Шилдэг удирдагчдад түгээмэл байдаг зан чанар ба төлөвшлийг танилцуулж байна.
1. Зоримог бөгөөд шийдэмгий зан нь өөрөө өөрийгөө ба амьдралаа зориулсан ажил хэргээ мэдсэн мэдлэгт тулгуурладаг. Хулчгар, итгэдэггvй удирдагчийн удирдлагад ажиллах нэг ч гvйцэтгэгч хvнийг олохгvй байх . Ухаалаг гvйцэтгэгч хvн тийм удирдагчийг удаан тэсвэрлэхгvй.
2. Өөрийгөө хянах. Өөрийгөө хянадаггvй хvн бусдыг ч хянаж чадахгvй. Өөрийгөө хянах нь ухааныхаа хэрээр удирдагчийг дууриахыг эрмэлздэг гvйцэтгэгчдийн хувьд сайхан жишээ болдог.
3. Шударга ёсыг соргог мэдрэх. Удирдагч хvн ийм мэдрэмж муутай бол захирагдагсдын хvндэтгэл хvлээхгvй бөгөөд захирах ёс суртахууны эрхээ алддаг.
4. Шийдвэр нарийн тодорхой байх. Шийдвэр гарахдаа гуйвж дайвдаг хvн өөртөө итгэдэггvйг харуулдаг, улмаар амжилттай удирдаж чаддаггvй.
5. Төлөвлөгөө тодорхой байх. Амжилттай ажиллаж буй удирдагч ажлаа төлөвлөж, төлөвлөгөөнийхөө дагуу ажилладаг. Тодорхой бөгөөд практик дээр биелэх төлөвлөгөөгvй ажилладаг удирдагч дарвуул, жолоогvй далбаат онгоц шиг урсгал даган хөвдөг. Эрт орой алин боловч нэгэн цагт хад мөргөдөг.
6. "Илvv цаг" ажиллаж дадах. Удирдагч өөртөө сайн дураараа оногдуулсан vvрэг бол захирагдагсдаасаа шаарддагаас илvv их ажиллахад бэлэн байх явдал мөн.
7. Бие хvний нvдэнд дулаахан харагдах байдал. Хааш яаш, салан задгай байвал та хэзээ ч амжилтад хvрэхгvй. Удирдагч байх нь өөрийгөө хvндэтгэхийг шаарддаг. Өөрийгөө болон нэр төрөө боддоггvй удирдагчийг гvйцэтгэх ажилтнууд хvндэтгэхээ больдог.
8. Өрөвдөх ба ойлгох. Сайн удирдагч захирагдагсдын төлөө сэтгэл зовж, тэдэнтэй хэзээ ямагт зөвшилд хvрч чаддаг, тvvнээс гадна тэдэнд тулгарсан асуудлыг ойлгодог байх ёстой.
9. Ажил төрлөө ба нөхцөл байдлыг сайтар мэдэх. Удирдагч хvн ажил хэргээ таван хуруу шигээ мэдэж байдаг.
10. Бvх хариуцлагыг өөртөө авахад бэлэн байх. Амжилттай ажиллаж буй удирдагч хvн захирагдагсдынхаа гаргасан алдаа, эндлийн хариуцлагыг өөртөө хvлээхэд бэлэн байх ёстой. Хариуцлагыг бусдад тохох, булзахыг оролдогч хvн гол төлөв өндөр албан тушаалд удаан тогтож чаддаггvй. Захирагдагсдынх нь дотроос хэн нэг нь алдаа гаргаж мэдлэггvйгээ харуулбал удирдагч хvн энэ бол тvvний алдаа, тvvний хувийн мэдлэггvй байдал мөн гэж vзэх ёстой.
11. Хамтран ажиллах. Удирдагч хvн хамтын чармайлтын зарчмыг ойлгож хэрэглэх, захирагдагсдад хамтран ажиллах чадвартай болгон хvмvvжvvлэх ёстой. Удирдан жолоодохын тул эрч хvч хэрэгтэй, тvvнийг хамтын ажиллагаа өгдөг.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |