Залуу ажилтнууд дэвшин ажилахын тулд худал ярихад бэлэн бөгөөд товч намтраа худал бөглөж байгаа нь ажлын байрны ёс зүй үлэмж хэмжээнд унаж буйг харуулж байна.
“Манлайлал болон Удирдлагын институт”-ын мэдээллээр Их Британийн менежерүүдийн 72% нь ажилтнууд өөрсдийн алдаагаа нуухын тулд худал хэлж, мөн тооны хүмүүс хамтран ажиллагсдаа ажлаа аргацаасан байдлаар хийж, шаардлага хангахгүй гүйцэтгэж байна гэж мэдүүлдэг аж.
Судалгаанд оролцсон 1,600 менежерүүдийн 68% нь хүмүүс багийнхаа гишүүдийг араар нь муулж байхыг харсан гэсэн байна.Ажлын байрны хамгийн ёс зүйгүй 10 зан авир1. Амарчлах – 72%2. Алдаагаа нуухын тулд худал хэлэх – 72%3. Хамтран ажиллагсдаа муулах – 68%4. Хариуцлагаа бусдад тохох – 67%5. Залхуурах – 64%6. Бусад хүмүүсийн алдааг нуухын тулд худал хэлэх – 63%7. Бусад хүмүүсийн гүйцэтгэсэн ажлын төлөө сайшаал магтаал хүртэх - 57%8. Өвчтэй гэж худал хэлэн чөлөө авах – 56%9. Ур чадвар, туршлагынхаа талаар худал хэлэх – 54%10. Ажлаасаа хямд үнэтэй зүйлсийг авах – 52 %Гэхдээ бүх бурууг ажилтнуудад тохож болохгүй зарим тохиолдолд дарга нар санаатайгаар болон санамсаргүйгээр ажлын байранд ёс зүйгээ байдал бий болоход нөлөөлж байдаг.Байгууллагууд ажлын байрны ёс зүйн соёлыг бүрдүүлэхийг улам хүсэх болсон нь ажлын байранд юуг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүй талаар тодорхой заавар гаргах шаардлагыг бий болгож байгаа юм.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |