HR BLOG
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HR BOOK REVIEW - Номын тойм
- 2021 / 01 / 15
HR BOOK REVIEW 22: Жосеф А Мишелл "СТАРБАКСЫН АРГААР УДИРДАХ НЬ" НОМЫН ТУХАЙД

HR BOOK REVIEW 22: Joseph A.Michelli   LEADING THE STARBUCKS WAY /5 Principles for Connecting with Your Customers, Your Products and Your People/

Зохиолч: Жосеф А Мишелл "СТАРБАКСЫН АРГААР УДИРДАХ НЬ" /Үйлчлүүлэгчид, бүтээгдэхүүн, хүмүүстэйгээ холбогдох 5 зарчим/ - номын товч агуулга

Старбакс бол дэлхийн хамгийн алдартай брэнд гэдэг нь эргэлзээгүй ч ийм амжилтанд хүрэхийн тулд хүчтэй удирдлага хэрэгтэй. Жосеф А Мишеллийн бичсэн энэ ном Старбаксын удирдлагын стратегийг судалж, жижигхэн сүлжээ кафег хэрхэн өнөөдрийн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн амжилтанд хүргэснийг нь харуулах болно.

Мишелл Старбаксын амжилтыг бусад компаниудын удирдагчид ашиглаж болох 5 зарчим болгон хуваасан байна. Энэ нь:

  • Мөн чанарыг хадгалах, дээш өргөх
  • Хайрлаж бас хайрлуулах
  • Нийтлэг зүйл олж авах
  • Харилцааг эрхэмлэх
  • Өөрийн өв залгамжлалыг хадгалах гэсэн зарчмууд юм.

Энэ ном 5 зарчим дээр тулгуурласан тул мөн л таван бүлэгт хуваагдах ба бүлэг тус бүр “Старбакс хэрхэн удирдлагын загвар гаргаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ онцгой сайн байж, бодит үйлчилгээ бий болгож, хувьцаа эзэмшигчдийн үнэт зүйлсийг байгууллага даяараа үнэлдэг, эрхэмлэдэг байх нийтийн ухамсарыг халдвар мэт тараах вэ?” гэсэн чухал асуултанд хариулт өгөх дэд хэсгүүдээс мөн бүрдэнэ. Мишелл компанийн ерөнхийлөгч, захирал, гүйцэтгэх захирал Ховард Шүлцийн удирдлагын хувийн хэв маягыг судалж, тэр тус байгууллагыг хэрхэн дэлхийн хэмжээний байгууллага бологосон тухай өгүүлсэн байна. Энэ ном нь өөрийн түүхэн дэх хүнд үеийг даван гарахад нь дээрх таван зарчим хэрхэн тус болж, компанийг хөгжүүлж, дэлхий даяар өргөжихөд нөлөөлсөн талаар онцлох болно. 



/Жич: Энэхүү ном Монгол хэл дээр орчуулагдаж хэвлэгдээгүй болхыг анхаарна уу/ Бусад НОМЫН ТОЙМ-ыг эндээс уншиж танилцана уу? #HRBookReview #MHRI #HRMongolia #МХНИ

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 09 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
- 2022 / 07 / 28
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
- 2022 / 07 / 23
-2022 / 06 / 04
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
-2022 / 05 / 18
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
-2022 / 05 / 08
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
HR Фото