HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
HRM - Манлайлал
- 2022 / 04 / 06
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРИЙН ЗАЙЛС ХИЙХ ЁСТОЙ 9 АЛДАА

Чадварлаг хүн хүчний хомсдолтой нүүр тулж буй ихэнхи салбарын хувьд, сайн ажилтнууд илүү өндөр боломж, цалин хангамж амалсан байгууллага руу явж, тэднийг орхиж байгаа тухай хүний нөөцийн мэргэжилтнүүд гомдоллох нь их байдаг. Гэвч, ихэнх хүний нөөц хариуцсан захирлууд яагаад чадварлаг ажилчид ажлаа орхидог шалтгаануудыг хайж олох тал дээр төдийлөн сэтгэл гаргаж, цаг хугацаа зарцуулдаггүй байна. 


Асуудлын гол шалтгаан нь сайн ажилтнууд Удирдах чадвар муутай" арга зүйч нараас болж ихэнхи тохиолдолд ажлаа орхиход хүрдэг байна. Сайн менежерүүд гэж ажилтнуудаа сонсож чаддаг бөгөөд тэднийг ойлгоход цаг зарцуулж чаддаг хүмүүсийг хэлнэ гэж мэргэжилтнүүд үздэг.

Сайн удирдах чадварт, ихэнхи тохиолдолд шаргуу оролдлого, биеэ хянах чадвар болон ажилтнуудтайгаа дотно нөхөрсөг харилцаатай байх, хувийн ур чадвар зэрэг нь хүчтэй нөлөөлдөг байна. Өндөр EQ-тэй (emotional quotient) менежерууд багаар ажиллах, өөрчлөлтөнд дасан зохицох болон уян хатан байх тал дээр давуу байдаг.


Yр дун нь? Тэд байгууллагадаа сайн ур чадварыг авч үлддэг. Talent Smart-ын үүсгэн байгуулагч Dr Terry Bradberry -ын зөвлөснөөр, чадвартай ажилтнуудыг авч улдэхийн тулд хүний нөөцийн сайн менежерүүдийн зайлсхийх, анхаарах хэрэгтэй 9 алдааг сануулж байна.


1.    АЖИЛТНУУДАА ХЭТ АЧААЛАЛТАЙ АЖИЛУУЛДАГ МЕНЕЖЕРҮҮД

Зарим менежерүүд үе үе энэ урхинд ордог. Сайн ажилтнуудыг хэт ачаалалтай ажилуулахаас илүү тэдний урам зоригыг унтраадаг зүйл гэж үгүй. Ур чадвартай ажилчид хунд ажлын ачаалалыг даахад бэлэн байдаг хэдий ч, ажлын уйл явц нь тэднийг давчдуулах юм бол тэд үлдэхгүй. Цалингийн нэмэгдэл, тушаал дэвшүүлэлт, албан тушаалд дахин томилолт зэрэг нь ажлын ачаалалыг нэмэгдүүлэхэд хүлээн зөвшөөрөгдсөн арга замууд бегеед бусад тохиолдолд, сайн ажилчид тэднийг илуу сайн урамшуулж чадах боломжуудыг хайж эхэлдэг.

 

2.    ХУВЬ НЭМРИЙГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ, САЙН АЖИЛЛАСНЫГ УРАМШУУЛЖ ЧАДДАГГҮЙ МЕНЕЖЕРҮҮД

 

Шилдэг гүйцэтгэгчид угийн сэдэлтэй, тэмүүлэлтэй байдаг бөгөөд өөрсдийнх нь хүчин чармайлтыг менежерүүд нь олж хараасай гэж хүсдэг. Менежерүүд ажилтнуудтайгаа, юу тэднийг аз жаргалтай болгодгыг мэдэж авахын тулд холбоо харилцаатай байх шаардлагатай ба ажлаа сайн гүйцэтгэсэн тохиолдолд нь урамшуулж байх хэрэгтэй.

 

3.    АЖИЛТНУУДДАА ТӨЛӨӨ САНАА ТАВЬДАГГҮЙ МЕНЕЖЕР

 

Ажлаа орхих болсон олон тооны хүмүүс. Ихэнх тохиолдолд дарга нартайгаа харилцаа муутай байснаасаа үүдэн ажлаасаа гарсан байдаг. Ухаалаг байгууллагууд менежерүүдээ мэргэжлийн байх болоод хүнлэг байхын хооронд тэнцвэртэй байлгах тал дээр их анхаардаг. Эдгээр удирдагч нар нь ажилтныхаа амжилтыг тэмдэглэж, хэцүү хунд цаг үе тулгарсан нэгнийгээ таних чадвартай байдаг. Зохих ёсоор ажилчиддаа санаа тавьж, тусламж узүүлэх чадамжгуй удирдлагуудын эргэлтийн түвшин ямагт өндөр байдаг.

 

4.     ҮҮРЭГ ДААЛГАВРАА ЭРХЭМЛЭДЭГГҮЙ МЕНЕЖЕРҮҮД

 

Үүрэг даалгавраа биелүүлсэн менежерүүд ажилтнуудынхаа нудэнд итгэл даахуйц, хүндтэй харагдана. Хэрвээ удирдлагууд үүргээ биелүүлэхгүй бол бусад нь ч гэсэн яагаад биелүүлэх хэрэгтэй гэж?

 

5.    БУРУУ ХҮМҮҮСИЙГ АЖИЛД АВЧ, ДЭМЖДЭГ МЕНЕЖЕРҮҮД

 

Сайн тэгээд бас хичээнгүй ажилтнууд өөрсдтэйгөө үзэл бодол нэгтэй мэргэжилтнүүдтэй хамт ажиллахыг хүсдэг. Буруу хүмүүсийг ажилд авч, тушаал дэвшүүлэх бол байж боломгуй явдал. Сайн ажилчид тушаал дэвшиж боломжоо бусдад алдаад байвал, ажлаа орхих нь гайхаад байхаар зуйл биш.

 

6.    АЖИЛТНУУДАА ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛЭЭ ДАГАХЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ МЕНЕЖЕРҮҮД

 

Чадварлаг ажилчид хүсэл тэмүүлэлээр дүүрэн байдаг. Энэ нь ажлын бүтээмж болоод сэтгэл ханамжыг нэмэгдүүлэх үр дүнтэй учраас амжилттай менежерууд ажилчиддаа өөрсдийн хүсэл тэмүүллийг дагах нээлттэй боломжыг олгож байх хэрэгтэй.

 

7.    АЖИЛТНУУДЫНХАА УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЧАДАМЖГҮЙ МЕНЕЖЕРҮҮД

 

Сайн менежерүүд удирдан зохион байгуулдаг. Тэд анхаарлаа хандуулж чаддаг бөгөөд цаг ямагт сонсож, эргэх холбоо үзүүлж байдаг. Ур чадвар бүхий ажилчид харин дадалаа нэмэгдүүлэх, улам сайжруулах үүднээс эргэх холбоо, санал бодол хүсч байдаг. Өөрийн хамгийн шилдэг хүмүүсээ уйтгартай, хэнэггүй байдалд хүргэхгүй байлгах нь амжилттай менежерийн үүрэг билээ.

 

8.    БҮТЭЭЛЧ ХАНДЛАГЫГ АНХААРДАГГҮЙ МЕНЕЖЕРҮҮД

 

Хамгийн шилдэг ур чадвартай ажилчид хүрсэн хандсан бүхнээ ямагт сайжруулж байхыг эрмэлздэг. Тэдний өөрчлөн сайжруулах хүчин чадлыг мохоож хэрхэвч болохгүй.

 

9.    АЖИЛТНУУДАА ОЮУНЛАГААР УРИАЛАН ДУУДАЖ ЧАДДАГГҮЙ МЕНЕЖЕРҮҮД

 

Шилдэг удирдагчид ажилтнуудаа уриалан дуудаж, илүү өндөр босго тавьж, тэднийг амжилтанд хүрэхэд нь тусалдаг. Өндөр ур чадвартай, оюунлаг хүмүүс өөрт хэт амархан эсвэл уйтгартай үүрэг гүйцэтгэж байгаагаа олж харахад хүрвэл, мөн л илүү оюуны чадавхийг нь сорьсон ажил хийхийг илүүд үзнэ.

 

Эцсийн дүгнэлт: Аливаа хунд, амжилттай менежер болоход нь, хоёр бүрэлдэхүүн хэсгийн хамтатгал хэрэгтэй. Ёс зүйн байдал (шударга зан) ба "мэргэшил. Шударга байдал нь манлайлалын магадгүй хамгийн их үнэлэгдсэн ба хүндлэгдсэн чанар бөгөөд амжилтанд хүрэх менежерийн олж авах шаардагатай удирдан зохион байгуулах чухал ур чадваруудын нэг юм. Юу хийх гэж байгаа тухайгаа ярьж хэлэлцэж, эргээд ярьсан зүйлээ ажил хэрэг болгож чаддаг байвал, урт удаан хугацаанд таньтай хамт үлдэх хүчирхэг баг бүрдэх боломжтой болно.


Эх сурвалж: Монголын Хүний Нөөцийн Институт | #HumanCapital сэтгүүл 16/33-P30

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРИЙН ЗАЙЛС ХИЙХ ЁСТОЙ 9 АЛДАА
Байгууллага, хамт олны захиалгат сургалт | 90001075 80001075 7001075
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРИЙН ЗАЙЛС ХИЙХ ЁСТОЙ 9 АЛДАА
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 25
Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Тэгвэл танд шилдэг ажилтан болох 5 нууцыг задлая
Үр бүтээлтэй СЕО нарын амжилтын нууц нь дараах 8 зуршлыг дагаж хэвшсэн явдал юм.
- 2023 / 09 / 24
Английн яруу найрагч, жүжгийн зохиолч Бэн Жонсон хэлэхдээ “Зүгээр нэг ярих болон сайн ярих нь хоорондоо өөр. Тэнэг хүн яриад л байж болно, харин мэргэн хүн бол хэлж байдаг“ гэжээ.
- 2023 / 09 / 11
-2022 / 08 / 22
Энэхүү мэдээллээрэй бид Diamond collar буюу манлайлагч нь хүний эзэмшвэл зохих таван чанарыг та бүхэндээ танилцуулах болно.
-2022 / 08 / 18
Зоримог бөгөөд шийдэмгий зан нь өөрөө өөрийгөө ба амьдралаа зориулсан ажил хэргээ мэргэшсэн мэдлэг, чадвараас эхтэй. Хүчирхэг, нөлөөлөгч шилдэг удирдагч болохын тулд дараах ур чадваруудыг төвлөрч анхаараад үзээрэй.
-2022 / 08 / 02
"Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш " гэж үгийг үндэс болгон удирдагч хүнд огт байж болохгүй, анхаарч засаж заларуулах ёстой 10 муу зуршилыг танилцуулж байна.
HR Фото