Сургалт, хөгжил
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
Байгууллагын сургалт (CTP)
- 2016 / 05 / 02
2015/TOP21 баг бүрдүүлэх сургалтыг хэрхэн сонирхолтой, үйлдэлд тулгуурлан явуулах вэ?

Танхимын гадуур сургалт нь адал явдалт мэдрэхүйн сургах ухаанаас үүсэлтэй харьцангуй залуу бөгөөд орчин үеийн шинэ сургалтын хэлбэр. Үүнд харьцаа хандлагад чиглэсэн сурах барил нэн түрүү тавигддаг сургалтын арга хэмжээний тухай яригдаж байгаа юм. Сургалтын зорилгууд ба агуулга зөвхөн онолын хувьд биш, харин нэгдмэл байдлаар толгой, зүрх ба гараар хялбар мэдэрхүйц байна. Үүний үр дүнд оролцогчид амжилттай суралцах боломжтой. Учир нь бидний өөрөө хийж буй зүйлийн 90% нь бидний ой тогтоолтод үлддэг ба хэзээ ч дахин санах боломжтой байдаг. Харин үүний эсрэгээр бид сонсож буй зүйлийн 20% нь, харж буй зүйлийн 30%, сонсоод харсан зүйлийн 50%, өөрийн хэлж буй зүйлийн 70% нь бидэнд мэдэгдэхүйц үлддэг. Ингэхээр аливаа зүйлд өөрөө оролцож, өөрөө хийж үзэх нь цаашид үлдэцтэй сурах үнэхээр хамгийн зөв зам болж байна.

Танхимын гадуур  сургалтын арга хэмжээний үед сурах гэдэг нь биеэр оролцох, мэдрэхээр туршигддаг бөгөөд энэ нь ердийн бус талбарт буюу тодруулбал чөлөөт байгал орчинд явагддаг.  

 

Ялангуяа нэг байгууллагад бүтцийн өөрчлөлтийн процесс явагдаж, шинэ зохион байгуулалтанд сурч буй үед танхимын гадуур сургалтын арга хэмжээ хэрэгцээтэй байдаг. Сурч буй зохион байгуулалтын концепт байгууллагын дотор хүмүүсийн гүйцэтгэх  үүргийн нэр хүндийг бий болгох ба ингэснээр хүмүүсийн эерэг дүр зургийг урьдчилан бүрдүүлдэг. Ажилтнуудын мэдлэг чадвар (“human resource“) тухайн сурч буй зохион байгуулалтын үндэс суурийг харуулдаг. Хувийн чармайлт зүтгэлийг дэмжих, харилцан түншийн хэмжээнд харьцах, чанартай багийн ба группийн ажлын концепц, багийн доторх шатлалыг өөрийн үүрэг даалгавар, хариуцлага бүхий хүрээгээр солих зэрэг нь шинэ зохион байгуулалтын үндсэн тулгуур баганыг харуулдаг. Шинэлэг, сурч буй зохион байгуулалтыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд үүнд зориулсан бүтцийг бий болгох хэрэгтэй. Сурч буй байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх бодлогод шинэ шаардлага тавигдана. Үүнд коучинг, баг хамт олныг хөгжүүлэх сургалт уулзалтуудыг зохион байгуулж болно.

 

Шинээр сурч буй байгууллагад сурах чадвартай ажилтнууд шаардлагатай. Энд сурах гэдэг нь зөвхөн мэргэжлийн ба заах арга зүйн мэдлэгээр хязгаарлагдахгүй мөн харьцаа хандлага, хувь хүний болон багаар ажиллах чадварыг багтаана. Эдгээр чадварыг цаашид хөгжүүлэхийн тулд танхимын гадуур сургалт хийгдэнэ.

 

Бие болон хөдөлгөөнд тулгуурласан сургалтын хэлбэр нь байгууллагын доторх өөрчлөлтүүдийг дэмжих, туслах “багаж хэрэгслийг” санал болгож байгаа юм. Бодит байдалд ойр, шинэ маягийн үр ашигтай нөхцөл байдалд итгэлтэй бус байдал үүсгэх хүчин зүйлүүдээр дамжуулан үнэн бодит мэдрэмж ба бодит харьцааг мэдрэх ёстой: туршлагаас үүдсэн боломжуудыг санал болгосон тусгал, алдаанаас суралцах. Ингэснээр л өөрчлөлтийн процесс боломжтой болно. Танхимын гадуурх сургалтаар багийг болон хувь хүнийг хөгжүүлэх техник ба багаар ажиллах даалгаварууд хийгдэнэ.  

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 09 / 05
Хамтрагч байгууллагуудаас ирдэг хамгийн эрэлттэй TOP MODULES 20 | Байгууллагын захилгат сургалтын сэдвүүдийг хөтөлбөр агуулгын хамт танилцуулж байна.
Жил бүрийн сүүлийн улирал уламжлал болгон танилцуулдаг тухайн жилийн хамгийн их захиалга авсан, эрэлттэй байсан байгууллагын сургалтын агуулгыг танилцуулж байна.
- 2023 / 01 / 08
Байгууллагын захиалгат сургалтын "Шинэчлэгдсэн - Шинэ" сэдвүүдийг танилцуулж байна. (Хамт олны хандлагын сургалтууд)
- 2021 / 06 / 07
-2020 / 03 / 19
Жил бүрийн сүүлийн улирал уламжлал болгон танилцуулдаг тухайн жилийн хамгийн их захиалга авсан, эрэлттэй байсан байгууллагын сургалтын агуулгыг танилцуулж байна.
-2023 / 01 / 08
Зөвлөх үйлчилгээ болон "Байгууллагын захиалгат сургалт" сургалт, танхимын сургалтуудын 2023-2024 оны хөтөлбөр болон танилцуулга.
-2019 / 01 / 03
Ажлын байр идэвхтэй хайгчдийн анхааралд: Шинэ ажлын байран бэлтгэх CRC сертификат олгох сургалтын шинэ элсэлт 2019.01.21 эхлэнэ.
HR Фото