ХҮНИЙ НӨӨЦИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ ҮНДСЭН СУРГАЛТ
/Шинэ элсэлтийн бүртгэл явагдаж байна/
Монголын Хүний Нөөцийн Институтийн дэргэдэх Human Capital сургалт, үнэлгээний төвийн хүний нөөцийн удирдлагын BCHRM (level B) хөтөлбөр нь хүний нөөцийн удирдлагаар мэргэших сонирхолтой хүмүүсийг бэлтгэх зорилготой эрчимжүүлсэн сургалт юм.
Хүний нөөцийн удирдлагын хүчирхэг мэдлэг, мэдээллийн сантай, олон жилийн туршлага бүхий мэргэшсэн зөвлөхүүд таны хүний нөөцийн албан тушаалын өсөлт (HR Career) –г мэргэжлийн түвшинд амжилттай бэлтгэнэ.
Сургалт нь байгууллагад шинэ ажилтан авахаас эхлээд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох хүртэлх хүний нөөцтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэх арга зүйг практик жишээн дээр суурилсан агуулгаар зааж сургадаг.
Энэхүү сургалтыг бүрэн дүүргэсэн суралцагч хүний нөөцийн ахисан шат (ACHRM) –ны сургалтанд болон хүний нөөцийн манлайлал (HR Leadership) –ын бусад хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.
Сургалт нь бизнест тулгамдаж буй асуудлыг шийдэх практик агуулгаас гадна байгууллагын сэтгэл зүйн тест оношлогооны нэмэлт хөтөлбөртэй.
Сургалтаар шинэ шинэлэг болон ажил дээр шууд ашиглах боломжтой гарын авлага, маягт загвар, жишээ, сургалтын материалаар бүрэн хангадаг.
Тус сургалтанд хэн хамрагдах вэ?
Хүний нөөцийн удирдлагаар мэргэжлийн түвшинд гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй хүний нөөцийн мэргэжилтнүүд болон менежерүүд ...
Дэлгэрэнгүй мэдээллийг:http://mhri.mn/news/412/
70001075 | 80001075 | 80001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |