Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх #HumanCapital оюунлагын сан нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн хүрээнд Их дээд сургуулиуд болон МСҮТ, ЕБС, Олон нийтийн байгууллагуудад ном сурах бичиг, хичээлийн хэрэглэл хандивлаж байна.
Өнөөдрийн байдлаар #HumanCapital оюунлагын сан нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн хүрээнд:
- Олон Улсын Улаанбаатар их сургууль (ОУУИС);
- Техникийн их сургууль - (КтМС - ШУТИС-Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн Сургууль - КтМС);
- Монгол Улсын эрдмийн их сургууль (МУЭИС);
- Отгон тэнгэр их сургууль (ОТИС);
- Улаанбаатар Эрдэм их сургууль (УЭИС);
- Монголын Үндэсний их сургууль (МҮИС- Монголын Үндэсний Их Сургууль), - Сэрүүлэг их сургууль;
- Цагдаагийн Ерөнхий Газрын сургалтын төв болон МСҮТ, ЕБС-дад нийт 115,000,000 төгрөгийн мөнгөн дүн бүхий ном сурах бичиг, хичээлийн хэрэглэл хандивласан байна. Хөтөлбөр тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй боловсрол хөгжлийн байгууллагууд #MHRI-н info@mhri.mn цахим шууданд хандана уу.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |