Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.94%
Гишүүдийн булан
- 2021 / 01 / 12
Жендэрийн эрх тэгш байдал бол орой булаацалдах тэмцээн биш
Жендэрийн эрх тэгш байдалд ахиц гаргахад эрэгтэйчүүдийн оролцоо чухал. Гэвч хожил зөвхөн нэг талд үйлчилдэг гэх буруу ойлголтоос болж эрэгтэйчүүд эл асуудлаас хойш суух нь элбэг. Жендэрийн эрх тэгш байдал гэхээр юун түрүүнд эмэгтэйчүүдтэй олзоо хуваах нь, аливаа эх үүсвэрээ золих хэрэг гарах нь гэсэн бодол төрдөг нь нууц биш.
  
Эрэгтэйчүүд жендэрийн эрх тэгш байдлын тухай хэлэлцэх дуртай байдаггүй. Эмэгтэйчүүдэд тулгарч буй бүх асуудлын учиг нь эрэгтэйчүүд гэж харагддаг хөдөлгөөнд оролцохыг угаас яагаад хүснэ гэж? Тэдний мэргэжлийн байр суурь, нэр сүрийн төлөөсөнд ирэх аюултай тоглоомоор тоглохыг хэн хүснэ гэж?

Хэрэв жендэрийн эрх тэгш байдлын төлөө урагштай тэмцье гэвэл гарцаагүй эрэгтэйчүүдийн оролцоо шаардлагатай. Бидний хийсэн судалгаанд үндэслэвэл тэднийг ялгаатай, тэгш байдал болон оролцоо (Diversity, Equity and Inclusion буюу DEI)-ны санаачилгад уриалан дуудъя гэвэл нэн түрүүнд жендэр бол уулын орой булаацалдах тэмцээн биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
Ийм бодолтой хүмүүсийн хувьд хорвоо ертөнц хоёр туйлтай, нэг бол би ялж чи ялагдана, нэг бол чи ялж, би тэмцээнийг орхино. Хэн, хэнд нь ашигтай талыг хэзээ ч олж хардаггүй. Ухамсаргүй энэ үзэл бодлын үр жимс нь ялгаварлал, талцал бөгөөд эрх тэгш байдлын талаарх маргааны эхлэл ингэж л тавигддаг билээ.

Орой булаацалдах сэтгэхүйн жишээ энгийн нэгэн мэтгэлцээнээс эхлээд хурлын ширээ гээд бидний эргэн тойронд түгээмэл оршдог. Эмэгтэй хүнтэй нэг тэрэгний хоёр дугуй болж ажиллах боломжгүй, эмэгтэйчүүдийн эрхийг тэгш байлгая гэвэл “зайгаа тавьж өгөх” шаардлагатай гэх мэт ташаа ойлголтыг орой булаацалдах сэтгэхүй өрдөж өгдөг байна.
Олон улсын нийт албан байгууллагын 82 хувийг толгойлдог эрчүүдийн оролцоо үгүй бол DEI санаачилга бүтэлгүйтэх болно. Хэдийнэ бүтэлгүйтээд эхэлчихсэн гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, эдийн засаг дахь жендэрийн ялгаатай байдлыг үгүй хийхэд шаардлагатай хугацаа сүүлийн нэгхэн жилийн дотор даруй 55 жилээр уртаслаа. Дорвитой алхам хийхгүй л бол энэ тэмцэл ахиад 257 жил үргэлжлэх магадлалтай байна. Цар тахлын үеэр эмэгтэйчүүдийн дундах ажилгүйдэл ихсэж, жендэрийн туйлт байдал улам л лавширч буй.

Жендэрийн тэгш байдлыг хангах нь байгууллагын ашиг орлогод бодит үр нөлөө авчирдаг. Үүгээр ч зогсохгүй бүтээмж, шинэ санал санаачилга гаргах, олон төрлийн авьяас, чадвартай мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой. Ажлын байран дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангуулах зорилготой Pipeline байгууллага 29 орны 4,161 компанийг хамруулсан өргөн цар хүрээтэй судалгаа хийжээ. Ингэхэд, бизнесүүд жендэрийн тэгш байдлыг 10 хувиар ихэсгэх бүрт ашиг орлого нь 1-2 хувиар өсөж байжээ.

Ажлын байран дахь жендэрийн харьцааг тэнцвэржүүлэхийн тулд хэдэн зуун жил хүлээх боломж бидэнд байхгүй, ялангуяа эдийн засгийн сэргэлтэд хүн бүрийн оролцоо шаардлагатай байгаа энэ үед. Ийнхүү ажлын талбарт орой булаацалдах сэтгэхүйгээс ангижирч, тэгш байдлын үзүүлэлтийг нэмэгдүүлэн ашиг орлого олох 6 алхмыг танилцуулъя.

1. Жендэрийн эрх тэгш байдлыг эдийн засгийн өгөөж гэж бод. Дээр дурдсанчлан жендэрийн тэнцвэртэй бизнес илүү амжилттай, ашиг орлоготой, шинэ шинэлэг санал санаачилга гаргадгийг олон судалгаа харуулсан. Иймд компанийн ашиг орлого хүн бүрт хүртээмжтэй гэдгийг эрэгтэй удирдагчдад ойлгуулаарай.

2. Ажилтны гүйцэтгэлийн үнэлгээнд DEI хэмжүүрийг уяж өгөх замаар өөрчлөлт авчрахыг удирдлагуудад хариуцуулах. Бизнесүүд зорилгодоо хүрэх үйл явцаа хэмжихийн тулд тоо баримтад суурилан шийдвэр гаргадаг. Иймээс DEI стандарт хэмжүүрийг дотооддоо хэрэгжүүлэх нь жендэрийн ялгаатай байдлыг халахад эерэг нөлөө үзүүлнэ. DEI хэмжүүр байгууллагын шат дараалал бүр дэх асуудлыг гаргаж ирж хэмждэгээрээ онцлог.

3. Жендэрийн талаарх мэдлэг ойлголт, бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх ур чадвараа хөгжүүлэх боломж олго. Ажил мэргэжлийн хувьд өсөж хөгжихөд эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал, сорилтуудыг эрэгтэйчүүдэд хэлж ойлгуулах нь бусдыг ойлгох, хүлээн зөвшөөрөх хандлагыг нэмэгдүүлж, жендэрийн тэгш бус байдалд хандах хандлагыг өөрчлөх үр дүнтэй арга юм. LeanIn хөдөлгөөний “Ялгаварлан гадуурхалттай тэмцэх 50 арга” болон Пенсильван мужийн их сургуулийн “Жендэрийн эрх тэгш байдлын сорилт” гэх мэт сургалт нь ажилтнууд болон удирдах түвшний менежерүүдийн дунд энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх, цаашлаад эерэг өөрчлөлт хийх гайхалтай арга билээ. 

4. Нийгмийн хэвшмэл ойлголтыг илчил. Судалгаа харвал эрэгтэйчүүд бусад эрэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлах үзлийг хүлээн зөвшөөрөх нь элбэг гэж үздэг байна. Гэвч бодит байдалд дийлэнх эрчүүд энэ үзлээ ил гаргаад байдаггүй. Энэхүү ташаа ойлголтоос болж эрчүүд хүйсээр ялгаварлах болон орой булаацалдах үзлээ бэхжүүлж байдаг. Харин сайн мэдээ гэвэл нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог. Удирдан манлайлагчдыг энэ төрлийн мэдлэг мэдээллээр хангах нь эерэг өөрчлөлтийн эхлэл болж чадна.

5. Хүйс хоорондын мэргэжлийн харилцаа үүсгэ. Суралцах, өөрийгөө таньж мэдэх, хувь хүний өсөлт хөгжилт, хамтын ажиллагааг чухалчилсан хүн хоорондын мэргэжлийн харилцаа нь хэвшмэл, өрөөсгөл ойлголт, орой булаацалдах сэтгэлгээг үгүй хийдэг. Ялангуяа менторын харилцаа нь эерэг харилцааны бат бэх гүүр болж чаддаг. Бид бусадтай цаг өнгөрөөх тусам тэднийг ойлгож, таньж мэдэн, нийгмийн хаалтыг нураадаг шүү дээ.

6. Бизнесийн үр дүн, эрхэм зорилгод анхаарал, оролцоог төвлөрүүл. Цөөнхийг ялгаварлахгүйн тулд хийж болохгүй зүйлсэд анхаарахаас илүүтэй хамт олны нийтлэг шинж чанарыг харуулсан зүйлийг хамт хийхэд анхаарах. Дараа нь бизнесийн үр дүнг сайжруулах зан байдал, хандлага болон үнэт зүйлд анхаарлаа төвлөрүүл. Жишээлбэл, танай байгууллагын хувьд найдвартай байдал ач холбогдолтой бол сурсан мэдсэн мэдлэг мэдээллээ нээлттэй, ил тод хуваалцах соёл үүсгэж болно. Хэрэв шинэ шинэлэг санал санаачилга чухал бол алдаа гаргах, олон янзын гишүүдээс бүрдсэн багт ажиллах боломжтой ажлын орчинг бүрдүүл. 

Хүйсээр ялгаварлан гадуурхах, орой булаацалдах сэтгэхүй тэргүүтэй жендэрийн эрх тэгш байдлын хаалтыг нураахыг хүсвэл байгууллагын соёл, хандлагыг бодитоор өөрчлөх шаардлагатай. Хэрэв танай байгууллага дээрх зөвлөгөөг дагаж, хэрэгжүүлж чадвал зангидсан гар шиг баг, хамт олон бүрдүүлж, нэгэн зорилгын төлөө урагшилж чадна.

Нийтлэлийн эх сурвалж: https://hbr.org/2020/12/gender-equity-is-not-zero-sum 

Жендэрийн эрх тэгш байдал бол орой булаацалдах тэмцээн биш
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/23-10/11) #B434 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/16-10/04) #B433 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 09 / 28
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #432 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/09/09-09/27) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/21_240927
HR Фото