Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Гишүүдийн булан
- 2016 / 09 / 06
ХАЛУУН КОФЕ СТРЕСС ТАЙЛДАГ

Ажлын шинэ өдрийг ханхийсэн vнэртэй, халуухан кофегvйгээр төсөөлшгvй. Бидний амьдралын нэгээхэн хэсэг болсон энэ гайхамшигт ундаа ширээн дээр минь ирэх хvртэл чамгvй удаан хугацаа, өчнөөн сорилтыг туулжээ. Олон жилийн турш, хvмvvс кофег хvний биед хортой, эсвэл ашигтай юу гэдэг талаар маргалдсаар л байна. Өглөө эрт ажилд явахын өмнө часхийсэн халуун кофе нэг аягыг уух нь муу ч юу байхав. Сэтгэл сэргэж, эрч хvч ороод бас чиг аятайхан. Хэрэв та хотын төвд, утаа униар суунагласан орчинд амьдардаг бол ганц аяга кофе уучихад гэмгvй. Учир нь кофе орчны бохирдлоос хамгаалдаг. 



      Хvмvvс өөрсдийнхөө сэтгэл санаагаа тайвшруулахын тулд янз бvрийн зvйлийг хэрэглэж иржээ. Тамхи, кофе, цай, элдэв янзын vнэр бvхий цэцэг навч гэх мэт. Тэдгээрээс эрvvл мэндэд тустай зvйлс нь улам ихээр тархаж, тамхи татах, архи уух зэргээр сэтгэл санаагаа засах муу зуршлыг хvмvvс гээж байна. Өндөр хөгжилтэй орнуудад нийгэмшил болон ажлын ачааллаас болоод стресс ихсэж байгаа энэ vед кофе шопууд олширсоор л. Ажлын ачаалал ихтэй vед алжаалаа тайлан, тайвшрахад туслах зvйл бол кофе гэдэгтэй хэн ч маргахааргvй болжээ. Хар кофе нь сэтгэл санаа тайвшруулах, цусны эргэлтийг сайжруулах зэрэг хvний биед олон сайн нөлөөтэй байдаг. Япончуудын дунд өдөрт 4-5 аяга хар кофе уудаг хvмvvс хорт хавдраар өвчлөх магадлал хамгийн бага байгаа нь судалгаагаар батлагджээ. Кофе уудаггvй хvн нь уудаг хvнээсээ хорт хавдраар өвчлөх магадлалаар эрэгтэй хvн 0.65 эмэгтэй нь 0.72%-иар их байна. Гэхдээ кофе уухдаа ямар кофе уух вэ гэдэг нь бас чухал. Монголчууд кофег ихэвчлэн сvvтэй, сахартай уудаг. Энэ нь чихрийн шижин vvсгэх болон таргалуулах муу талтай юм. Сvvлийн vед дэлхий нийтээрээ натурал кофе буюу манайхны хэлдэгээр чанадаг кофег чихэргvй, кремгvйгээр ууж заншиж байна. Энэ нь хvний цусан дахь холестринийг зайлуулах сайн талтай бөгөөд таргалалтын эсрэг жоронд ордог байна. Япончууд хvнсэндээ дэлхийд хамгийн найдвартай бvтээгдэхvvнийг хэрэглэдэг хvмvvс. Тэд өдөрт дор хаяж 4 аяга натурал хар кофе уудаг нь ийм учиртай. Кофег зvрхэнд муу, сэргээх vйлчилгээтэй тул огт хэрэглэхгvй байх нь зөв гэж нэг хэсэг нь vздэг байхад нөгөө тал нь тохируулж /өдөрт 1-2 аяга/ хэрэглэхийг зөвлөдөг.




Кофег ямар хvмvvс хэрэглэх дуртай вэ?

      Судалгаагаар кофег гэрийн эзэгтэй нар харьцангуй бага хэрэглэдэг нь тогтоогджээ. Харин оффисын болон ээлжийн ажилтнууд, оюуны хөдөлмөр эрхэлдэг хvмvvс илvvтэй хэрэглэдэг ажээ. Мөн эмэгтэйчvvд эрчvvдээс илvv их кофе уудаг нь тогтоогдсон. Ахимаг насны хvмvvс кофег нэлээд тохируулж хэрэглэдэг байна. Өдөрт 2-4 аяга кофе уудаг хvмvvсийн зvрх судасны өвчнөөр өвчлөх магадлал 53 хувиар буурдаг гэнэ. Гэхдээ нойронд муу, даралт ихтэй хvмvvс кофены хэрэглээг эрс багасгах шаардлагатай. Ялангуяа орой vдшийн цагаар кофе уухгvй байхыг зөвлөе. Цэвэр байгалийн, тvргэн уусдаг кофе нь 60-аас дээш насны хvмvvст илvv тустай, зvрх судасны өвчнөөс хамгаалдаг болох нь тогтоогдсон байна.

Кофе цөсний чулуу vvсэхээс хамгаална

       Кофе кофеин 0,6-2,4, хлорогены хvчил 7-8 хувь агуулдаг. Энэ нь төв мэдрэлийн тогтолцоог сэргээх, тайвшруулах vйлчилгээ vзvvлэхэд нөлөөлнө. Тэгээд ч кофе сэтгэл санааг тайвшруулж, зvрх, хоол боловсруулах болон бөөрний ажиллагааг сэргээдэг аж. Насанд хvрсэн хvний хоногт уух кофены тун 0,3-1 граммаас хэтрэх учиргvй. Уг ундааг ихээр хэрэглэснээс кофенд агуулагддаг кофены хэрэглээ хэтэрвэл хордлого өгч, толгой эргэх, бөөлжис цутгах, зvрх дэлсэх, сэтгэл мэдрэлийн хөдөлгөөнийг хэт сэргээх, ухаан балартах, зvрхний хэм алдагдах зэрэг өөрчлөлт гарна. Өтгөн кофе их уувал гэдэсний гvрвэлзэх хөдөлгөөнийг ихсэхээс гадна суулгах, шээс их хvрэх талтай. Хvvхдийн мэдрэлийн тогтолцоо гvйцэд хөгжөөгvй байдаг учир бага насны хvvхдэд кофе уулгах нь зохимжгvй. Ер нь удаан хугацаанд кофе хэрэглэх нь төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг гэнэ. Харвардын эрдэмтэд өдөрт 2-3 аяга кофе уух нь цөсний чулуу vvсэхийг 30-40 хувь, харин дөрөв ба тvvнээс олон аяга кофе өдөрт уух нь цөсний чулуу vvсэхийг 50 хувь багасгадгийг тогтоожээ.

Кофены vнэр бухимдал тайлдаг

       Сөvлийн Vндэсний их сургуулийн профессор Хан Сиок Си бухимдал тайлах хамгийн шилдэг аргаар халуун кофе vнэрлэхийг санал болгож байна. Тvvнтэй хамтарч ажилласан Вандербилтийн их сургуулийн Кофе судлалын хvрээлэнгийн тэргvvн Петр Мартины хэлснээр кофены vнэр тархины vйл ажиллагааг эрчимжvvлж, бухимдал тайлдаг аж. Мэргэжилтнvvд кофе уух, vнэрлэхийн нөлөө ялгаатайг онцлоод кофе их уух нь нойргvйдvvлж, ядраадаг бол буцалсан кофены сэнгэнэсэн vнэр кокаиныг тархинд шаардлагатай хэмжээгээр нь хvргэдэг гэжээ. Тэдний тооцоолсноор өглөө, vдэшгvй кофе уудаг хvмvvсээс кофены vнэрт сэрдэг хvмvvсийн ажлын идэвх 20 хувиар илvv байдаг байна.

Мөстэй кофе

Мөстэй кофег яаж бэлдэх вэ?

      Буцалгасан цэвэр усаа мөсний саванд хийж хөлдөөж бэлдсэн байх хэрэгтэй. Энгийн кофе найруулах орцоо бодвол 2 дахин өтгөн байхаар кофе, элсэн чихрийг хийгээрэй. Уг нь мөстэй кофенд хар кофе илvv тохиромжтой ч хар кофе уудаггvй бол сvvтэй кофе ч болно. Нилээд хэдэн ширхэг мөс хийгээд бага зэрэг хутгаад л бэлэн. Амсаж vзээд шингэн санагдвал дээр нь нэмж амталж болно.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 12 / 14
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын ахисан шатны мэргэшүүлэх, эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн (24/12/03-12/14) #A044 элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-A) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B440 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B439 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
-2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/21-11/08) #B438 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
HR Фото