Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Гишүүдийн булан
- 2016 / 04 / 15
СОШИАЛ МЕДИАГ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХАД ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Twitter 
Twitter ашиглах нь цаг үрж ярилцах, чатлахын оронд өөрийн багийг эсвэл бүрдүүлэлтийн агентлагийн үйл ажиллагааг сүлжээнд удирдах боломжийг олгоно.
 
Twitter-ийг бүрдүүлэлтийн арга хэрэгсэл болгон ашиглах нь
 
•    Шинэ ажлын байрны зар гэх зэрэг мэдээлэл маш хурдан түгдэг
•    Өөрийн дүгнэлтийг хянах
•    Байгууллагын бизнесийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлогыг сурталчилах
•    Ирсэн санал, хүсэлт бүрт  маш хурдан хариу үйлчлэл үзүүлэх өртөг багатай байдгаараа онцлог талтай
•    Чадварлаг түншийг хайж олох /бүрдүүлэлтийн агентлагийн үзэж байгаагаас ч илүүтэй/
•    Компанийн хүний нөөцийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хэрэглэгчдийн хандалт, сэтгэгдэл зэргээр мэдэж болно
Харин одоо та twitter бүхнийг хэрхэн өөрчилж байгааг харж байна
•    Хүмүүс онлайн харилцаагаар ажлаа хэрхэн амжуулж /санал бодлоо хэлэлцэх/ буйг харж болно
•    Олон янзын хүмүүстэй ярилцах нь танд сонирхолтой, шинэ санааг идэвхижүүлнэ
•    Өөрийн санал, бодлыг хуваалцах
•    Та хүмүүстэй шууд холбогдох боломжтой
•    Та  Twitter-ээс түлхүүр үгийн тусламжтай хайлт хийх
 

Facebook
 
Facebook нь олон янзын үзэл бодол, сэтгэлгээ бүхий хүмүүстэй санал бодлоо хуваалцах,хамтран ажиллах нэгэн талбар болно. ХН менежерүүд эдгээр ашигтай талуудыг борлуулалтын чухал хэрэгслээ болгон ашиглаж болно/бизнесийн хүрээгээ өргөжүүлэх, хүний нөөцийн бүрдүүлэлт хийх шинэ боломжууд гэх мэт.../
•    Байгууллагын facebook хуудас нээж бүрдүүлэлт хийх хэрэгцээ шаардлага бүхий ажлын байрны шинэлэг мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх
•    Байгууллагын соёлыг сурталчилах буюу хүмүүс яагаад манай байгууллагыг сонгодог талаарх сурталчилгаа хийх
•    Компанийн нийгмийн хариуцлагыг хэрхэн хэрэгжүүлж буй талаар мэдээлэх
•    Ажил хайгчдад чиглэсэн групп үүсгэх. Ярилцлага хийх, карьерийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаагаа таниулах
•    Facebook хайлтын систем ашиглан ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг маш олон компани, ажлын байрны зуучлал, ажил хайгчдын хуудас, групптэй холбогдох боломжтой. Эндээс та байгууллагынхаа дараагийн супер оддыг олох, тэднээс суралцах, шинэлэг мэдээлэл авна
Энэ бүхнээс харахад Facebook ажил хайгчид болон ажил олгогч талуудад адил ач холбогдолтой– хамгийн гол нь тэд нэг нэгнээ олоход Facebook тусалдаг.
 

Website/blog
Ихэнх компаниуд вебсайт ажиллуулдаг хэдий ч бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг түлхүү сурталчилхаас бус хүний нөөцийн үйл ажиллагаа, ажлын байрны зар гэх мэт ажил хайгчдад чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа харьцангуй дутмаг байдаг.
 
Бид ихэвчлэн ажлын байрны мэдээллийг өндөр үнэтэй мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчилах, хөдөлмөрийн үзэсгэлэнд оролцох зэргээр таслал болгодог. Тэгвэл хөдөлмөрийн үзэсгэлэн тийм оновчтой сонголт болж чадах болов уу?  Ажил хайгч зэргэлдээ олон сонголтын аль нэгэнлүү хандахыг бид хараад л зогсоно шүү дээ.
 
Тиймээс бид вебсайт ашиглан дараах идэвхжүүлэлтийг хийх боломжтой:
 
•    Байгууллагын вебсайтанд хүний нөөцийн булан ажиллуул, шинэ ажлын байр, карьер хөгжлийн мэдээллийг байнга шинэчил. Мөн facebook, twitter-тэй share хийнэ үү
•    HR blog нээж өөрийн ажилтнуудтай тэдний амжилтын түүхийг хуваалцана уу?.Бид бүгдээрээ хайрын түүхэнд дуртай байдагтай нэгэн адил тэдэнтэй холбогдох хамгийн сайн арга байх болно. Таны ажилчид байгууллагынхаа хүнлэг мөн чанарыг эндээс олж харах болно. Ажил идэвхтэй хайгчид эдгээр мэдээлэлтэй танилцан танай байгууллагад хандаж ч болох юм.
Та ингээд зогсох болоогүй. Эдгээр нь зөвхөн мэдээлэл түгээх боломжит аргуудыг танд санал болгож буй хэрэг.
Та интернет ашиглан байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг өөр олон арга замаар хангаж болно. YouTube channel, Google танд одоогийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагаа хангахад тань тус болно.

Бидний гол зорилго хамгийн шилдэг ажилтныг эгнээндээ нэгтгэх явдал.

Эх сурвалж: Human Capital сэтгүүл

 

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 12 / 14
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын ахисан шатны мэргэшүүлэх, эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн (24/12/03-12/14) #A044 элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-A) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B440 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B439 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
-2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/21-11/08) #B438 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
HR Фото