HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.45%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.23%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.74%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.58%
HRM - Манлайлал
- 2020 / 03 / 08
ЖИНХЭНЭ АЖИЛ ХЭРЭГЧ ЭМЭГТЭЙ

Олонхи улс оронд эмэгтэйчүүд эрчүүдийн адил эрх эдлэх болсон. Гэхдээ эмэгтэй хүн эрчүүдээс илүү эрх үүрэг хүлээж хүнд ачаа үүрдэг. Тиймээс эмэгтэй удирдагч байна гэдэг амаргүй даваа. Сайн удирдагч байхад чухал шаардлагатай зарим зүйлийн талаархи зөвлөгөөг хүргэе. 

Та эр хүн шиг ажиллах гэж хичээх шаардлагагүй. Бүсгүй хүн гэдгээ л мэдэр. Эрэгтэй хүнтэй ижил түвшинд ажиллахыг хичээж эмэгтэйчүүд улстөрч, бизнесмен, эрдэмтэн, сансрын нисгэгч гэсэн мэргэжлийг эзэмшиж эхэлсэн. Гэвч эмэгтэй хүн гэдэг бие бялдар, оюун ухааны хувьд эр хүний хийдэг ажлыг хийж чадахгүй, аргагүй байдалд ордог. Жишээлбэл: Замын ажилчин, уурхайчин гээд бүсгүй хvний биед ахадсан мэргэжил зөндөө.

Гэвч эрчүүдтэй нэгэн адил мөр зэрэгцэн ажиллаж байгаа эмэгтэйчүүд заавал тэднээс мундаг ажилладаг гэдгээ харуулах гэж мэрийх шаардлагагүй аж. Ялангуяа эмэгтэй удирдагч хэт их хөдөлмөрлөх гэж зөрүүдлэн зvтгэх хэрэггүй гэнэ. Хэн их ажилласанд биш хэн сайн ажилласанд амжилт үүдээ нээдэг гэдэг. Та эмэгтэй хүн гэдгээ сана. Бусадтай харилцах харилцаа, өөрийгөө авч явах гадаад байдал гээд олон талаараа та эрэгтэй удирдагчдаас сайн гэдгээ мартав.

Таны гадаад үзэмж амжилтын нэг үндэс

Оросын “Ийм нэгэн явдал” киноны эмэгтэй удирдагчаас үлгэр дууриал авна гэвэл эндүүрэл шүү. Эр хүн хүртэл гадаад үзэмжиндээ байнга анхаарал тавьдаг. Та удирдагч гэдэг утгаараа заавал эрчүүд шиг хослол өмсч уламжлалт аргыг ашиглах гэж хичээх шаардлагагүй. Гэхдээ таныг нарийн бичиг шиг хэн нэгэн нь хүлээж аваасай гэж хүсэхгүй байгаа биз дээ. Эмэгтэй удирдагчийн гадаад байдал гэдэг хамгийн чухал зэвсэг юм шүү. Тогос шиг гял цал болж гоёж гоодохоос илүүтэйгээр та бусдад зөөлөн дулаан сэтгэл төрүүлэхүйц хувцас сонгох ёстой гэдгийг л мэргэжилтнүүд зөвлөж байна.

Зөвхөн ухаан, ажлын туршлага, мэдлэг дээрээ тулгуурлан шийдвэр гаргаарай.

Эмэгтэй хүн эрчүүдийг бодвол илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаг. Энэ бол удирдагчийн хувьд нэгээхэн муу зуршил. Эрчүүдийн амбицтай, бардам, их зан нэг талаар амжилтад хүргэдэг байна. Эмэгтэй удирдагчийн хувьд сэтгэлийн хөдлөлөөс аль болох зайлсхийж, хэрвээ надад буцвал алхам байхгүй гэж байнга бодож байж асуудлыг шийдэх хэрэгтэй гэнэ. Өөрийгөө хамгийн чухал шийдвэр гаргадаг тагнуулч шүү гэдгийг сана. Харин зүрх сэтгэлээ ажлын бус зүйлд л зориул.

Үргэлж хамтрагч нарынхаа саналыг сонсч бай.

Хэрвээ та хэн нэгний үгийг үл сонсдог бол хэзээ ч шинийг сэтгэхгүй. Гэхдээ бусдын үгийг шууд хүлээж авах шаардлагагүй нь ойлгомжтой. Эмэгтэй удирдагч бол мөн нөгөө талаар байнга бусдын хов, хэрүүлээс холуур явах ёстой юм. Өөрийнхөө ажилчдыг бага гэж гололгүй эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр ялгалгүй ажил хэргийн яриа өрнүүл.

 Өөрийнхөө мэргэжлийн ур чадварыг зөвхөн компанийнхаа эрх ашгийн төлөө зориул.

Эмэгтэйчүүд ихэвчлэн маркетингийн асуудлыг эрэгтэйчүүд удирдлагыг илүүтэй анхааран ажилладаг гэдгийг сэтгэл зүйчид тогтоожээ. Тэгэхээр та энэ чадвараа удирдах ухаандаа давуу ашиглаарай. Хэрвээ би эрэгтэй удирдагч байсан бол гэдэг асуултыг хэзээ ч өөртөө битгий тавь. Таныг удирдах ухаан таных л байх ёстой. Хамгийн гол нь танай компанийн ажилчид удирдах чадварыг тань байнга үнэлж байх ёстой учраас алхам бүртээ хяналт тавиарай.

Гэр бүл, ажил хоёрыг алийг сонгох вэ? гэж эргэлзэх хэрэггүй. Хоёулаа танд хэрэгтэй.

Эмэгтэй удирдагчид тулгардаг хамгийн хэцүү асуудал бол энэ. Тиймээс аль алинд нь та анхаарал хандуулах ёстой. Энэ бол таны хувьд зоосны хоёр тал л гэсэн үг. Гайхалтай эмэгтэй, сайхан ээж, хайр булаасан гэргий, амжилттай, чадварлаг удирдагч эмэгтэйчүүд цөөнгүй байдгийг санаарай.

ЖИНХЭНЭ АЖИЛ ХЭРЭГЧ ЭМЭГТЭЙ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 25
Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Тэгвэл танд шилдэг ажилтан болох 5 нууцыг задлая
Үр бүтээлтэй СЕО нарын амжилтын нууц нь дараах 8 зуршлыг дагаж хэвшсэн явдал юм.
- 2023 / 09 / 24
Английн яруу найрагч, жүжгийн зохиолч Бэн Жонсон хэлэхдээ “Зүгээр нэг ярих болон сайн ярих нь хоорондоо өөр. Тэнэг хүн яриад л байж болно, харин мэргэн хүн бол хэлж байдаг“ гэжээ.
- 2023 / 09 / 11
-2022 / 08 / 22
Энэхүү мэдээллээрэй бид Diamond collar буюу манлайлагч нь хүний эзэмшвэл зохих таван чанарыг та бүхэндээ танилцуулах болно.
-2022 / 08 / 18
Зоримог бөгөөд шийдэмгий зан нь өөрөө өөрийгөө ба амьдралаа зориулсан ажил хэргээ мэргэшсэн мэдлэг, чадвараас эхтэй. Хүчирхэг, нөлөөлөгч шилдэг удирдагч болохын тулд дараах ур чадваруудыг төвлөрч анхаараад үзээрэй.
-2022 / 08 / 02
"Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш " гэж үгийг үндэс болгон удирдагч хүнд огт байж болохгүй, анхаарч засаж заларуулах ёстой 10 муу зуршилыг танилцуулж байна.
HR Фото