Та дараах асуултад хариулахдаа "тийм ", "үгүй" гэсэн хариултыг өгнө үү. Хэрэв "тийм" бол 1 оноо, харин "үгүй" бол 0 гэсэн оноог өгөөрэй.
1. Гэрийн утаc дуугарвал авахгүй хэн нэгэнд найдаж харилцуурыг авахыг нь хүлээнэ. Хэрэв ганцаараа байсан тохиолдолд утас дуугарвал шууд авахгүй 3-4 удаа дyyгapcны дараа харилцуураа авна.
2.
Орноосоо оройтож босдог. Үүнээсээ болоод би ажил болон уулзалтандаа дандаа
хоцорч очдог.
З.
Явган явахгүйн тулд би аятай, таатай нөхцөл байдлыг үргэлж эрж хайдаг.
4.
Явган явах, гүйх, унадаг дугуй унах болон спортоор хичээллэдэггүй. Биеийн
ачааллыг хязгаарладаг.
5. Гол
төлөв орон дээрээ хэвтэж зурагт үзэж, ном уншдаг.
6.
Өдөрт бараг хоёр цаг юу ч хийхгүй, ямар ч зорилгогүйгээр эргэн тойрноо ажиглах
ч юм уу, аль эсвэл мөрөөдөж суудаг.
7.
Ажлын дараа ямар нэгэн илүү цагаар ажиллах талаар огтхон ч боддоггүй.
8.
Гэрээ цэвэрлэхдээ орны хөндий болон тавилгын доогуур бараг шүүрддэггүй.
9. Хэн
нэгэнтэй хамтран ажиллахдаа аль болох нөгөө хүнээрээ ажлын ихэнхийг хийлгэхийг
боддог.
8-9 оноо
- Маш залхуу хүн юм байна гэж дүгнэж болно. Энэ тал дээр хэн нэгэн таныг
зэмлэдэггүй бололтой. Учир нь танд хэн нэгэн өрсөлдөгч байхгүйтэй холбоотой юм.
Энэ нь таны карьер болон эргэн тойрныхоо хүмүүстэй харьцахад тань саад болж
болзошгүй юм.
4-7
оноо - Ер нь та залхуу талдаа хүн юм байна. Энэ байдлаасаа нэн даруй салах
шаардлагатай. Учир нь залхуу зан архагшихдаа амархан байдаг.
0-3
оноо - Та их ажилсаг хүн юм байна. Гэхдээ хааяа өөрийгөө жаахан бодох хэрэгтэй.
Хэдэн цаг ч гэсэн амарч байхгүй бол ядаргаанд орно шүү.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |