Human capital сэтгүүл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.67%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.37%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.89%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
14.07%
Human capital сэтгүүл
- 2016 / 04 / 13
АНХААРЛЫН ХЯМРАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Өнөө үед физикт мэдээллийг матери болон энергээс илүү бодитой оршин тогтнох үндэстэй гэж үзэж байна. Библид бичигдсэнээр Үг бүгдээс түрүүнд гарсан гэж үздэг бөгөөд одоо Үг (мэдээлэл)-ээс бүх зүйлс эхэлж байна: матери, энерги, бид. Өөрийн эрхгүй л Билл Гейтсийн хэлсэнчлэн ДНК-ийн молекулын бүтэц нь төгс төгөлдөр компьютерийн программтай адил төстэй гэсэн нь санаанд буудаг. Компьютерийн программыг ч гэсэн хэн нэгэн зохиосон шүү дээ. 

Мэдээллийг агшин зуур боловсруулдаг машин зохион бүтээхэд болон биосистемүүд мэдээллийг мөн адил боловсруулах чадвартай гэдгийг нээн илрүүлэхэд асар их нөлөөлсөн мэдээллийн хувьсгал гарсан гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй билээ. 

Орчин үеийн хүн
Одоо бүгдээрээ орчин үеийн хүнийг физик талаас авч үзье. Түүний гаднах төрх орчин үеэтэйгээ нийцэж оюун санааны түвшин нь ч гэсэн өндөр байгаа гэж баттай хэлж болох боловч мэдрэхүйн ертөнц нь урьд өмнөх үеийнхэнтэй ижил түвшинд үлдсэн. 
Нийгэм техникжих тусам хүний мэдрэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааны чадвар боловсронгуй болж чадаагүй. Жишээлбэл, бид гадаад ертөнцийн талаархи мэдээлийн 95 хувийг хараагаар дамжин хүлээн авдаг гэсэн тооцоо гарсан. Хараа нь анхнаасаа хөгжлийн явцад тооцоологдоогүй байсан асар их ачаалалтай болсон.  
Хүний хараа анхнаасаа л юуны түрүүнд алсыг харах зориулалттай үүсч хөгжсөн бөгөөд хүмүүс бичиг үсэгтэй болсноос хойших энэхүү хөгжлийн богино хугацаанд хүнд биологийн хувьд дасан зохицох механизм үүсч амжаагүй билээ. 

Мэдээллийн хэт илүүдэл
Мэдээллийг хүлээн авах болон боловсруулах зориулалттайгаар шинээр гарч байгаа системүүд нь харааны болон сонсголын эрхтнүүдийн ачааллыг бууруулах ач холбогдолтой. Гэвч нийгэм техникжих тусам, мөн өдөр тутмын амьдрал маань мэдээллийн хэт илүүдэлд ороод байгаа нь хүний сэтгэцэд сөргөөр нөлөөлөх аюултай болоод байна. Мэдлэгийн багтаамж улам ихэсч үүнтэй холбоотойгоор мэдээллийн урсгалын өсөлт нэмэгдэж байгаа нь өөрийн эрхгүй ачаалал хэтрэх вий гэж бодоход хүргэж байна. 
Дээр хэлсэн бүхнээс харахад орчин үеийн хүн улам нэмэгдэж буй мэдээллийн урсгалын нөхцөлд “мэдээллийг хүлээн авах” талын энгийн зөв дадлыг үл тоомсорлож болохгүй гэдэг дүгнэлт гарч байна. Эдгээр асуудалд бодлоггүй хандсанаар ихэнх хүмүүс байнга л ямар нэгэн юм хүлээн авах дадал зуршилтай болдог. Өглөөнөөс авахуулаад шөнө орой хүртэл сэрүүн байх бүхий л хугацаандаа хүний хараа болон сонсголын эрхтнүүд байнгын мэдээллийн ачаалалд өртдөг. 
Жишээлбэл орчин үед гар утасны хэрэглээ жирийн нэг үзэгдэл болсон. Гудамж талбай,  нийтийн унаанд, жолооны ард, ер нь хаа сайгүй хүмүүс өөрсдийн ажил амьдралаа гар утсаар зохицуулж, албан уулзалт товлож, хайр сэтгэлээ хүртэл илчилдэг. Гэвч сайны хажууд саар гэхчилэн үр дүнд нь ядаргаанд орох, толгой өвдөх, анхаарал сарних, депресст орох зэрэг сөрөг нөлөө илэрдэг.
Радио сонсож байхдаа, эсвэл зурагт үзэж байхдаа хүн ном унших, мессеж бичих нь олонтаа байдаг. Үүний улмаас яваандаа бүх зүйлийг үзэж харахдаа анхаарлаа төвлөрүүлэхгүй байх дадал зуршилтай болсноор мэдээлэл зүгээр нэг “дуу шуугиантай интерьер” болж хувирдаг. Тусгайлан судалгаа явуулж үзэхэд дуу шуугиан нь тодорхой нэг түвшиндээ сэтгэцийн хэвийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж ажлын чадварыг нэмэгдүүлж биемахбодийн ерөнхий тамир тэнхээг дээшлүүлэх үйлчилгээтэй гэдэг нь батлагдсан. 

Эх сурвалж: "Human Caрital" сэтгүүл


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2017 / 05 / 03
Хэрэв та байгууллагын соёлын талаар судлахад бага ч болов цаг зарцуулж үзсэн бол “Соёл нь стратегийг өглөөний цайндаа зооголдог” гэх алдартай өгүүлбэр танд хэдийнэ танил сонсогдоно.
Human Capital - Удирдагчийн сэтгүүл / Хүн удирддаг хүн бүрт зориулав
- 2022 / 01 / 02
Хувь хүний генетик нь дарга нарын манлайлалын хэвмаягт гүн гүнзгий нөлөөтэй гэдгийг Кансас мужын их сургууль болон Сингапур улсын их сургуулийн хамтарсан судалгаагаар гарсан байна. Ойролцоогоор 13,300тоо баримтыг ашиглан ДНХ, хувийн зан чанар болон мэргэжлийн түүх зэргийн талаарх мэдээллийг цуглуулсан байна.
- 2015 / 06 / 05
HR Фото