Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Гишүүдийн булан
- 2016 / 03 / 24
Шийдвэр гаргалт буюу хариуцлагаас зайлсхийх аргууд
Удирдах шатны менежерүүдийн хийж байгаа эдгээр үйлдэл компанид ноцтой хохирол учруулдаггүй ч гэлээ ашигтай шийдвэр, ялангуяа дороос ирж байгаа оновчтой саналуудаар шийдвэр гаргах явдлыг удаашруулах сөрөг талтай. Тиймээс удирдагч xүн тэдгээр аргуудыг сайн мэддэг байж, гарсан ээдрээг цаг алдалгүй шийддэг байх хэрэгтэй. Хамгийн эхний бөгөөд хамгийн энгийн арга нь шийдвэр гаргалтыг хойшуулах юм. Жишээлбэл: дэлгүүрийг бараагаар хангах хуваарийг яаралтай өөрчлөх хэрэгтэй боллоо. Тохиромжгүй байна гэхэд хүргэлтийн схемийн олон жилийн өмнө боловсруулаад тохируулчихсан болохоор өнөөдөр гэнэт өөрчлөх гэх нь утгагүй гэсэн хариу өгч шийдвэр гаргалтыг хойш татна. Гэхдээ ингэлээ гээд тэр хуваарийг үеийн үед өөрчлөхгүй гэсэн хэрэг биш зугээр л энэ талаарх шийдвэрийг өнөөдөр маргааш бус харин хэцэг хугацааны дараа авах хэрэгтэй гэсэн үr юм. Хоёр дахь арга нь ажилтан, удирдлагын хоорондох харьцаа хамгийн энгийн байдаг цөөн хүнтэй хамт олны дунд ажиглагддаг. Ялангуяа эмэгтэй дарга нар энэ аргыг чадварлагаар ашигладаг. Жишээлбэл, удирдлаганд нь ажилладаг хүнээс ямар нэг санал, шаардлага ирэхэд «Тэртээ тэргүй толгойтой үснээс их ажилтай байхад, чи дээрээс нь ийм юм хэллээ» гэж ирээд уурлаж, гомдсон xүн болдог бөгөөд жүжиглэх авьяастай нэгэн нь газар дэвслэж уйлах зэргээр цаад хүнээ бушуухан явахаас өөр аргагүй болгохдоо сайн. Гурав дахь аргыг нүүp тулан уулзахад ашигладаг. Өөрчлөлт явуулж, яаралтай шийдвэр гаргахыг шаардсан хунтэй нүүp тулан уулзаад тэдний мэдэхгуй зүйлийг талаар бүp дээгүүр шатны дарга нараас сонссон. Тэр мэдээ ёсоор бол дээд шатны удирдлагын хүсэл нь санал гаргасан хүнийхээс тэс өөр. Тиймд цаашид эвгүй байдалд орохгүй гэж бодож байгаа бол ийм шаардлага, санал тавихгүй байсан нь дээр гэдгийг ойлгуулна. Нэг талаас хүнд санаа тавьж байгаагаа харуулж, нөгөө. талааа яаралтай шийдвэр гаргахаас зайлсхийж чадаж байна. Дөрөв дэх арга нь нэмэлт мэдээлэл шаардах явдал юм. Ямар нэг шийдвэр яаралтай гаргуулах гэж зутгээд байгаа хунийг өөрийнх нь саналыг улам боловсронгуй болгох нэмэлт ажлаар дарж эхэлнэ. Yүний тулд дуудаж уулзаад тийм юм болвол яах вэ, ийм юм болвол яах, бүx талаас нарийн бодож, мэдэгдэх үүpэr өгнө.



Энэ мэдээг авмагцаа зөв нь зөв байна гэхдээ ингэвэл яах болж байна гэх мэтээр эцэс төгсгөлгүй шинэ тохиолдолдтой холбоотой мэдээдэл шаардана. Ингэхэд тэвчээр багатай xүмүүc аяндаа залхаад шардлага тавихаа байчихдаг. Шийдвэр гаргалтыг өөр xүн дээр тохох нь тав дахь арга юм. Yүний тулд өөрчлөлт хийх шийдвэр гаргах нь санал гаргасан хүний л хийх ажил гэдгийг ойлгуулна. Жишээлбэл, чи чинь манайд ороод нэлээд удаж байгаа болохоор ийм асуудлыг бие даагаад шийдчих хэмжээнд хүрсөн байгаа. Тэгэхээр өөрөө шийд гэх. Yгүй бол асуудлыг шийдэх эрх илүү дээгуур албан тушаалын хүнд байгаа гэж хэлэх гэх мэт. Энэ бүx бэрхшээлийг давж гарахын тулд удирдлагын зүгээс дороос ирж байгаа мэдээллийг давхар авч байх нэмэлт, өөрийн гэсэн сувагтай байх ёстой.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 12 / 14
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын ахисан шатны мэргэшүүлэх, эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн (24/12/03-12/14) #A044 элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-A) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B440 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B439 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
-2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/21-11/08) #B438 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
HR Фото