Уулзалт зөвлөгөөн
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HR Update
- 2020 / 03 / 02
HR UPDATE - 2013 ГИШҮҮД ДЭМЖИГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН
Монголын Хүний Нөөцийн Институтээс зохион байгуулсан “HR Update 2013” Гишүүд дэмжигчдийн зөвлөгөөг  Багшийн хөгжлийн ордонд 2013/09/27-ны өдөр амжилттай зохион байгуулж үр дүнтэй өгөөжтэй болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд МХНИ-ийн төгсөгч, гишүүд, дэмжин ажиллагч байгууллагууд болон хүний нөөцийн салбарын нийт мэргэжилтнүүдийг нэгэн дор цугларч хүний нөөцийн орчин үеийн чиг хандлага, өөрчлөлт, хөгжлийн талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх, мэргэжил нэгт хамт олноосоо туршлага судлах,  харилцан  мэдээлэл солилцлоо. 

HR Update 2013 Гишүүд дэмжигчдийн зөвлөгөөг Монгол улсын Хөдөлмөрийн яам дэмжиж хамтран ажилласан бөгөөд арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн яамны дэд сайд Ж.Батхуяг оролцож үг хэллээ.  Мөн IT Zone ХХК-ийн Green Erp хүний нөөцийн системийг танилцуулах танилцуулга явагдаж, IT Zone ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Н.Баттулга Монголын хүний нөөцийн институтэд иж бүрэн тоногдогдсон компьютерын лабораторийг Green Erp хүний нөөцийн системтэй хамт бэлэглэснийг албан ёсоор мэдэгдлээ. Энэ үйл явдал нь Монголын хүний нөөцийн институтэд суралцаж буй суралцагч, гишүүд, дэмжигчдэд  анх удаа компьютерын лабораторид хүний нөөцийн систем дээр дадлагажих боломжийг олгож байгаа төдийгүй хүний нөөцийн салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Арга хэмжээний үеэр хүрэлцэн ирж оролцсон бүх гишүүд, дэмжигчид, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд болон хүндэт зочиддоо талархсанаа илэрхийлье.

Монголын Хүний Нөөцийн Институт
HR UPDATE - 2013
HR UPDATE - 2013
HR UPDATE - 2013
HR UPDATE - 2013
HR UPDATE - 2013
HR UPDATE - 2013
HR UPDATE - 2013
HR UPDATE - 2013
HR UPDATE - 2013
HR UPDATE - 2013
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 03 / 02
Монголын Хүний Нөөцийн Институт нийт гишүүд, дэмжигчиддээ шинэ шинэлэг мэдээлэл түгээх, мэдлэгээ хуваалцах зорилго бүхний уламжлалт HR Update - 2017 арга хэмжээ 2017.09.15 өдөр зохион байгуулагдав.
Монголын хүний нөөцийн институтээс уламжлал болгон гурав дахь жилдээ зохион байгуулж буй “HR UPDATE-2014” гишүүд дэмжигчдийн уулзалт зөвлөгөөн 2014.10.04-ны өдөр МҮЭСТО-нд амжилттай зохион байгуулагдлаа.
- 2020 / 03 / 02
HR Фото