HR BOOK REVIEW 24: Монголын Хүний Нөөцийн Институтээс: хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
Sylvia Vonhauser Smit, Karen Cariss TALENTED SOUTHEAST ASIA
Зохиогч: сивиа вонхаусер смит, kарен kарисс авьяаслаг зүүн өмнөд ази - номын товч агуулга
Зүүн өмнөд азийн манлайлагч, удирдагчдад тохиолдож болох боломжууд болон саад бэрхшээлийн талаар бичсэн ном ховор. Тиймээс уншигч танд бүс нутгийн шилдаг менежментийн дадад туршлагын талаар өгуулсан цорын ганц номыг танилцуулж байна.
Энэхүү номонд бүс нутгийн 50 гаруй байгууллагад 100 гаруй ярилцлага хийсний үндсэн дээр ажил олгогчид болон хүний нөөцийн удирдлагуудад тохиолддог хүндрэлүүд болон асуудлын талаар өгүүлж, мөн зүүн өмнөд азийн ажилтнуудтай нягт харилцаа бий бологохын тулд юу хийх хэрэгтэй талаар бичсэн байна.
Бизнесийн өвөрмөц хэв шинжтэй зүүн өмнөд азийн бүс нутагт зах зээл нь өөр өөрийн гэсэн онцлогтой ажилладаг бөгөөд авьяаслаг ажилтнуудтайгаа хэрхэн нягт харилцаа үүсгэж, тэднийг яаж сэдэлжүүлж, удирддаг талаар bhp billiton, bosh, deloitte, ge болон үндэстэн дамнасан бусад компаниуд дэлгэрэнгүй дурдсан байна.
Энэхүү номыг унших явцдаа та зүүн өмнөд азид соёл болон түүний үнэт зүйлсийг хүндлэх зэрэг хэд хэдэн ерөнхий хандлага сэдэв байдаг болохыг илт мэдрэх болно. Мөн зүүн өмнөд азийн дижитал үндэстнүүд уламжлалт арга барилаасаа татгалзаж буйг анзаарч ойглох нь чухал.
Мөн уг номоос компани бүрийн авьяас билгийн удирдлагын өвөрмөц стратегитай танилцахад тун сонирхолтой байх болно. Ялангуяа та өөрийн гэсэн стратеги бий болгохыг хүсэж байгаа бол энэ номноо суралцах үйл олон байх болно.
/Жич: Энэхүү ном Монгол хэл дээр орчуулагдаж хэвлэгдээгүй болхыг анхаарна уу/ Бусад НОМЫН ТОЙМ-ыг эндээс уншиж танилцана уу? #HRBookReview #MHRI #HRMongolia #МХНИ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |