон бөгөөд тэдний ихэнх хувь нь залуучууд байгаа нь хүний нөөцийн боловсон хүчин шинэ эрин үедээ явж байгааг харуулж байна.

Түүнчлэн монгол улсын хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан “Хөдөлмөрийн салбарын бодлого- Хамтын ажиллагаа 2014” форум арга хэмжээний үеээр байгуулагдсан “Хүний Нөөцийн Хөгжлийн Үндсэний Зөвлөл” –ийн тэргүүлэгчид энэхүү үйл ажиллагаанд илтгэл тавьсан юм. Монголын хүний нөөцийн институтын Ерөнхий захирал Д. Бартанбаатар болон МХНИ-н бизнес хөгжлийн зөвлөх мэргэжилтэн Matt Gosney, Хүний нөөцийн менежментийн холбооны тэргүүн Д. Нямсүрэн зэрэг хүмүүс “Хүний нөөцийн илүү сайн мэргэжилтэн болохын тулд бид яах ёстой вэ?” “Хүний нөөцийн мэргэжилтний ёс зүй” “Хүний нөөцийн менежментийн орчин үеийн чиг хандлага” сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж “HR UPDATE-2014” гишүүд дэмжигчдийн уулзалт зөвлөгөөнийг тодотгосон юм.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 05 / 27
Хүний нөөцийн удирдлагын мэргэшүүлэх MHRI Level-III ахисан түвшний сургалтын суралцагчид хөтөлбөрөө амжилттай дүүргэж, сертификатаа гардан авлаа.
MHRI Corporate Training хөтөлбөрийн хүрээнд MSEL | Эрчим хүчний компанийн хамт олонд зориулан “Харилцаа, хандлагын багц сургалт” зохион байгууллаа.
- 2026 / 05 / 27
Хүний нөөцийн удирдлагын мэргэшүүлэх MHRI Level-II үндсэн сургалтын суралцагчид хөтөлбөрөө амжилттай дүүргэж, сертификатаа гардан авлаа.
- 2026 / 05 / 27
-2025 / 07 / 16
Corporate training: 27 жилийн түүхт Сор кашимер ХХК | Харилцагчийн үйлчилгээ (Багц сургалт) сургалт зохион байгууллаа.
-2025 / 01 / 03
Incentive tour гэдэг нь ажилчид, бизнес түншүүд эсвэл үйлчлүүлэгчдэд урам зориг өгөх, тэдний гүйцэтгэлийг үнэлэх зорилгоор зохион байгуулдаг аялал юм.
-2024 / 12 / 15
"HRD KOREA 2024 Conference & Expo"-д Монгол Улсын тэргүүлэгч ААН-дын төлөөллүүдийн хамтаар (MHR Team) оролцож туршлага судлаж, сургалтанд хамрагдлаа
HR Фото