Гишүүнчлэл
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
20.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
10.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
10.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
10.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
10.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
40.00%
Гишүүдийн булан
- 2021 / 01 / 08
ХООЛ ХҮНСЭЭР ХАНГАХ НЬ УРАМШУУЛЛЫН НЭГ ХЭЛБЭР

Та ажилтнуудаа сайн хооллох нь шинээр сайн ажилтан олох болон сайн ажилтнаа тогтоон барихад тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг болохыг мэдэх үү? Хоолон дээр суурилсан урамшуулал олгох явдал улам ихсэж байна. Учир нь байгууллагууд хоол, зууш ажилтнууддаа өгөх нь тэдэнд өөрийг нь үнэлдэг, санаа тавидаг гэсэн мэдрэмж төрүүлдэг болохыг ойлгож эхлэж байна. 

АНУ-н Seamless Corporate Accounts ба Grubhub –ын хийсэн нэгэн судалгаагаар, судалгаанд оролцогчдын 57% нь оройн цагаар эсвэл амралтын өдрөөр ажилтнуудад хоол авч өгч урамшуулахад тэд их баярладаг ажээ. Дээр нь бүтэн цагийн ажил хийдэг Америкчуудыг судлахад тал хувь нь хамт ажилладаг хүмүүстэйгээ хоолоо хуваалцах нь илүү сайн ажлын харилцаа бий бологодог гэжээ. 

Мөн энэ судалгаа нь хоол, хүнс нь ажилтны үнэнч байдалд шууд нөлөөлдөг болохыг харуулсан байна. Жишээ нь 10 хүний 4 нь хэрэв ажил олгогчид хоол өгөх юм бол өөр байгууллагыг сонирхох сонирхол нь буурна гэжээ. Гэхдээ судалгаанд оролцогчдын 9 хувь л дарга нь энэ төрлийн урамшуулал олгодог гэсэн бөгөөд судалгааны тайлангаас харахад байгууллагууд авъяастай ажилтнуудыг татах, тогтоон барихад нөлөөлөх энгийн боловч үр дүнтэй энэ урамшууллыг хэрэглэх хэрэгтэй сануулж байна.

Эх сурвалж: МХНИ-н #HumanCapital Удирдагчийн сэтгүүл 

ХООЛ ХҮНСЭЭР ХАНГАХ НЬ УРАМШУУЛЛЫН НЭГ ХЭЛБЭР
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 06 / 01
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #474BC элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-II) түвшний сертификат олгосугай.
MHRI Level-III | Ахисан шатны мэргэшүүлэх хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн #A053 элсэлтийн (2026/05/12-25 (Танхимын анги) төгсөгчдөд Advanced Level сертификат олгосугай.
- 2026 / 06 / 01
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #473C (21 хоног - Танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-II) түвшний сертификат олгосугай.
- 2026 / 05 / 20
-2026 / 06 / 01
MHRI Level-III | Ахисан шатны мэргэшүүлэх хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн #A052 элсэлтийн (2026/04/07-04/18 (Танхимын анги) төгсөгчдөд Advanced Level сертификат олгосугай.
-2026 / 05 / 20
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #472ABC (21 хоног - Танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-II) түвшний сертификат олгосугай.
-2026 / 05 / 20
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #B471A (21 хоног - Танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-II) түвшний сертификат олгосугай.
HR Фото