Компанийн амжилтыг хэрхэн тооцоолох вэ?
Өрсөлдөгчидөөсөө
түрүүлэхийн тулд ямар үзүүлэлтүүдийг сайжруулах ёстой вэ?
Явцын үйл ажиллагааг компанийн стратегитэй хэрхэн уялдуулах вэ?
Ихэнх
тохиолдолд эдгээр асуултанд хариулт олддоггүй:
бизнесийн үр ашгийг
нэмэгдүүлэхийн тулд түүний өсөлтөнд нөлөөлөх хүчин зүйлс болон компанийн
өдөр тутмын үйл ажиллагаа нь стратеги зорилгуудтай хэрхэн уялдаж байгааг
тооцоолж сурах нь маш чухал билээ. Сүүлийн үед үр ашгийг нь тооцоолох (performance measurement) их ач холбогдолтой болж байгаа.
KPI
(үр ашиг тооцоолох үндсэн үзүүлэлтүүд)
нь компанид өөрийн ажлаа дүгнэхэд тус дэм болохоос гадна өрсөлдөгчид,
бэлтгэн нийлүүлэгчид болон үйлчлүүлэгчдийн үйл ажиллагааны төстэй үр дүнг харьцуулах боломж олгодог.
KPI-ийн философи нь маш энгийн. “Хэрэв та ямар нэгэн зүйлийг удирдахын оролдож
байвал эхлээд түүнийгээ хэмжих чадвартай байх ёстой. Хэмжиж чадаагүй үед хэн ч түүнийг
анхаардаггүй”. Жишээлбэл: компанийн үйл ажиллагаанд бэлтгэл үе маш чухал
гэдгийг хэн хүнгүй л мэддэг. Бараа бүтээгдэхүүн борлуулах,
үйлчилгээний бэлтгэл үе зэрэг нь маш их
хүч чармайлт, нөөц шаарддаг. Ихэнх тохиолдолд “үйлчлүүлэгчийг бэлтгэхэд”
зарцуулсан цаг хугацаа, нөөц өгөөж нь бэлтгэл ажлын зардлыг нөхөж
чаддаггүй. Ирээдүйд хэрэгтэй үйлчлүүлэгч
байж, үр ашгаа нөхөж магадгүй гэсэн
тооцоолол л байдаг. Бэлтгэл үед
зарцуулагдсан цаг хугацаа, нөөц нь ямар хэмжээний үр ашиг өгөхийг хэрхэн
тооцоолох вэ?
KPI
систем нь өдөр тутмын явцын нөхцөл байдлыг стратегийн ирээдүйн төлөвтэй холбож
өгдөг. Жиш: тухайн гэрээ хэлэлцээрээс гарах бага ашгаас ойрын хэдхэн сардаа
үзүүлэх эдийн засгийн үр ашгийг олж харах боломж олгодог. KPI системд ашиглагдах үзүүлэлтүүд нь тухайн
үнэлгээнд оролцож буй бүх ажилтнуудад ойлгомжтой байх ёстой. Ихэнхдээ тухайн
гэрээ хэлэлцээр, эсвэл төсөлд оролцож байгаа ажилтнууд өөрийнхөө нэгж
хэсгүүдийн ажилд л анхаарч,
ажиллагааны үр ашгийг өөрийнхөөрөө
ойлгож, тухайн гэрээ хэлэлцээр, төсөл
компанийн эцсийн зорилгод ямар байр суурь эзлэхийг ерөөсөө ойлогдоггүй
байна. Зарим нэг нь баримт бичгийг цаг тухайд нь бэлтгэхэд
анхаарч, нөгөө хэсэг нь гэрээ хэлцэл байгуулахад төвлөрч, харин үлдсэн нь
зардал бууруулах арга замыг боловсруулж байдаг. KPI нь үйл ажиллагааны талаарх
ойлголтыг нэгтгэж, ажилтнууд болон нэгж хэсгүүдийн үйл ажиллагааг нэг зүгт
чиглүүлэхэд тус дэм болдог. Бүгд нэг зорилгод чиглэсэн үйл ажиллагаа явуулж
эхлэхэд нийт үйл явц зүг чигээ олж, оролцогч бүр бие биенийхээ үйл ажиллагааг
ойлгож эхэлдэг. KPI байхгүй бол компанийн ажил зогсонги байдалд ордог, учир нь
ажилтнууд ихэнх цаг зав, хүч чармайлтаа албан бус түвшинд нийтээрээ нэгэн
ойлголтонд хүрэхэд, мөн хаашаа хөдлөх ёстойгоо ойлгоход зарцуулдаг. Үр
ашгийг тооцох аргачлалын хамгийн эхний бөгөөд хамгийн ач холбогдол бүхий
нөхцөл бол компанийн удирдлага KPI үнэлгээг хйих шаардлагатайг ухамсарлах явдал
юм. Хоёр дахь нөхцөл бол маш сайн хөгжсөн мэдээллийн системтэй байх ёстой. Энэ
үндсэн дээр KPI-г ашиглахад тус дэм үзүүлэх дүн шинжилгээний системийг нэвтрүүлэх боломжтой болох болно.
Үзүүлэлтүүдийг тодорхойлоод тооцооллын
аргачлал боловсруулаад, мэдээллийн бааз
үүсгээд, бүртгэлийн мэдээллийн системийг нэвтрүүлж дууссаны дараа үр ашгийг тооцоолох системийг бизнес үйл
явцад суулгаж өгөх ёстой. Ингэхгүй бол энэхүү систем нь ямар ч хэрэгцээгүй тоглоом болон хувирч компанид үр ашиггүй зүйл болон үлддэг. Системийг нэвтрүүлэхэд ямар нэгэн
загвар байхгүй учир эхлээд туршилтын төсөл боловсруулаад дараа нь түүнийгээ
сайжруулдаг.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |