HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.92%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.23%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.08%
Байгууллагын соёл
- 2022 / 04 / 13
Шинэ стандарт - MNS 6395 : 2022 батлагдлаа
Шинэ стандарт - MNS 6395 : 2022 Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” стандарт батлагдлаа. 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Төрийн байгууллагууд туршиж эхэлнэ. 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын зорилт болон “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр-III”-ийн хүрээнд холбогдох хууль журам, MNS 5140-1,2,3:2021 стандартад нийцүүлэн энэ стандартыг Ажлын хэсэг гарган шинэчлэн боловсруулжээ.
Хамрах хүрээ:
Энэ стандарт нь монгол бичгээр үйлдэх зарлиг, тогтоол, захирамж, тушаал, шийдвэр, албан даалгавар, албан шаардлага (цаашид “захирамжлалын баримт бичиг” гэх), албан бичиг, улсын байцаагчийн акт, дүгнэлт, хурлын тэмдэглэл (цаашид “зохион байгуулалтын баримт бичиг” гэх), тодорхойлолт зэрэг 12 нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих шаардлагыг тогтооно. 
Уг стандартаар монгол бичгээр үйлдэх захирамжлалын баримт бичиг буюу
1. Зарлиг
2. Тогтоол
3. Захирамж
4. Тушаал
5. Шийдвэр
6. Албан даалгавар
7. Албан шаардлага; Зохион байгуулалт, мэдээлэл лавлагааны баримт бичиг буюу
8. Албан бичиг,
9. Улсын байцаагчийн акт,
10. Дүгнэлт,
11. Хурлын тэмдэглэл,
12. Тодорхойлолт зэрэг 12 нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудсанд байх бүрдлийг тодорхойлж, тэдгээрийг байрлуулах зай хэмжээ, байрлал, баримт бичгийн хэлбэр (хөндлөн) болон монгол бичгийн үсгийн фонт, хэмжээ, бичвэрийн мөр хоорондын зай зэрэг баримт бичиг зохион бүрдүүлэхэд тавих шаардлагыг тогтоосон.
Энэ стандарт батлагдсанаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах нөхцөл бүрдэнэ.
Энд https://estandard.gov.mn/standard/v/767 нэвтэрч захиалж авах боломжтой. estandard.gov.mn
Шинэ стандарт - MNS 6395 : 2022 батлагдлаа
Шинэ стандарт - MNS 6395 : 2022 батлагдлаа
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 08
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
- 2023 / 10 / 01
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
- 2023 / 07 / 26
-2023 / 07 / 23
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.
-2022 / 11 / 07
Үйл ажиллагааны ёс зүйн шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
-2022 / 11 / 07
Үйлчилгээний болон нийт ажилтнуудад ажлын байранд хориглох зүйлс ба шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
HR Фото