Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Гишүүдийн булан
- 2016 / 05 / 01
БАТАЛГААТАЙ ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИН АВЧ БОЛОХ ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖЛҮҮД
Энэ жилийн хувьд тогтвортой цалингийн өсөлт харагдаж байгаа нь компаниуд өөрсдийн өсөлт болон шинэ ажиллах боловсон хүчиндээ анхааран ажиллаж байгааг харуулж байна гэж холбооны гүйцэтгэх захирал Мэрилин Mackes хэлжээ.
Техникийн ур чадвар шаардсан мэргэжлүүд нь нэн түрүүнд анхлан авах шатны цалин нь тогтвортойгоор хурдацтай нэмэгдэж байгаа юм байна. Бүх салбарын эхлэн авах цалин нэмэгдэж байна уу гэхээр бас тийм биш байна, Физиологийин мэргэжлээр төгсөгчдийн цалин буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Ерөнхийдөө техник технологийн инженерүүдийн анхлан авах цалин ахицтай байгаа, энэхүү төрлийн бизнесүүд хурдацтай хөгжиж, боловсон хүчний эрэлт ихтэй байгаагаас тогтвортой дээшлэж эхний тэргүүн байруудад явж байна гэж холбооны ажилтан Андреа Koнч хэллээ.

Ийнхүү дараахь жагсаалтнаас ямар мэргэлжлээр төгсвөл анхлан авах цалингаа өндөрт тогтоож болох талаар мэдлэгээ зузаатгаарай.


10. Системийн инженер
Анхлан авах цалин дунджаар: $58,909
АНУ-д 300 инженер бэлтгэх сургуулиуд байдагийн эхний дээгүүр үнэлгээтэйд орж байгаа сургуулиуд нь Massachussetts Instuitte of Technology, Stanford University, University of California—Berkeley тус тус оржээ.
Дараахь линкээр орж үзвэл  дээгүүрт жагсаж буй сургуулуудийн жагсаалтыг үзэж болно.
http://grad-schools.usnews.rankingsandreviews.com/best-graduate-schools/top-engineering-schools
Цалингийн өсөлт энэ жилд 4.4% тай байна.

9. Материалын инженер
Анхлан авах цалин дунджаар: $59,826  /Жилд/
Энэхүү мэргэжлээр төгссөн хүмүүс шинэлэг санаа гаргаж одоо үед ямар материалаар шинэ бүтээгдэхүүн хийж болох талаар судлаж, ихэвчлэн Пластик, Керамик, Төмөр зэргийг хэрхэн ашиглах чиглэлээр мэдлэг эзэмшдэг юм байна.

8.  Механикийн инженер
Анхлан авах цалин дунджаар: $60,345   /Жилд/
Механикийн Инженерүүд голчлон машин текник, мотор, лифтний засвар үйлчилгээ зэргийг эзэмших ба тоо шинжлэх ухааны хичээлүүд түлхүү ордог юм байна.

7. Цахилгаан, Электрон, Холбооны инженерүүд
Анхлан авах цалин дунджаар: $61,021   /Жилд/
Энэхүү мэргэлжлээр төгссөн ихэнх оютнууд төгсөөд Цахилгаан холбоо, Мэдээлэл, Гар утасны компаниудад ажилд ордог байна.

6.  Програм хангамжийн инженерүүд
Анхлан авах цалин дунджаар: $62,738   /Жилд/

5.  Компьютерийн шинжлэх ухаан
Анхлан авах цалин дунджаар: $63,402  /Жилд/
Эзэмших мэдлэгүүд нь Компьютерийн багтаамжийн хувиарлалт, мэдээлэл дамжуулалт, дэлгэц, түүний тохиргоо, Компьютер хүмүүний харилцаа, Компьютер График, тоон болон үсгэн тоолуурууд гэх зэргийг эзэмшинэ.

4. Уул уурхай, Эрдсийн инженер
Анхлан авах цалин дунджаар: $63,969 /Жилд/
Геологийн инженерүүд Монголд гэлтгүй Дэлхийд эрэлттэй байгаа мэргэжил, сүүлийн жилүүдэд хурдацтай явагдаж байгаа салбар.

3.  Компьютерийн инженер
Анхлан авах цалин дунджаар: $64,499  /Жилд/

2. Химийн Судалгааны инженерүүд
Анхлан авах цалин дунджаар: $65,618   /Жилд/

1.  Газрын тос, Байгалын хийн инженер 
Анхлан авах цалин дунджаар:  $80,849 /Жилд/
Энэхүү мэргэжлийн чадварлаг хүмүүс төгсөөд л ажилд орох магадлал маш сайн, бүх ажлын санал олгож байгаагийн  90% энэ салбарынх гэж байх юм.   Цалингийн хэмжээ түрүү жилийнхээс 8.1 дахин %-р өсжээ.
Ажлын цалингаас гадна хангамжаараа бусад бүлгээс хамаагүй дээгүүрт ордог гэнэ.
Энэхүү мэдээлэл сургуульд орох гэж буй, мэргэжлээ сонгох гэж буй, ирээдүйдээ томоохон хөрөнгө оруулалт хийх гэж буй таны хүүхдүүд болон танд ч гэсэн тус нэмэр болно гэж үзэж орууллаа.


 
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 12 / 14
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын ахисан шатны мэргэшүүлэх, эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн (24/12/03-12/14) #A044 элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-A) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B440 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B439 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
-2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/21-11/08) #B438 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
HR Фото