MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
33.33%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
33.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
Leadership | Манлайлал
- 2020 / 02 / 15
АЖИЛ ҮҮРЭГ ДААЛГАЖ СУРАХ ДҮРЭМ

Та амархан даалгаж болох зарим ажилд ямар их цаг зарцуулдагаа олж мэд.

 Алдаа 1   МӨНГӨ - "Үүнийг миний өмнөөс хийж өгөх хүнд мөнгө төлж чадахгүй."

Шаардлагатай санхүүгийн хөрөнгө оруулалтаас болж ажил үүрэг даалгахаас зайлсхийх нь алсын хараагүй бодлого юм. Тиймээ та өөрөө хийж чадах ямар нэгэн зүйлийг хийсний төлөө хэн нэгэнд мөнгө төлөх ёстой болно. Гэхдээ хэрэв та цагийн 100 доллар авдаг зөвлөх бол дугтуй үнэ цэнтэй цагаа зарцуулах нь хэр вэ? Шинэ бизнес олохын тулд ажил үүргийг бусдад даалгах замаар цагаа чөлөөл. Ийнхүү та гэрээт ажлаасаа орлого олохын зэрэгцээ шинэ ажлаас мөн орлого олох боломжтой.

Алдаа 2 ЦАГ ХУГАЦАА - "Хэн нэгнийг сургахад хэт их цаг зарна. Үүнийг би өөрөө хурдан хийж чадна."
Хэн нэгнийг сургах цаг байхгүй гэдэг нь хяналтаа алдахаас айх гэх мэт өөр зүйлийн халхавч бай
х нь элбэг. Хэрэв энэ таны шалтгаан бол бүх ажил үүргээ жагсаан бичиж, тэдгээрийг таны төлөө хийх хүнийг сургахад хэр их удахыг хажууд нь бич. Дараа нь хамгийн амархан зааж сургах нэг хоёр ажлыг сонгож, түүнээсээ эхэл. Энэ нь аажмаар таныг өдөр тутмын ажил үүргийг өгөхөд дасгана.

Алдаа 3  ЧАНАР - "Хэн ч үүнийг над шиг сайн хийж чадахгүй."
Энэ нь хамгийн хуучинсаг шалтгаан юм.  Энэ үнэн байж магадгүй. Гэхдээ л энэ нь ажил үүрэг даалгахаас зайлсхийх шалтгаан биш. Таны ажилд авсан хүн ямар нэгэн юмыг өөртөө чинь адил сайн хийж чадахгүй байж болно. Гэвч тухайн хүнийг сургасны дараа хийж чадах ажлын талаар бод. Хэрэв та тодорхой ажлыг төгс хийж чаддаг гэж бодож байвал, танд хоёр сонголт байна:

  •         Хамгийн сайн хийдэг ажлаа өөрөө хийж, бусдаар үлдсэн ажлаа хийлгэ,
  •         Эсвэл төгс бус ч гэлээ “сайн хийсэн ажлыг хүлээн ав.

Олон тохиолдолд маш сайн хийх нь хангалттай байдаг.

Ажил үүрэг даалгах ажлын хүснэгт
Та цагаа хэрхэн ашиглаж байгаагаа тодорхойлоход ажлын хүснэгт хэрэглэ. Үүнийг нэг хоёр долоон хоног хэрэглэж, ажил үүрэг бүр (чухал буюу хар бор ажлын аль нь) таны цагийг хэрхэн авч байгааг тодорхойл. Та амархан даалгаж болох зарим ажилд маш их цаг зардгаа олж мэдэж болно.

Таны ажлын хүснэгтэд гурван багана байх ёстой:
 Ажил үүрэг - Үйл ажиллагаа - Зарцуулсан цаг
    
Ажил үүрэг даалгах төлөвлөгөө
Ажил үүргийг даалгахад шаардлагатай алхмуудын талаар санаагаа бичихэд "Даалгах төлөвлөгөө" баганыг ашигла. Боломжтой нэр дэвшигчдийн жагсаалт оруул.

Үүнийг 1-2 долоо хоног хэрэглэж, ажил үүрэг бүр (чухал буюу хар бор ажлын аль нь) таны цагийг хэрхэн авч байгааг тодорхойл. Та амархан даалгаж болох зарим ажилд маш их цаг зарцуулдагаа олж мэдэж болно.

АЖИЛ ҮҮРЭГ ДААЛГАЖ СУРАХ ДҮРЭМ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2025 / 07 / 23
Зөвлөх үйлчилгээ бол харилцаан дээр тулгуурладаг бизнес. Зөвлөхийн багууд төлөвлөлтөөс хэрэгжилт хүртэл үйлчлүүлэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд итгэлцэл бий болгож, мэргэжлийн ур чадвараа харуулах шаардлагатай болдог.
Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Тэгвэл танд шилдэг ажилтан болох 5 нууцыг задлая
- 2024 / 04 / 25
Үр бүтээлтэй СЕО нарын амжилтын нууц нь дараах 8 зуршлыг дагаж хэвшсэн явдал юм.
- 2023 / 09 / 24
-2023 / 09 / 11
Английн яруу найрагч, жүжгийн зохиолч Бэн Жонсон хэлэхдээ “Зүгээр нэг ярих болон сайн ярих нь хоорондоо өөр. Тэнэг хүн яриад л байж болно, харин мэргэн хүн бол хэлж байдаг“ гэжээ.
-2022 / 08 / 22
Энэхүү мэдээллээрэй бид Diamond collar буюу манлайлагч нь хүний эзэмшвэл зохих таван чанарыг та бүхэндээ танилцуулах болно.
-2022 / 08 / 18
Зоримог бөгөөд шийдэмгий зан нь өөрөө өөрийгөө ба амьдралаа зориулсан ажил хэргээ мэргэшсэн мэдлэг, чадвараас эхтэй. Хүчирхэг, нөлөөлөгч шилдэг удирдагч болохын тулд дараах ур чадваруудыг төвлөрч анхаараад үзээрэй.
HR Фото