Та ямар ч ажилд орохоор хvссэн тухайн байгууллагын хvний нөөцийн менежер, захирал, ер нь хэн ч таниас ярилцлага авч магадгvй. Ийнхvv ярилцахдаа асуудаг нийтлэг асуултууд байдаг ба тvvнд өгөх оновчтой товчхон хариултуудыг танд хvргэж байна.
1. Та өөрийнхөө тухай товч танилцуулахгvй юу?
Ажил олгогоч таны хариултаас дараах зvйлийг анхааралтай ажиглана:
-Таныг товч намтараа ярих нь уу, эсвэл өөрийн давуу тал, мэдлэг чадвараа ярих нь уу?
-Ур чадвар, туршлага мэргэжил, хариуцлага зэрэг гол зvйлийг ярьж байна уу?
-Товч ойлгомжтой ярьж байна уу, өөртөө хэр итгэлтэй хvн бэ? гэдгийг голчлон харна
2. Бэрхшээлийг хэрхэн давж туулдаг, асуудалд хэрхэн ханддаг?
Энэ асуултанд тө өөдрөг хариулт өгөх хэрэгтэй. өөртөө итгэлтэй, тодорхой, зорилготой, хариуцлаг хvлээх чадвартай. Багаар хамтран ажиллаж чадах хvн л тийм хариулт өгөх тул таньд +1 оноо л гэсэн vг.
3. Энэ ажил юугаараа таны сонирхлыг татаж байна вэ?
Нэртэй том компанид мэргэжлээрээ ажиллах нь нэр төрийн хэрэг, Ажилд орж, амжилт олохоор шийдсэн хvн өөрийг нь зохих ёсоор vнэлдэг байгууллагад чадварлаг хvмvvстэй хамт ажиллаж, сурч мэдсэн зvйлийнхээ vр өгөөжийг гаргах нь чухал гэсэн хариултыг өгөх хэрэгтэй.
4. Та яагаад өөрийгөө энэ албан тушаалд тэнцэнэ гэж бодож байна?
Өөрийнхөө давуу талыг ичиж зоволгvй шууд хэлэх боломж. Энэ асуултанд давуу талаа зvгээр нэг дурдаад зогсохгvй сонсож байгаа хvний итгэлийг төртөл хариулж сурах хэрэгтэй. Хэрэв намтраа тоочсон бул дорой хариулт өгөөд байвал ажилд орох магадлал багасна.
5. Яагаад бид таныг ажилд авах ёстой вэ?
Бас л өөрийгөө нээх сайхан боломж. Тухайн ажлыг хийхэд хамгийн хэрэгцээтэй байх чадварууд танд байгаа гэдгээ дурдаж, тодорхой жишээг татан баримттай ярих ёстой.
6. Таны сул талууд?
Ухаалаг хvн өөрийн сул талынхаа тухай урт жагсаалт уншихгvй ойлгомжтой. Ихэвчлэн ажилд ороход тустайг нь бодож “Намайг ажилдаа улайраад гэр орноо мартдаг гэж зэмлэдэг”, эсвэл “Би өөртөө болон бусдад хэт өндөр шаардлага тавьдаг” гэх мэт хариулт өгөх нь зvйтэй. Энэ нь ч заримдаа зөв болж ярианы эвийг тааруулж эвгvй зvйлээс зугтай, өөртөө ашигтайгаар эргvvлж чаддаг хvн байна гэж бодогдуулдаг
7. Та яагаад өмнөх ажлаасаа гарсан бэ?
Хэрvvл маргаан эсвэл өмнөх дарга, ажил онцгvй санагдаад, дампуураад гэх мэтээр муулж огт болохгvй. Харин ч ухаалах хvн өмнөх ажлынхаа сайхан зvйлийг дурдаад, илvv сонирхолтой, өндөр цалинтай, мэдлэг чадвараа бvрэн ашиглах хvсэлдээ хөтлөгдөөд гарсан зэргээр эвтэйхэн хариулна.
8. Та яагаад ажлаа солихоор шийдсэн бэ?
Ярилцлагад орох vедээ өөр газар ажиллаж байгаа хvмvvст энэ асуултыг тавьдаг. Дээрх шиг утгатай хариулт өгвөл зvгээр...
9. Ажилд орох өөр санал авсан уу?
Хэрэв байгаа бол өөр бусад саналуудын тухай дурдаад яагаад энэ л ажлыг илvv сонирхож буйгаа онцолбол ажилд оро магадлал тань өсөн. “Ажил гэдэг чинь зөвхөн мөнгөний төлөө биш, бас таашаал авч байх ёстой шvv дээ. Тэгээд л энэ ажлыг сонгосон юм” гэх мэт...
Бусад компаниудын ярилцлагад хэр амжилттай орсон бэ?
Энэ асуултаар тухайн компанид яагаад тэнцээгvйг мэдэхийг хvсдэг. Хэрэв та өрсөлдөгч компанийх нь талаар ихэд сонирхсон гэдгээ эвтэйхэн ойлгуулж чадвал өрсөлдөгч рvvгээ явуулахгvй байхыг хичээн.
10. Ачаалал нэлээд шаарддаг энэ ажилд таны хувийн амьдрал, ар гэр ямар байх вэ?
Энэ асуултыг голдуу эмэгтэйчvvдэд таьдаг. Хvvхэд гаргахгvй, нөхөрт гарахгvй байх хэцvv шаардлага тавьдаг. Тэдний тааллаар л хариулаарай. Гол нь худлаа ярьсны хэрэггvй.
11. Та 10 жилийн дараах амьдралаа хэрхэн төсөөлдөг вэ?
Идэвх санаачлагагvй, ирээдvйгээ төлөвлөх чадваргvй хvмvvс “Ёстой төсөөлж байсангvй, бодсонгvй” гэх мэтээр хариулдаг. Харин амжилтанд хvрэхийг зорьж байгаа хvн цаашид мэргэжлийнхээ ур чадварыг яаж өсгөх талаар төвөвлөж буйгаа ярих нь гарцаагvй юм.
12. Та манай ажилд орвол ямар өөрчлөлт хийх вэ?
Санаачилгатай, нөхцөл байдлыг мэдэрдэг, vнэхээр тухайн ажилд орох гэж зорин зарим нэг зvйлийг нь судалсан гэдгээ харуулж, хийх өөрчлөлтийнхөө тухай ярьвал сайн. Гэхдээ “Танай сурталчилгаа ойлгомжгvй, бvтээгдэхvvний давс шорвог, гадаад дизайн нь тааруу ” гэх мэт онцгvй хариулт өгч болохгvй. Та хэрвээ нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэгvй байгаа бол мэдэмхийрч том дуугараад хэрэггvй.
13. Таны чадварын талаар лавлаж асуух хvн бий юу?
Энэ тохиолдолд өмнө нь хамтран ажиллаж байсан хvмvvс эсвэл өмнөх удирдлагынхаа утас, хаяг, нэрийг шууд өгдөг байх ёстой. Ийм төрлийн мэдээллийг нуун дарагдуулах нь тухай хvний талаар ам сайтай хvн байдаггvй эсвэл туршлага муутай гэдгийг шууд бусаар баталдаг.
14. Та хэдий хэмжээний цалин авмаар байна? (Хамгийн нийтлэг асуулт)
Өөрийнхөө vнэ цэнийг мэддэгvй хvн бусдын зууш болдог гэдэг. Мэргэжлээ сайн мэддэг өөртөө итгэлтэй хvн vнэ цэнээ сайн мэддэг учир өндөр цалин авахаар төлөвлөсөн байдаг. Авах цалингийнхаа хэмжээг буулгаснаа өсгөсөн нь хавьгvй дээр.
15. Бусад асуултууд:
1. Таны шинэ ажилд хэрэг болох мэргэжлийн хэлхээ холбоо бий юу?
2. Та ур чадвараа хэрхэн дээшлvvлдэг вэ. өөрийгөө яаж хөгжvvлдэг вэ?
3. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
4. Та хэзээнээс эхлэн ажилдаа орж чадах вэ?
5. Танд бидний зvгээс лавлаж асуух зvйл байна уу?
Мөн ажил олгогч нар зөвхөн таниас ажлын ярилцлага авахаас гадна байгууллагын сэтгэлзүйн ухаанд суурилсан "сонгон шалгаруулалтын тест" авдаг болсон бөгөөд та урьдчилан энэ тестээр өөрийгөө тодорхойлчихвол өөрийн давуу болон сул талаа мэдэж ажлын ярилцлагад амжилттай оролцох боломж улам бүр нэмэгдэх болно.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |