HR BOOK REVIEW 30: Монголын хүний нөөцийн институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
Зохиолч: Жон Нг /John Ng/-н SMILING TIGER, HIDDEN DRAGON буюу ИНЭЭМСЭГЛЭЖ БУЙ БАР БА НУУГДСАН ЛУУ номын товч агуулга
Ажлын байран дээр хүмүүс хоорондын харилцааны тэмцэл маргаан олон байдаг. Ялангуяа төгссөн нь сургууль, төрсөн нутгаар бүлгэрхэх үзэл, төлөвшил, хандлага бий. Энэ нь манай улсын хувьд бүр ч их. Харин "Инээмсэглэж буй бар ба нуугдсан луу" ном нь ажил болон гэр бүл дэхь маргаан, удирдлагын тэмцэл зөрчил зэрэгт шинэ хандлага, шинэ хэтийн төлвийг авчирахаар бүтээл болжээ.
Орчин цагийн бизнес ертөнцөд барууны хүчтэй соёл нэвтэрсэн энэ үед энэ ном нь удирдлагын эрх мэдлийн төлөөх тэмцэлдээний талаарх соёлын эмзэг сэдвийг хөндөжээ.
"Дим сум удирдагч ба гэр бүл дэх Дим сум" хэмээх номыг бичсэн зохиолч доктор Жон Нг нь хэрхэн тэмцэл зөрчилдөөн даруй төлөв, сул дорой мэт байж түүнээс өсөн хөгжиж суралцаж болох талаар өөрийн туршлагаасаа хуваалцажээ. Тэрээр хэрхэн өөрийгөө болон бусдыг мөн бусадтай харилцах харилцааг үгүй хийхээс хол байх арга замуудыг судалсан бөгөөд тэмцэлдээний үр дүнд хэрхэн ялах ашигтайгаар түлхүүрийг зааж өгч байна.
/Жич: Энэхүү ном Монгол хэл дээр орчуулагдаж хэвлэгдээгүй болхыг анхаарна уу/
Бусад НОМЫН ТОЙМ-ыг эндээс уншиж танилцана уу? #HRBookReview #MHRI #HRMongolia #МХНИ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |