HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.79%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.54%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.74%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
10.93%
HR Plus | Нэгтгэл
- 2022 / 07 / 23
HR PLUS: Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 тоот тушаалаар Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг баталжээ.

Уг журмаар хориглох ажлын байрны нөхцөл болон насанд хүрээгүй хүний амь нас, эрүүл мэнд, ёс суртахуун, аюулгүй байдалд нийтлэг аюултай ажлын байр мэргэжилийг баталсан. Үүнд:

Хориглох ажлын байрны нөхцөлд:

      1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Ажлын байрны орчин эрүүл ахуйн шаардлага MNS 4990:2015 стандартын шаардлагыг хангаагүй ажлын байранд ажиллахыг хориглоно.
      2. Цемент, асбест, шилэн хөвөн, нүүрс, органик тоос, тоосжилт бүхий орчин;
      3. Химийн хорт болон аюултай бодис, тэсрэх, шатамхай материалтай харьцах, зөөвөрлөх ажил;
      4. Галд шатамхай, тэсрэх бодистой харьцах, зөөвөрлөх ажил;
      5. Хлорын болон хорт хийтэй харьцах, зөөвөрлөх ажил;
      6. Цацраг идэвхит болон биологийн идэвхит бодистой харьцах бүх төрлийн ажил;
      7. Суурилагдсан тоног төхөөрөмж, эргэлдэх машин механизм болон даралтата сав, хийн зуухтай орчин бүхий ажил.

Мөн тус жагсаалтаар Насанд хүрээгүй хүний амь нас, эрүүл мэнд, ёс суртахуун, аюулгүй байдалд нийтлэг аюултай ажлын байр, ажил мэргэжилийг салбар салбараар нь тусгайлан заасан байна. Үүнд:

      • Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур,
      • Уул уурхай, олборлолтын үйлдвэрлэл,
      • Барилгын салбар,
      • Боловсруулах үйлдвэрлэл,
      • Ус хангамж, бохир ус зайлуулах систем, хог хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагаа ,
      • Бөөний болон жижиглэн худалдаа,
      • Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа,
      • Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ,
      • Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа

гэсэн салбаруудад тус бүр хориглох ажлын байрны жагсаалтыг баталсан.



(Хандах эрх шаардахгүй | Нээлттэй мэдээлэл)
HR PLUS: Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт
Хавсралт файлын жагсаалт
1. Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2025 / 05 / 06
Албан тушаалын зорилго: Цахим худалдааны сувгууд (вэбсайт, marketplace, сошиал хуудас)-ын өдөр тутмын ажиллагааг зохион байгуулж, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах. 90001075
Албан тушаалын зорилго: Үйлчлүүлэгчдэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүнийг борлуулах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, борлуулалтын зорилтыг биелүүлэх.
- 2025 / 05 / 04
Загвар маягтын ашиглалт: OCS (Organizational Culture Survey) буюу Байгууллагын Соёлын Судалгаа нь байгууллагын дотоод орчин, үнэт зүйлс, харилцааны хэв маяг, удирдлагын арга барил зэрэг соёлын хүчин зүйлсийг хэмжих, тодорхойлох зорилготой үнэлгээний хэрэгсэл юм. 90001075
- 2025 / 04 / 29
-2025 / 04 / 26
Загвар ба маягтын ашиглалт: Coaching assessment tool буюу коучинг үнэлгээний хэрэгсэл нь коучингийн явцад хувь хүний хөгжлийн түвшин, хэрэгцээ, ахиц дэвшлийг тодорхойлох зорилготой асуулгын багц, үнэлгээний загвар юм. 90001075
-2025 / 04 / 20
Албан тушаалын зорилго: Байгууллагын зээлийн бүтээгдэхүүнийг үр ашигтайгаар хэрэгжүүлж, зээлийн эрсдэлийг удирдах, зээлдэгчийн санхүүгийн үнэлгээ хийж, шийдвэр гаргалтад мэргэжлийн үндэслэлээр дэмжлэг үзүүлэх. 90001075
-2025 / 04 / 13
Албан тушаалын зорилго: Байгууллагын эрүүл ахуйн стандартыг хангах, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин биелүүлэхэд хяналт тавих, дотоод журам, хууль, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангах. 90001075
HR Фото