HR plus hub
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
33.33%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
33.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
HR Plus | Нэгтгэл
- 2022 / 05 / 02
HR Plus: Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Олон улсын Ажил, мэргэжлийн Стандарт Ангилал (ISCO-88), түүний дагуу манай улсын Үндэсний Ажил, мэргэжлийн Ангилал, Тодорхойлолт ) нь 10 үндсэн бүлэг, 43 дэд бүлэг, 153 бага бүлэг, 421 нэгж бүлгээс бүрдэнэ.
Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт-08-ыг ҮАМАТ-88 ЭНД ДАРЖ орж үзээрэй. (Хандах эрх шаардахгүй | Нээлттэй мэдээлэл)

Ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг үзэх, татаж авах, ажил, мэргэжил, индекс/кодоор хайх боломжтой.
 
Зорилго: Олон улсын Ажил, мэргэжлийн Стандарт Ангилал (ISCO-88), түүний дагуу манай улсын Үндэсний Ажил, мэргэжлийн Ангилал, Тодорхойлолт (ҮАМАТ-88) гарч хэрэглээнд нэвтрэн багагүй хугацаа өнгөрлөө.

Энэ хугацаанд эдгээр баримт бичгийн суурь зарчим, ач холбогдол, үндсэн бүтцийг ноцтой хөндсөн технологийн хувьсал гараагүй хэдий боловч, хөдөлмөрийн ертөнцөд улс орон бүрийн ажил, мэргэжлийн агуулга, нэр төрөлд бас ч нэлээд өөрчлөлт гарсан нь тэдгээрийг харьцуулж судлах, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсролын чиглэлээр улс хооронд хамтран ажиллах, ажиллах хүч харилцан илгээх зэрэг, тэрчлэн адил агуулгатай ажил, мэргэжлээр мэдээлэл солилцоход бэрхшээл учруулах болсон учир Олон улсын Ажил, мэргэжлийн Стандарт Ангилал-88 (ISCO-88)-ыг шинэчлэн гаргаж ҮАМАТ-08-ыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Үндэсний ажил, мэргэжил, албан тушаалын жагсаалт, ангилал, тодорхойлолт батлах тухай” 16 дугаар тушаалаар батлан мөрдүүлсэн билээ.

“ҮАМАТ-08”-ын үндсэн зорилго нь дээр дурдсан хэрэгцээ, шаардлагыг ханган биелүүлэхэд чиглэсэн гурван зорилтыг агуулж байгаа болно.

    • Мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажиллах хүчийг олон улсын хэмжээнд зөвшөөрөгдөх, хөрвөх түвшинд бэлтгэх, баталгаажуулах үүднээс орчин үеийн технологийн хувьслын агуулга, процесст дүйсэн нэр, агуулгаар ажил, мэргэжлийг ангилах
    • Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт, хамгааллын холбогдолтой мэдээлэл цуглуулах, боловсруулах, шийдвэр гаргах шатуудад мэдээллийн бодит чанарыг хангах, олон улсын хэмжээнд судалж, харьцуулах боломжийг дээшлүүлэх
    • Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг үнэн бодитой, чанартай явуулах үндсэн нэг үзүүлэлт болохын хувьд үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт чухал үүрэгтэй юм.

Олон Улсын Ажил, мэргэжлийн стандарт ангилал /ISCO-08/ нь 2008 онд шинэчлэгдэн батлагдсан. Монгол Улсын Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт /ҮАМАТ-08/ нь ISCO-08-ын үндсэн бүтцийг авч, нэгж бүлгийн ажил, мэргэжлийн ангиллыг үндэсний индекс/кодоор баяжуулан 2010 онд батлагдсан.

ҮАМАТ-08 батлагдсанаас хойш 2017-2021 онд нийт 548 ажил, мэргэжлээр салбарын яам, мэргэжлийн холбоодтой хамтран нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчилсэн. Ажил, мэргэжлийн бүх нэмэлт, өөрчлөлтийг цахим хувилбарт орууллаа. 

Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг улс орны хэмжээний дараах томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэглэдэг. 

Тухайлбал: 
    • Хүн ам, орон сууцны тооллогыг чанартай явуулах; 
    • Хөдөлмөр эрхлэлтийн статистик, судалгаа шинжилгээнд;
    • Ажиллах хүчний бүртгэл, хадгалалт, харьцуулалтад шаардлагатай мэдээллийн эргэлтийг хангах үүрэг бүхий хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системд;
    • Хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг шинжлэх, ажлын байр ба мэргэжлийн боловсрол, сургалтын прогноз – хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад;
    • Ажлын байрны шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардлагатай жишиг ажлын байр, холбогдох ажлын байрыг тодорхойлоход.

Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт - 08 | НЭВТРЭХ
Олон улсын стандарт Ажил мэргэжлийн ангилал | НЭВТРЭХ

(Хандах эрх шаардахгүй | Нээлттэй мэдээлэл)

HR Plus: Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 05 / 31
Энэхүү мэдээлэл нь зөвхөн МХНИ гишүүд болон HR Plus эрхтэй хэрэглэгч нарт зориулсан тул, хэрэв таны хэрэглэгчийн түвшин энэ мэдээлэлд хандахад хүрэлцэхгүй байгаа бол 90001075 | 80001075 | 70001075 дугаарт хандаж "Нэгдсэн мэдээллийн сан" -д нэвтрэх эрхээ идэвхжүүлнэ үү.

- 2026 / 05 / 30

- 2026 / 05 / 29
-2026 / 05 / 20
Энэхүү мэдээлэл нь зөвхөн МХНИ гишүүд болон HR Plus эрхтэй хэрэглэгч нарт зориулсан тул, хэрэв таны хэрэглэгчийн түвшин энэ мэдээлэлд хандахад хүрэлцэхгүй байгаа бол 90001075 | 80001075 | 70001075 дугаарт хандаж "Нэгдсэн мэдээллийн сан" -д нэвтрэх эрхээ идэвхжүүлнэ үү.
-2026 / 05 / 28
Top 100 SME Job Descriptions нь жижиг, дунд бизнесийн байгууллагуудад хамгийн түгээмэл шаардлагатай 100 гол албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын (АБТ) нэгтгэл юм.
-2026 / 05 / 17
HR Plus нь хүний нөөцийн өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх бэлэн баримт бичиг, загвар маягтуудын нэгдсэн сан юм. Та HR PLUS санд нэвтэрсэнээр тусгай файлуудыг хязгааргүй татаж ашиглах боломжтой болно.
HR Фото