HR BLOG
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HR BOOK REVIEW - Номын тойм
- 2022 / 04 / 07
HR BOOK REVIEW 34: Ди Блик "ЖИЖИГ БИЗНЕСТ ЗОРИУЛСАН МАРКЕТИНГИЙН 15 МАСТЕР ХИЧЭЭЛ" НОМЫН ТУХАЙД

Монголын хүний нөөцийн институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй. 


Зохиолч: Ди Блик THE 15 ESSENTIAL MARKETING MASTERCLASSES FOR YOUR SMALL BUSINESS буюу ЖИЖИГ БИЗНЕСТ ЗОРИУЛСАН МАРКЕТИНГИЙН 15 МАСТЕР ХИЧЭЭЛ номын товч агуулга  


Амжилт өөд анхны алхмаа хийж буй шинэ байгууллагын хувьд илүү зардалгүй өөрийгөө сурталчлах нь тэдний хийх ёстой ажлын жагсаалтын дээгүүр ордог. Шинээр үйл ажиллагаа явуулж буй хүмүүст бүтээгдэхүүнээ, үйлчилгээгээ сурталчилж олонд хүргэхэд шаардлагатай хөрөнгө нь тэднийг мөнгөний дутагдалд ороход хүргэдэг. Энэ үед "Цаг бол алт" гэдэг үг үнэхээр биеллээ олдог юм. 

Ди Бликийн "Жижиг бизнест зориулсан маркетингийн 15мастер хичээл" номонд энэ үг тогтмол хэрэглэгдэх болно. Зохиогч 30 жил жижиг дунд бизнес болон бизнесменүүдтэй хамтран ажилласан өөрийн мэргэжлийн туршлага дээрээ үндэслэн бусад маркетингийн мэргэжилтнүүдтэй хамтран бүтээсэн энэхүү ном том жижиг янз бүрийн бизнест тохирсон товч хэдий ч бүрэн дүүрэн гарын авлага болж чадсан юм. 

Бликийн өмнөх үгэндээ дурдсанчлан бух хичээл нь өөрийн гэсэн бие даасан ном болох чадвартай юм. Гэхдээ орчин үеийн бизнес эрхлэгчдийн цаг зав багатай амьдралыг бодож үзсэний үндсэн дээр зохиогч маань компанийн удирдлагуудад өөрийн маркетингийн хэрэгцээндээ зориулаад нэг уншсаны дараа дахин сөхөхөд тохирсон хүртээмжтэй нөөц бий болгосон юм. 

Мөн энэхүү номонд хэрхэн жиргэхээс эхлээд утасны яриаг хэрэглэгчдэдээ таатайгаар хүргэх, түүнчлэн мастер хичээлүүд зэрэг хэрэгтэй бүхнийг өгүүлэх болно. 



/Жич: Энэхүү ном Монгол хэл дээр орчуулагдаж хэвлэгдээгүй болхыг анхаарна уу/ 
Бусад НОМЫН ТОЙМ-ыг эндээс уншиж танилцана уу? #HRBookReview #MHRI #HRMongolia #МХНИ 

HR BOOK REVIEW 34: Ди Блик "ЖИЖИГ БИЗНЕСТ ЗОРИУЛСАН МАРКЕТИНГИЙН 15 МАСТЕР ХИЧЭЭЛ" НОМЫН ТУХАЙД
Хүний нөөцийн удирдлагын ахисан түвшний сургалт | 90001075 80001075 70001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 09 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
- 2022 / 07 / 28
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
- 2022 / 07 / 23
-2022 / 06 / 04
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
-2022 / 05 / 18
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
-2022 / 05 / 08
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
HR Фото