HR BLOG
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HR BOOK REVIEW - Номын тойм
- 2021 / 01 / 03
HR BOOK REVIEW 19: Доуглас Валкер, Стевин Соркин нарын "А-ха! Гүйцэтгэл" /Хүсэл эрмэлзэлтэй ажиллах хүч бий болгох ба удирдах нь/ номын тухайд

HR BOOK REVIEW 19: Douglas Walker and Stephen Sorkin - A-ha! PERFORMANCE

Зохиогч: Доуглас Валкер, Стевин Соркин "А-хаГүйцэтгэл" /Хүсэл эрмэлзэлтэй ажиллах хүч бий болгох ба удирдах ньномын товч агуулга

Эрхэлдэг ажилдаа сайн маш олон хүмүүс байдаг боловч менежер/удирдагч болон албан тушаал ахих үед тэдэнд үндсэн арга ухаан байдаггүй. Хүсэл эрмэлзэлтэй ажиллах хүч бий болгон удирдахад тухайн менежерийн мэргэшсэн салбарынх нь ур чадвар, мэдлэг ойлголтоос хамаагүй өөр ур чадвар, мэдлэг ойлголт шаардагддаг. 

Чадварлаг ажилтныг авч үлдэх болон гүйцэтгэлийг сайжруулахад ажилтнуудын хувийн сонирхолыг ихэд анхаарч байх нь чухал. Энэхүү ном нь “лууван” болон “саваа мод”-ны өөр нэг хүчирхэг урам өгөгч хувилбар юм. Байнга өөрчлөгдөж байдаг орчинд илүү дээр эсвэл хүсэн хүлээж байсан үр дүндээ хүрэхийн тулд хүсэл эрмэлзэлтэй, үүрэг оролцоотой ажиллах хүч шаардлагатай. Өөрөөр хэлбэл багийн гишүүд дахин илүү ихийг хийхийг хүсэхэд “саваа”-наас айсандаа эсвэл “лууван”-г авахын тулд бус сайхан санагддаг учраас тэр илүү алхамыг хийдэг ажиллах хүч хэрэгтэй. Шинэ үеийн ажиллах хүч ч өөрсдөө ийм аргаар удирдуулах хүсэлтэй болсон. 

Хүмүүсийг зөв зүйлийг тохирсон хугацаанд нь зөв хандлагтайгаар гүйцэтгүүлэх нь бизнесийн амжилтын хамгийн бол хэцүү, хамгийн том бэрхшээл болдог. Үнэндээ бид өөрсдөө ч зөв зүйлийг тохирсон хугацаанд нь эерэг хандлагатайгаар гүйцэтгэхэд хэцүү байдаг шүү дэ. Зөв зүйлийг хийхийн тулд тохиромжтой урам зориг хэрэгтэй билээ.

Хувьсгал хийж чадсан энэхүү ном нь хүсэл эрмэлзэлтэй ажиллах хүчийг бий болгох болон удирдахад  шаардлагатай мэдээлэл, ойлголтыг танд өгөх болно. Гүйцэтгэлээ сайжруулах, шилдэг гүйцэтгэлтэй ажилтнууддаа урам өгөх, авч үлдэх эсвэл ажлын байрны уур амьсгал орчинг сайжруулахын аль нь ч бай "А-ха! Гүйцэтгэл” юуг, яаж хийх талаар нарийвчлан хэлж өгнө. Ямарч салбарын менежерүүд болон удирдагчдад "А-ха! Гүйцэтгэл” бол хэзээ ч хуучрахгүй арга ухаан бөгөөд хүчирхэг философийн ерөнхий загвар юм. Түүнчлэн таны бизнесийн болон хувийн бүхий л харилцааг сайжруулахад туслах болно.

 /Жич: Энэхүү ном Монгол хэл дээр орчуулагдаж хэвлэгдээгүй болхыг анхаарна уу/ Бусад НОМЫН ТОЙМ-ыг эндээс уншиж танилцана уу?

 

 

HR BOOK REVIEW 19: Доуглас Валкер, Стевин Соркин нарын "А-ха! Гүйцэтгэл" /Хүсэл эрмэлзэлтэй ажиллах хүч бий болгох ба удирдах нь/ номын тухайд
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 09 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
- 2022 / 07 / 28
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
- 2022 / 07 / 23
-2022 / 06 / 04
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
-2022 / 05 / 18
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
-2022 / 05 / 08
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
HR Фото