Байгууллагын эрүүл мэндийн оношлогоо | OHS: Organizational Health Survey
Орчин үед байгууллагуудын тулгараад буй орчин нөхцөл нь өмнөх үетэй хариулахын аргагүй хурдан өөрчлөгдөж байгаа бөгөөд маш тодорхойгүй өөрчлөлтүүд биднийг хүлээж байна.
Ийм нөхцөлд байгууллага хоцрогдсон арга барил, бүтэц зохион байгуулалтаасаа салахгүй, өөрчлөгдөн шинэчлэгдэх гэж хичээхгүй байх аваас өрсөлдөөнд шууд ялагдах болно.
Аливаа байгууллага гадаад орчин нөхцлийн өөрчлөлтөнд идэвхитэй хариу үйлдэл үзүүлж байнга хөгжиж дэвшихийн тулд төлөвлөгөөтэй, системтэй байгууллагын шинэчлэл байх хэрэгтэй бөгөөд үүнийг хийх гол арга бол байгууллагын оношлогоо юм.
Байгууллагын оношлогоогоор, тухайн байгууллагын гадаад орчин нөхцөл, ерөнхий чиглэл, тогтолцоо, ажилтнуудын ур чадвар, үйл ажиллагааны процесс, байгууллагын соёл гэх мэт олон янзын хүчин зүйлийг оношилж шинжлэн, түүний үр дүнд нийцүүлэн шинэчлэх арга замыг хайж олох боломжтой.
Ажилтнуудын оролцоонд суурилсан байгууллагын оношлогоо, зөвлөмжийг тогтмол явуулсанаар байгууллагыг шинэчлэх үйл ажиллагаа болон өрсөлдөх чадварыг бий болгох суурийг тавьж байгууллагын тасралтгүй хөгжил, байгууллагын соёлын шинэчлэлийн арга төлөвлөгөө боловсруулаад үзээрэй.
Оношлогооны онцлог:
- Компьютер, гар утсаар оношлуулах боломжтой
- Асуулгад оролцож буй байдлыг дор дор нь шалгах боломжтой
- Олон янзын багийн нөхцөл байдалд нэгдсэн шинжилгээ хийх боломжтой
- Захиалагч байгууллагын хэрэгцээнээс хамаарч тохируулга хийх боломжтой
Оношлогооны ач холбогдол:
- Байгууллагын давуу ба сул тал, сайжруулах шаардлагатай зүйлсийг нягталж үзнэ
- Тухайн байгууллагад шаардлагатай байгаа, хамгийн сайн тохирох өөрчлөлт шинэчлэлийн ерөнхий чигийг гаргах, нарийвчилсан төлөвлгөө гаргана
- Байгууллагын дотоод нэгж хоорондын үйл ажиллагаанд дахин бүтцийн өөрчлөлт хийх, байгууллагын шинэчлэлийн хөдөлгөөнд ашиглана
- Байгууллагын үйл ажиллагааны хэлбэр, хамтран ажиллах соёлд шинэчлэл хийнэ
- Байгууллагын уур амьсгалыг сайжруулах, хамтын хүчин чармайлт бүхий байгууллагын соёлыг бий болгоно
- Байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадварыг бий болгоно
Оношлогооны хэрэгцээ:
- Байгууллага хамт олныг идэвхжүүлэх өөрчлөлтийн хэрэгцээг ойлгуулах
- Найдвартай менежмент хийхэд саад болох хүчин зүйлсийг илрүүлж шинэчлэх төлөвлөгөө боловсруулахад ашиглах
- Байгууллагын оношлогоог тогтмол явуулсанаар байгууллагад тасралтгүй шинэчлэл хийх
Оношлогооны танилцуулга:
- Объект: Бүх ажилтнууд
- Оролцох арга: Цахим асуулга
- Асуултын тоо: 150
- Хугацаа: 30 минут
Оношлогооны дараах сургалт:
- Оношлогооны зөвлөмж
- Байгууллага хөгжүүлэлтийн workshop
- Appreciative Inquiry Summit
- WIAL Group Coaching
Холбоо барих: 70001075 | 80001075 | 90001075www.mhri.mn | info@mhri.mn | www.facebook.com: Монголын Хүний Нөөцийн Институт
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |