Events & Forums
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
33.33%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
33.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
HR Update
- 2020 / 03 / 02
“HR UPDATE-2014” гишүүд дэмжигчдийн уулзалт зөвлөгөөн
Монголын хүний нөөцийн институтээс уламжлал болгон гурав дахь жилдээ зохион байгуулж буй “HR UPDATE-2014” гишүүд дэмжигчдийн уулзалт зөвлөгөөн 2014.10.04-ны өдөр МҮЭСТО-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн үйл ажиллагаа нь дэлхий нийтийн хүний нөөцийн чиг хандлага, манай улсын байгууллага аж ахуйн нэгжийн хөрсөн дээр хэрхэн бууж байгаа талаар болон хүний нөөцийн өнөөгийн шинэчлэл, хүний нөөцийн менежерийн ёс зүй, ур чадварыг сайжруулах сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Монголын хүний нөөцийн салбарт хүчин зүтгэж буй менежерүүд, ялангуяа шинэ залуу боловсон хүчнүүдийг мэргэжлийн мэдээ мэдээллээр хангах, улам илүү чадавхижуулах, дэмжих зорилгын хүрээнд МХНИ-ээс үнэ төлбөргүй зохион байгуулдгаараа онцлогтой юм. “HR UPDATE 2014” зөвлөгөөнд нийт 150 гаруй гишүүд дэмжигчид оролцсон бөгөөд тэдний ихэнх хувь нь залуучууд байгаа нь хүний нөөцийн боловсон хүчин шинэ эрин үедээ явж байгааг харуулж байна.

Монголын хүний нөөцийн институтын Ерөнхий захирал Д. Бартанбаатар болон МХНИ-н бизнес хөгжлийн зөвлөх мэргэжилтэн Matt Gosney, Хүний нөөцийн менежментийн холбооны тэргүүн Д. Нямсүрэн зэрэг хүмүүс “Хүний нөөцийн илүү сайн мэргэжилтэн болохын тулд бид яах ёстой вэ?” “Хүний нөөцийн мэргэжилтний ёс зүй” “Хүний нөөцийн менежментийн орчин үеийн чиг хандлага” сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж “HR UPDATE-2014” гишүүд дэмжигчдийн уулзалт зөвлөгөөнийг тодотгосон юм.
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
HR UPDATE-2014
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 03 / 02
Монголын Хүний Нөөцийн Институт нийт гишүүд, дэмжигчиддээ шинэ шинэлэг мэдээлэл түгээх, мэдлэгээ хуваалцах зорилго бүхний уламжлалт HR Update - 2017 арга хэмжээ 2017.09.15 өдөр зохион байгуулагдав.
Монголын Хүний Нөөцийн Институтээс зохион байгуулсан “HR Update 2013” Гишүүд дэмжигчдийн зөвлөгөөг Багшийн хөгжлийн ордонд 2013/09/27-ны өдөр амжилттай зохион байгуулж үр дүнтэй өгөөжтэй болж өнгөрлөө.
- 2020 / 03 / 02
HR Фото