Сургалт, хөгжил
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
Байгууллагын сургалт (CTP)
- 2017 / 03 / 11
“МАНЛАЙЛАЛ” ГЭЖ ЮУ ВЭ?

“Нэг бол манлайл эсвэл дага, үгүй бол замаа тавьж өг” /Тед Турнер/

Байгууллагын хувьд хүрэх газар, явах зам маань тодорхой байх хэрэгтэй байна. Яагаад гэвэл лидер буюу манлайлагч гэдэг нь зөвхөн удирдлагын хамгийн дээд түвшинд байдаг ганц хүний тухай ярьж байгаа ойлголт биш юм.


Лидер нийгмийн аль ч хэсэгт байдаг.Байгууллагын аль ч түвшинд байдаг. Хот, суурин, жижиг сум, баг хаана ч гэсэн манлайлагч байдаг.Манлайлагч гэдэг нь албан ёсоор удирдах статус авсан хүн ч байж болно, аваагүй ч хүмүүс байж болно. Гагцхүү тэд бүхний манлайд л явж байдаг.Тэд бусдын хараагүйн түрүүлж хардаг.Тэд бусдынхаа урагшлах замыг засч байдаг.Тийм учраас тэд бусдын хүндэтгэлийг хүлээсэн хамгийн нөлөө бүхий хүмүүс байдаг. Манлайлагч буюу лидер бол албан тушаал биш, энэ бол бас генийн асуудал биш юм байна.Тэгээд энэ чинь юу гэсэн үг вэ?Энэ бол ур чадвар.Энэ ур чадвар нь бизнесийн топ менежерүүдэд ч хэрэгтэй, улс төрийн удирдагч нарт ч хэрэгтэй, үйлдвэрлэл, үйлчилгээний тэргүүн шугамд ажиллаж байгаа эгэл жирийн ажилчинд ч хэрэг болдог тийм л ур чадваруудын нэгдэл.Энэ ур чадварыг эзэмшсэн хүн өөрөө хамгийн өндөр амжилтад хүрэхээс гадна байгууллагыг шинэ үе шатанд гаргаж шинэ хандлагыг төлөвшүүлж байдаг.

Энэ бүгдийн гол холбоос нь байгууллагын соёлын төлөвшил санаачлагатай манлайлалын үр дүнг илүү үр дүнтэй төлөвших бөгөөд  төлөвшсөн соёл байгууллагыг зорилго зорилт стратегийг хэрэгжүүлэхэд суурь хүчин зүйл болно. Өөрөөр хэлбэл байгууллагын хөгжлийн түвшин бас байгууллагын соёлын төлөвшилтэй хамааралтай байдаг.

 

МАНЛАЙЛАГЧ – ХОЛБОН ТОГЛОГЧ

Мэдээж, хүн бүр өөрийн үнэт зүйлийн систем, үзэл бодол, итгэл үнэмшил, соёл, зорилго, мөрөөдөл зэргээр ялгарна.Хүн бүр нэг ертөнц гэж ч ярьдаг.Байгууллагын гишүүн бүрийг нэгтгэх гэдэг амаргүй ажил болохыг ядаж нэг хүн удирдаж үзсэн хэн нэгэн сайн тайлбарлаад өгнө. Юуны төлөө нэгтгэх вэ гэдэг асуулт ургаж гарна. Байгууллагын удирдлага стратеги зорилт, төлөвлөгөө хөтөлбөр боловсрууллаа. Түүнийг нь алба нэгжүүд хүлээж авлаа. Бүгд л даалгаварыг сайн биелүүлэхийн төлөө чармайн ажилсан боловч бодит дүн нь удирдлагын төсөөлсөн үр дүнд хүрсэнгүй. Йим асуудал сар тутам, улирал тутам байнга л гардаг. Ийм дүр зургийг өөрийн байгууллагадаа  давтагдахгүйн төлөөудирдагч идэвхитэй холбон тоглогч малайлагч байх шаардлагатай болно. Үүнийг миний манлайлал ба байгууллагын соёл сэдэвт ажлын хүрээнд судалгаа ажиглалтанд тулгуурлан асуудал дэвшүүлж байна.

 

STRATEGIC COMMUNICATION БА ӨДӨӨХ ҮЙЛ ЯВЦ

Коммуникешн гэдэг үгийг хэлмэгц магадгүй бидэнд хамгийн түрүүнд ярилцаж буй хүмүүс харагдана. Бидний дамжуулж буй бүхий л мэдээний 90 хувь нь үгээр илэрхийлэгдэхгүй, биеийн хөдөлгөөн, дууны өнгө, нүүрний хувирал, орчин нөхцөл зэрэг “үл үзэгдэх” сувгаар дамжина. Ярьж буй зүйл маань миний дамжуулж буй мэдээллийн дөнгөж 10 хувь нь байдаг аж. Найдвартай нуувчинд суучихаад, радио холбоогоор зоригтой байж дайснаа хурдан устгая гэж ухуулан суугаа генералтай ижил манлайлагчид олонтаа тохиолддог.Нэгэнт тэргүүнд шугамд, манлайд нь яваагүй генералын үг итгэл үнэмшил төрүүлэх нь юу бол. Манлайлагч байгууллагын стратегийн зорилго, зорилтыг нийт ажилтнуудад түгээн, нэгдсэн ойголтыг төлөвшүүлэх, улмаар нэгдлийг бий болгон, идэвхижүүлэх замаар гүйцэтгэлийг хангах явцдаа үлгэр дуурайл болох тухай санааг сая strategic communication ба өдөөх үйл явц гэж нэрлэнэ.

 

Харилцааны энэхүү загвараас харахад нийт мэдээллийн дийлэнхийг нүдээрээ авдаг байна.Чих худалч, нүд үнэнч гэсэн үг ч бий.Манлайлагч нь бие, сэтгэл, үйл хөдөлгөөн гээд бүх зүйлээрээ мэдээ дамжуулагч гэдгээ онцгойлон санах хэрэгтэй.Нэг удаагийн уулзалт, хурал дээр онцгой сайхан ярин бүх зүйлийг шийдэхгүй бөгөөд өдөр тутам үйл хөдөлгөөн бүрээрээ байгууллагын зорилго, үнэт зүйл хичнээн чухал болохыг ойлгуулах ёстой юм.

 

Судалгаа ажиглалтын явцад сэтгэл ханамжгүй ажилтантай ч сэтгэл хангалуун үйлчлүүлэгч, хэрэглэгчтэй байгууллагатай хэзээ ч таарч байсангүй. Учир нь ажилтан өөрөө сэтгэл ханамжтай байж л удирдлагын мөн хэрэглэгчдийн хүсэмжилж байгаа соёлын түвшин үйлчилгээг үзүүлнэ. Манлайлагч харилцагчтай “саад бэрхшээл учруулагч, үргэлж гомдоллогч муу хүн” мэт харилцал ажилтнуудын идэвхи санаачлагын түвшин тэгтэй тэнцэж, үйлчилгээний чанар хамгийн муу байх нь гарцаагүй. Харилцагчийн үг бүрийг гүйцэд сонсон, гомдол санал бүрийн төлөө идэвхийлэн гүйх манлайлагч сая бүтээлч, идэвхитэй, өндөр чанартай үйлчилгээ үзүүлэгч ажилтнуудыг төрүүлдэг.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 09 / 05
Хамтрагч байгууллагуудаас ирдэг хамгийн эрэлттэй TOP MODULES 20 | Байгууллагын захилгат сургалтын сэдвүүдийг хөтөлбөр агуулгын хамт танилцуулж байна.
Жил бүрийн сүүлийн улирал уламжлал болгон танилцуулдаг тухайн жилийн хамгийн их захиалга авсан, эрэлттэй байсан байгууллагын сургалтын агуулгыг танилцуулж байна.
- 2023 / 01 / 08
Байгууллагын захиалгат сургалтын "Шинэчлэгдсэн - Шинэ" сэдвүүдийг танилцуулж байна. (Хамт олны хандлагын сургалтууд)
- 2021 / 06 / 07
-2020 / 03 / 19
Жил бүрийн сүүлийн улирал уламжлал болгон танилцуулдаг тухайн жилийн хамгийн их захиалга авсан, эрэлттэй байсан байгууллагын сургалтын агуулгыг танилцуулж байна.
-2023 / 01 / 08
Зөвлөх үйлчилгээ болон "Байгууллагын захиалгат сургалт" сургалт, танхимын сургалтуудын 2023-2024 оны хөтөлбөр болон танилцуулга.
-2019 / 01 / 03
Ажлын байр идэвхтэй хайгчдийн анхааралд: Шинэ ажлын байран бэлтгэх CRC сертификат олгох сургалтын шинэ элсэлт 2019.01.21 эхлэнэ.
HR Фото