MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
33.33%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
33.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
Culture | Байгууллагын соёл
- 2020 / 02 / 09
Ажлын байрны соёлын хяналт

Ажлын байрны эерэг хандлагатай соёл бол аливаа байгууллагыг амжилтанд хүргэх гол бүрэлдэхүүн хэсэг юм. Зөв соёлыг байгууллагадаа нутагшуулах нь олон учир шалтгаантай. Ёс суртахууны төлөв байдлаас эхлүүлээд байгууллагадаа эерэг чиг хандлагатай соёлыг бий болгосноор байгууллага эрүүл,  баттай оршин тогтнож чадах бөгөөд ажилтнууд бие биенээ дарамтлах, ялгаварлан гадуурхах гэх мэт сөрөг хандлага бага байх болно.

Үйл ажиллагааны дээд соёлыг байгууллагадаа төлөвшүүлсэнээр энэ нь хамт олны үндсэн суурь болно.  Саяхан АНУ-н Засгийн Газрын Боловсрол Мэргэжлийн Төлөөллийн Байнгийн Хорооноос ажил байранд гардаг дарангуйлалыг хянан шалгах болсныг мэдэгдсэн байна. Уг хяналт шалгалт нь “ажлын байрны дарамт ямар учраас гарч байгаа болон, хэр өргөн цар хүрээтэй” болохыг судалсан байна. Сонирхолтой нь байнгийн хороонд уг шалгалтыг хийхэд байгууллагын соёлыг авч үзэх шаардлагатай гэсэн нөхцөл тавьсан байна.

Ажлын байрны соёл нь дарамт шахалтын төлөв байдалд чухал үүрэгтэй ч байгууллагын үйл ажиллагаанд мөн ижил үүргийг гүйцэтгэдэг  байна. Байгууллагад үйл ажиллагааны өндөр соёлыг бий болгох нь тийм амар хялбар зүйл биш юм. Ажлын соёл болон ажилтнуудын дасан зохицол хоёрын дунд амжилтанд хөтлөх өөр нэгэн зүйл байдаг нь шагнал урамшуулалын тогтолцоо юм. Зардал, үнэ, мөнгө дээр анхаарлаа хэт хандуулах нь муу үр дүнд хүргэхгүй ч ажилтнуудын ажил таслалт нэмэгдэх хандлагатай байдаг. Учир нь тэд өөрсдийн ур чадвар болон ажил хэргээ үнэлүүлэхийг хүсдэг.  Байгууллага үүнд ач холбогдол өгч, эерэг хандлага, үйл ажиллагааг бодлогоор дэмжих шаардлагатай.

Та юу хийж чадах вэ?

Байгууллагын хөгжлийг  үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн хөгжлөөр тодорхойлдог. Мөн үүний адил байгууллагын соёл нь хөгжлийн нэг илэрхийлэл юм. Байгууллагын соёл  хэн нэгэн буюу бусдын оролцоогүйгээр хөгжих боломжгүй. Байгууллагын хөгжил бүх шатны удирдах ажилтнууд хамгийн чухал үүрэгтэй байдгийг бид мэднэ. Удирдагч нар өөрийн зан төлөв, арга барилаараа хамт олондоо үлгэр дуурайлал болох хэрэгтэй.

Удирдах ажилтнууд ажлын байрны төлөв байдлыг хянах, хэрэв ямар нэг сөрөг хандлага, шинж чанар ажиглагдвал засаж заларуулах, ухуулан сэнхэрүүлэх үүрэгтэй.

Байгууллагын хариу үйлдэл нь эерэг соёлыг дэмжих ёстой. Энэ нь байгууллагад зан төлөв, биеэ авч явахтай холбоотой сөрөг хандлагатай холбоотой асуудал үүсэхээс сэргийлж болох үр дүнтэй горим журмыг бий болгодог.

Ажлын байранд эерэг соёл бий болгох алхамууд:

  •          Байгууллагын бүх шатанд эерэг соёлыг хөгжүүлэхэд дараах үйл ажиллагаа шаардагдах болно.
  •          Соёл нь өмнө нь хийсэн зүйл болон өмнө нь олж байсан амжилтын түвшингээс  улбаалан бий болдог
  •          Үүсгэн байгуулагчид нь байгууллагын эхэн үеийн соёлд гол нөллөөллийг үзүүлдэг.

Гурван арга замаар соёл бий болдог

А. Зөвхөн өөрсөд шиг нь аливааг харж, мэдэрдэг ажилтнуудыг л байгууллагын үүсгэн байгуулагчид ажилд авч, цаашид ч авч үлддэг

Б. Ажилчдаа өөрсөд шигээ сэтгэж, мэдэрдэг болгодог

В. Үүсгэн байгуулагчдын зан байдал нь ажилчдад үлгэр дуурайлал болдог бөгөөд үүнээс улбаалан ажилчид нь тэдний итгэл үнэмшил, үнэ цэнэ, төсөөллийг өөрийн болгодог

Соёлын хяналтын үйл явц ч мөн дараах гол алхамаар явагддаг:

·         Ажилтнууд дунд бүх асуудлыг хамарсан судалгаа явуулах

  •          Ажлаас гарч байгаа ажилтнуудад дүгнэлт шинжилгээ хийх
  •          Ажил таслалт, хоцролтонд дүгнэлт, шинжилгээ хийх (Ялангуяа өвчний чөлөөтэй байгаа тохиодолууд )
  •          Гомдол заргын тоо болон төрлийн байдлыг авч үзэх
  •          Удирдагч, манлайлагч нараар ажиглалт хийлгэх
  •         Зан төлөв болон соёлын талаарх тогтмол сургалт хүний нөөцийн ажилтнууд зохион байгуулж байх нь чухал юм.

Ажлын байрны соёлын хяналт
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 03 / 13
Ажилтны оролцоо, сайн сайхан байдал, соёлд хөрөнгө оруулж байгаа ч яагаад бизнесийн бодит үр дүн тэр бүр өөрчлөгдөхгүй байна вэ?
Дэлхийн зочлох үйлчилгээний салбарт Ritz-Carlton брэнд нь зөвхөн тансаг буудал биш, харин сэтгэлд үлдэх үйлчилгээний туршлагыг хэрхэн бий болгох вэ? гэдгийн амьд жишээ болсон нэрийн хуудас юм.
- 2025 / 10 / 28
Орчин үеийн хосолсон болон зайнаас ажиллах хэв маяг дэлхий дахины ажиллах цагийн хязгаарыг өөрчилж, уламжлалт 09:00 - 18:00 цаг хүртэлх ажлын өдрийг аажмаар үгүй хийж байна.
- 2025 / 07 / 25
-2025 / 02 / 12
Үеийн онолыг хний нөөцийн удирдлагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхдээ дараах анхаарах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Эдгээрийг анхаарч ажилласнаар үеийн ялгааг ойлгож, зөв зохицуулалт хийж, ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
-2025 / 02 / 12
Үеийн онолыг хүний нөөцийн удирдлагад үр дүнтэй ашиглах нь: Байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, сургалт хөгжүүлэлт, шагнал урамшуулал, манлайлал, харилцааны арга зүйдээ үе хоорондын ялгааг онцгойлон авч үзвэл бодит үр дүн илүү өндөр байх болно.
-2025 / 02 / 12
Generation буюу үеийнхэн, үе хоорондын ялгааг анх судалж, онолын үндэслэлийг тавьсан гол судлаачид нь дараах хүмүүс юм.Эдгээр онол, судалгаанууд нь нийгмийн өөрчлөлт, соёлын нөлөө, түүхэн үйл явдлууд нь үеийнхний үнэт зүйлс, үзэл бодол, зан төлөвт хэрхэн нөлөөлдөгийг тодотгон тайлбарласан байдаг.
HR Фото