Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.94%
Гишүүдийн булан
- 2017 / 01 / 03
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРИЙН ШИЙДВЭР БА ШИНЭ ЖИЛ
Танд шинэ онд анхаарлаа хандуулан судлах хэрэгтэй зарим санааг өгье ... 
Ажлын байрны тодорхойлолт:  Ажлын байрны тодорхойлолтыг хамгийн сүүлд хэзээ шинэчилсэн бэ? Байгууллагуудын ажлын байранд тавигдах шаардлага олон хүчин зүйлээс шалтгаалж байдаг.  Танай байгууллагын хэн нэгэн ажилтан ажлаас гарсан, чөлөө авсан гэх зэрэг шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй тохиолдолд бид өөр хэн нэгнийг түүний оронд ажиллуулдаг. Мөн аль нэгэн албан тушаалын гүйцэтгэх үүрэгтажил үүргийн  нарийвчлал, нэмэлт, хасалт хийгддэг. Энэ тохиолдолд урьд өмнө хэрэглэж байсан ажлын байрны тодорхойлолтонд өөрчлөлт хийгдэх шаардлагатай юу? Тийм ээ хэрвээ танай байгууллага дээр ийм нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажлын байрны тодорхойлолтыг албан ёсоор шинэчлэх цаг болсон гэдгийг та санагтун.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл:  Та бизнес дэх олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нөлөөг анхаарахгүй байж чадахгүй орчинд амьдарч байна. Таны бизнестэй холбогдох хамгийн том суваг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл биш гэж үү? Энэ нь мөн ажилчид болон үйлчлүүлэгчдийн таны компанийн талаарх сэтгэгдлийг сонсох боломж юм. 
Танай компанид олон нийтийн мэдээллийн хэрэгслийн талаар баримтлах бодлого бий юу? Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан хүний нөөцийн менежерүүд компанийн талаарх мэдээллийг авч болох уу? Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь танд ямар ч нэмэр хачиргүй бодит мэдээллийг өдөр тутам авах боломж олгоно. Тэгэхээр бид дараа жил олон нийтийн мэдээллийн хэрэгсэлийг илүүтэй ашиглан учирч болох эрсдэлээс сэрэмжлэх хэрэгтэй гэдгийг та ойлгосон гэдэгт итгэж байна. 

Ажлын байрны дарамт:  Өнгөрсөн жил ахиад л ажлын байрны дарамттай холбоотой асуудал сөхөгдсөн үү? Хүний нөөцийн албанд энэ талаарх гомдол тасралтгүй ирдэг шүү дээ. Гэхдээ компанийн хэмжээнд ирсэн гомдол бүрийг ажлын байрны дарамт гэх ойлголтоос ялгаж салгах хэрэгтэй. Оновчтой үнэлгээ хийгээгүйгээс үүдэн компанид хүчтэй цасан шуурга шуурч мэдэх юм. Ажлын байрны дарамтын нэгдсэн бодлого баримталдаг уу? Бодлогыг хамгийн сүүлд хэзээ шинэчилсэн бэ?  Бодлогын талаар ажилчиддаа мэдээлсэн үү? Ямар нэгэн сургалт зохион байгуулсан уу? Ихэнх компаниуд энэ талаар ямар нэгэн бодлого баримталдаггүйгээс шалтгаалан асуудлыг хүндэрсэн шатанд нь буюу ажилчдаас гомдол ирсэн тохиолдолд л мэддэг.  Иймээс компанийн зүгээс ажлын дарамтын талаар авах арга хэмжээ болон эрүүл аюулгүй ажлын орчинг бүрдүүлэхэд анхаарна уу?

Цалин хөлс, шагнал урашууллын судалгаа:  Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралаас үүдэн цалингийн өсөлт хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаатай бүгд санал нийлэх биз ээ. Харин эдийн засаг сэргэж эхэлж буй энэ үед та компанийн цалингийн бүтцэд ахин нэг дүгнэлт хийхийг танд зөвлөж байна. Танай компанийн цалингийн систем зах зээлд өрсөлдөх чадвартай юу? Цалингийн системийн үйлчлэл шударга гэдэгтэй санал нэгдэж байна уу? Эдгээр асуудлыг тодорхой болгох нь компанийн цаашдын хөгжилд ач холбогдолтой юм. Ирж буй шинэ онд та зах зээл дэх өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилготой, хамгийн шилдэг ажил горилогчид, супер оддыг эгнээндээ нэгтгэх хүсэлтэй байгаа бол бидний саналыг ахин нэг тунгааж үзээрэй. 

Сургалт хөгжил: 2011 оны сургалтын төсөв болон сургалтын үр дүн танд юуг өгүүлж байна? Ихэнх байгууллагуудад эдийн засгийн хамралаас шалтгаалан эдгээр үзүүлэлт буурах хандлагатай болсныг бид бэлхнээ мэднэ. Гэвч сургалт хөгжил ажиллагсдын чадварыг нээн хөгжүүлж, ажлын амжилтыг нэмэгдүүлдэг гэдгийг хэзээ ч бүү мартагтун. Чадварлаг топ менежерүүдээ хөгжүүлэх, тогтвортой ажиллуулахад та анхаарч байна уу? Танай ажиллагсдад идэвхжүүлэлт дутагдаад байгаа юм биш биз? Компанийн хүний нөөцийн менежер таны ажлын үүрэг даалгавар дээрх асуултанд хариуг өгөхөд оршино. Сургалт, хөгжил нөхцөл байдлын хэрэгцээ шаардлагад нийцсэн байх нь чухал гэдгийг үргэлж санаарай. 

Хүлээн зөвшөөрөх: Сүүлийн гурван жил бизнес эрхлэгчдийн чадварыг сорьсон жилүүд  байлаа. Ажиллагсдад ч мөн адил амаргүй байсан. Энэ цаг үеийг бизнесийн хэллэгээр зүйрлэвэл “Бүгд бүсээ чангалж амжилт өөд тэмүүлсэн он жилүүд” хэмээн томьёолж болох биз ээ!
 Бэрхшээлийг даван амжилтанд хүрсэн та хэрхэн үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөх вэ? 
Ажлын байрны тодорхойлолт, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цалин хөлс, шагнал урамшууллын судалгаа, сургалт хөгжил зэрэг тодорхой чиглэлүүдийн үнэ цэнэ, үр дүн таны ажлын  дүгнэлт болох ба шинэ жилд төлөвлөх ажлын шийдвэрийн үндэс болох юм. 

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/23-10/11) #B434 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/16-10/04) #B433 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 09 / 28
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #432 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/09/09-09/27) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/21_240927
HR Фото