www.MHRI.mn: Эрхэм таныг БНСУ-н тэргүүлэгч компаниудын туршлага, менежментээс суралцах "Хөгжлийн нууцаас суралцая" гадаад хөтөлбөрт урьж байна.
Хөтөлбөр сар тутам тогтмол зохион байгуулагдах бөгөөд Та болон танай байгууллага хамт олон өөрийн салбар, үйл ажиллагааны чиглэлдээ нийцүүлсэн сургалтын агуулга, туршлага судлах компаниа сонгох боломжтой.
Бүртгэл сар тутмын эхний болон 3 дахь долоо хоног
т тогтмол явагдаж байна. Хэрэв та тус хөтөлбөрийг сонирхож байвал өөрийн товлосон хугацаанаас хамгийн багадаа 21 хоногийн өмнө захиалга өгөх ёстойг анхаарна уу.
Энэ удаад бид танд:
Хьюндай Группын Асаны Удирдлагын Институт болон UM Tour компанитай хамтран БНСУ-д зохион байгууллагдах байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан VIP - сургалт аялалдаа урьж байна. 7000-1075 8000-1075 9000-1075
HYUNDAI - THE INSTITUTE FOR ASAN STUDIES
/Хьюндай Группын Асаны Удирдлагын Институт/ нь:
БНСУ төдийгүй дэлхийд нэр хүндтэй Хьюндай Группын харьяа Асаны Удирдлагын Институт нь 2012 оны 4-р сарын 1-нд үүсгэн байгуулагдсан сургалт, эрдэм шинжилгээний институт юм.
Энэхүү институт нь солонгосын иргэд, түүнчлэн гадаадын бизнес эрхлэгчидэд Хьюндай Группыг үүсгэн байгуулсан Асан Жонжүён-ы удирдлагын ухааны тухай сургах, бизнес эрхлэгчид, тэдний ажилчдад зорирулсан төрөл бүрийн сургалт судалгаа хийхэд оршино.
Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд Хьюндай Группын Асаны Удирдлагын институт нь гадаад дотоодын CEO нарт Улсаны “Асан Жон Жүёны удирдлагын ухаан аялал жуулчлалын програм”-ыг жуулчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн явуулж байна. Сонирхсон гадны аж ахуйн нэгж байгууллагын захиалгат сургалтыг чанарын дээд төвшинд зохион байгуулдаг бөгөөд сургалтын захиалга хамгийн багадаа 30-н хүн бүрдсэн тохиолдолд зохион байгуулдаг.
Сургагч багш нарын хувьд их дээд сургуулийн эрдэмтэн профессор, амжилттай яваа компаний удирдах албаны зэрэг олон арван туршлагатай багш нартай. Сургалтанд амжилттай хамрагдсан тохиолдолд Хьюндай Групп-Асан сангийн нэрийн өмнөөс сертификат олгоно.
Түүнчлэн олон улсын 3-н томоохон сургуулийг хамруулсан аялал сургалтыг өнгөрсөн 7-р сард зохион байгуулсан нь ихээхэн амжилттай болж зөвхөн гадаад төдийгүй дотоодын аялагчдад зориулсан аялалын шинэ тренд гарсасан юм.
Үүнээс хойш Их дээд сургууль, ахлах сургуулиудын сургалтын захиалга тасрахгүй байгаа ба Улсаны Асаны удирдлагын институтын үйл ажиллагаа улам цар хүрээгээ тэлж байна.
Жилээс жилд энэхүү сургалт аялалын програмын нэр хүнд ихээхэн өсч сургалт аялалыг дараах үндсэн чиглэлд хуваан явуулж байна.
- Гадаад дотоодын компани, аж ахуйн нэгжийн СEO нарт зориулсан сургалт аялал
- Төрийн албан хаагчдад зориулсан сургалт аялал
- Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сургалт аялал
- Энгийн иргэдэд зориулсан сургалт аялал
/Мөн энэхүү сургалт аялалын гол онцлог нь зөвхөн лекц семинарын хөтөлбөр дээр практик танилцах хөтөлбөр орсоноороо онцлогтой юм/