Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Гишүүдийн булан
- 2016 / 06 / 20
Гадаад хэл хурдан сурах гурван арга
Зарим хүмүүс гадаад хэл сурах нь уйтгартай, тэвчээр, цаг хугацаа их шаарддаг гэж сурахаас төвөгшөөдөг боловч зайлшгүй сурах шаардлага гарч байгаа өнөө үед хэрхэн сонирхолтойгоор хурдан, бас хялбар сурч болох гурван аргыг товчхон сонирхуулья. Сонсох болон унших чадварт анхаарах. Ихэнх суралцагчид гадаад хэл сурахдаа ярих болон бичих чадвар дадал эзэмшихэд түлхүү анхаардаг. Гэвч эрдэмтдийн судалснаар сонсох, унших чадварыг анх сайн эзэмшсэнээр ярих, бичих чадвар дагалдан хөгждөг 
нь тогтоогджээ.

Сонсох чадвараа сайжруулахын тулд өөрт сонирхолтой, ойлгомжтой, зөв хэллэгтэй сонсголуудыг байнга сонсох хэрэгтэй. Энэ аргыг хэрэглэснээр сонсох чадвар богино хугацаанд сайжирч, ярих чадвар ч үүнийг даган хөгждөг.
Өөрийн сонсох дуртай дууг сонсох, энэ дуугаараа юу хэлэх гэсэн санааг ойлгож авах хэрэгтэй. Мөн www.voanews.com /spesialenglish вэб сайтаас сонирхолтой өгүүллэг, түүж, дуу хөгжмийг сонсох боломжтой ба энэ вэб сайт нь англи хэл суралцагчдад тусгайлан зориулагдсан байдаг.

Хэлний дүрэм судлахаа зогсоох
Хэл судлаач эрдэмтэд хэлний дүрэм судлах нь үр дүнгүй, ашиггүй гэдгийг баталсаар байна. Гэвч гадаад хэлний хичээлд дүрмийн хичээл ихэнх цагийг эзэлсээр байгаа бөгөөд хэл суралцагчид ч дүрмийг хий хоосон цээжлэх аргаар хамаг цагаа өнгөрөөж байгаа билээ.

Дүрэм сурах хамгийн үр дүнтэй арга нь түүнийг олон цагаар, ягштал цээжлэх биш харин төрөл бүрийн зүйлийг уншиж сонссоны дараа аяндаа бий болж тогтдог зүйл юм. Дүрмийн зөв бүтэцтэй сонсголын материалыг байнга сонсох нь дүрмийг хий хоосон цээжлэхээс илүү үр дүнтэй байдаг. Энэхүү арга нь дүрмийг сайн ойлгох, тогтоох, яриандаа хэрэглэх хамгийн шилдэг бас сонирхолтой арга юм.

Нэмж сонирхуулахад аль ч Элчин сайдын яам дэргэдээ өөрийн улсыг сурталчлах соёлын төвтэй байдаг бөгөөд эдгээр төвүүдээс ном, сонсголын материал зэргийг олох боломжтой. Жишээ нь АНУ-ын Элчин сайдын яам Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сантай хамтран Америкийн соёл мэдээллийн төвийг ажиллуулдаг ба тус төвд DVD, кино, ТV нэвтрүүлэг үзэж сонирхох боломжтой байдаг. Мөн www.eslfast.com, www.rong-chang.com, www.voannews.com /speacialenglish зэрэг вэб сайтуудаас аудио уншлагын материалуудыг авч болно.

Байнга, тасралтгүйгээр аажмаар урагшлах
Аливаа хэлийг маш хурдан сурах хамгийн гайхалтай арга замын нэг нь аажмаар урагшлах. Ихэнх сургууль, багш, суралцагчид сурах бичгээ эхнээс нь дуустал маш хурдан, төлөвлөгдсөн цагт амжуулан судалдаг. Үүний үр дүнд сурах бичгийнхээ материалыг гүн гүнзгий ойлгодоггүй, эцэст нь юуг ч бүрэн гүйцэд эзэмшиж чадалгүй, үзэж судалсан зүйл нь зөвхөн богино хугацаанд ой тогтоомжинд нь үлддэг.

Эрдэмтдийн судалснаар байнга, тогтмол давтах нь хурдан, мөн илүү сайн үр дүнг үзүүлдэг байна. Жишээ нь, суралцагчид шинэ хичээлийг судалж эхлэхээсээ өмнө үзсэн хичээлийнхээ сонсголын дасгалыг хамгийн багадаа 50 удаа сонссон байх хэрэгтэй.

Энэ аргыг хэрэглэснээр үзэж судалсан зүйл нь хүний тархинд удаан хугацаанд мартагддаггүй. Иймээс та нэг зүйлээ дахин, дахин судалж, цаг хугацаа алдахгүй хурдан, үр дүнд хүрнэ гэсэн үг юм.

БХИС-ийн ГХСТ-ийн англи хэлний багш Э.Бямбасүрэн

 

Мэдээллийн эх сурвалж: “Соёмбо”

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 12 / 14
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын ахисан шатны мэргэшүүлэх, эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн (24/12/03-12/14) #A044 элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-A) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B440 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B439 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
-2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/21-11/08) #B438 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
HR Фото